“Тэтгэврийн хуулийн шинэчлэлийг эсэргүүцсэн ажил хаялтын улмаас Францын нийслэл хот Парисын гудамжинд 5400 тонн хог хаягдал бөөгнөрөөд байна. Ачигч нар ажил хаялт зарлаад бараг 7 хонолоо, тодруулбал өнгөрсөн мягмар гарагаас. Орон нутгийн оршин суугчид хэдий эсэргүүцэл зарласан хүмүүсийн нөхцөл байдлыг ойлгож байгаа ч гудамж талбай бөөн бөөн хогонд дарагдсан тухай гомдол мэдүүлж эхэлжээ” хэмээн “France 24” мэдээлэв. Парисын 20 тойргийн тал нь эсэргүүцлийн хөдөлгөөнд өртөөд байна. Өртөөгүй 10 дүүрэгт хувийн байгууллагын хог ачилт хэвийн явагдаж байгаа аж. Ажил хаялттай зэрэгцээд Парисын ойролцоох хог шатаах 3 заводын ажлыг зогсоожээ. Энэ нь нөхцөл байдлыг бүр даамжруулсан аж.
Францын эрх баригчид Тэтгэврийн хуулийн өөрчлөлтийн хүрээнд тэтгэвэрт гарах насыг нэмж байгаа билээ. Францчууд одоо 62 настай тэтгэвэрт гардаг бол удахгүй 64 нас болгох юм байна. Өмнөх амралтын өдрүүдэд 1-3 сая францчууд гудамжинд гарч эсэргүүцсэн тухай дэлхийн ХМХ мэдээлж байсан билээ. “Би хувьдаа нөхцөл байдлыг ойлгож байгаа. Харин гудамжаар нэг хог хаягдал бөөгнөрснийг хараад жуулчид шоконд орсон байх. Парис хотыг бохир гэж ярьдаг ч энэ бол бүр өөр түвшин” хэмээн нийслэл хотын нэгэн иргэн ярилаа. Өөр нэг оршин суугч “Нэг талаас авч үзвэл би хог ачигчдын байр суурийг ойлгож байна. Гэвч нөгөө талаас үзэхэд манай гудамжууд маш муухай байна” хэмээжээ.
Орчуулсан #МЦогзолмаа
France 24: Ажил хаялтаас болоод Парис хогондоо живж байна
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Пакистан эр Шотландын ЕС болов3 цаг 5 мин
-
Өдөртөө +12 градус дулаан14 цаг 4 мин
-
Сонгуулийн хуульд намуудын санхүүжилтийг ил тод байх зохицуулалтыг оруулахыг анхааруулавӨчигдөр 20 цаг 21 мин
-
Монголын хоккейчид мөнгөн медаль хүртлээӨчигдөр 20 цаг 17 мин
-
Израиль эсэргүүцлийн улмаас Шүүхийн шинэчлэлээ түр зогсоовӨчигдөр 17 цаг 12 мин
-
Белорусст цөмийн зэвсгээ өгсөн тухай Орос мэдэгдэвӨчигдөр 09 цаг 21 мин
-
Өдөртөө +9 градус дулаанӨчигдөр 08 цаг 06 мин
-
Туркийг НАТО-гоос гаргана гэж амлав2023-03-24
-
Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтэн2023-03-24
-
Инфляци 12.2 хувьтай байна108 үзсэн
-
Туркийг НАТО-гоос гаргана гэж амлав101 үзсэн
-
Инфляци 12.2 хувьтай байна0 сэтгэгдэл
-
Шөнөдөө -23 градус, өдөртөө -10 градус хүйтэн0 сэтгэгдэл
-
ОХУ, Хятадын дотносол бол Байдены алдаа гэв0 сэтгэгдэл
-
Роналдо: Би одоо хүнийхээ хувьд илүү дээрдсэн0 сэтгэгдэл
-
Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтэн0 сэтгэгдэл
-
Туркийг НАТО-гоос гаргана гэж амлав0 сэтгэгдэл
-
Анх удаа эрчим хүчний нүүрс биржээр арилжааллаа0 сэтгэгдэл
-
Өдөртөө +9 градус дулаан0 сэтгэгдэл