Орос ба Белорусс улсууд цөмийн зэвсгийн хэлэлцээр тухай хийсэн тухай “Россия 24” телевиз дамжууллаа. Орос гүрний тэргүүн Владимир Путин “Тактикийн цөмийн зэвсгийг Белорусст байршуулахаар ОХУ ба Белорусс улс ярилцаж тохиролцлоо. Экипаж сургалт маань 2023 оны 4 сарын 3-наас эхэлнэ, харин тактикийн цөмийн зэвсгийн хадгаламж 7 сарын 1-нээс ашиглалтад орох юм. Ийм алхам хийх болсон гол шалтгаан бол ядуурсан урантай сум зэвсгээ Украинд нийлүүлэх тухай Английн Батлан хамгаалахын дэд сайд Аннабель Голдийн мэдэгдэл.... Үүнээс бүр өмнө Белоруссын тэргүүн Лукашенко дээрх хүсэлтээ тавьсан байсан" хэмээн ярилцлага өгөхдөө онцлон тэмдэглэжээ. "Манайх цөмийн зэвсэг тээвэрлэх хүчин чадал бүхий маш өндөр үр бүтээлтэй “Искандер” цогцолбороо Белорусст өгч байршууллаа. Үүнийг Белоруссын тэргүүн Александр Лукашенко өөрөө хүссэн юм. Үнэндээ Орос ч, АНУ ч өөрийн холбоотнуудад цөмийн зэвсгээ өгдөггүй. Вашингтон сүүлийн хэдэн арван жилийн турш "НАТО" эвслийн гишүүн, холбоотон орнуудад цөмийн зэвсгээ байршуулан тээвэрлэгчийг бэлдэж экипажаа сургаж ирсэн билээ. Харин Москва одоо л энийг хийхийг завдаж байна" гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Путин ярилаа.
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.