Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
ЭХЛЭЛ
Улс төр
Эдийн засаг Уул уурхай
Дэлхий дахинд
Хууль эрхзүй
Нийгэм соёл
Хүн байгаль
Спорт
Эрүүл мэнд
  • ЭХЛЭЛ
  • Улс төр
  • Эдийн засаг Уул уурхай
  • Дэлхий дахинд
  • Хууль эрхзүй
  • Нийгэм соёл
  • Хүн байгаль
  • Спорт
  • Эрүүл мэнд

Цалин бага учраас Английн багш нар өлсч байна

2023-4-07
0
ЖИРГЭХ

“Англи улсын сургуулиудад багш нар асар дутагдалтай байна. Яагаад гэвэл, багшийн цалин маш бага. Мэргэжлийн бус хүмүүс сургуульд их ажиллах болжээ.... Залуу багш нар хоолтой хонохын тулд давхар ажил хайж байна. 5 багш тутмын 1 нь  нэмэлт ажлын эрэлд гарсныг судалгаа харууллаа. Цалин амьдралд нь хүрэлцэхгүй байгаа учраас тул 3 багш тутмын 1 нь хоол хүнсэнд зарцуулдаг мөнгөө танаж эхэлжээ. Ер нь инфляциас болж багш нар өлсч байгаа тухай Боловсролын Үйлдвэрчний эвлэлийн судалгаа бий” хэмээн “Guardian” мэдээллээ. 
Үйлдвэрчний эвлэлээс явуулсан асуулганд Английн төрийн өмчит сургуулиудын 30 хүртэлх насны 8000 гаруй багш хамрагджээ. Залуу багш нарын 34% нь дараачийн цалин буутал өдрийн хоол гэж жаахан юм идэж гол зогоодог гэсэн бол 25% нь өөр ажил давхар хийдэг гэжээ. 10 багш тутмын 1 нь цалин бага, ачаалал их учраас ойрын 2 жилд халагдаж өөр ажил хайхаар төлөвлөж байгаа гэж хариулав. “Амьдрал хүнд хэцүү учраас багш хүнд нэн шаардлагатай найрсаг, сайхан харилцаатай байж чаддаггүй”, “Гэрт хүйтэн тул дулаацах гэж сургууль дээр эрт ирж аль болох орой харьдаг”, “Тог цахилгааны төлбөр маш өндөр учраас гар утсаа цэнэглэх гэж ажилдаа өглөө эрт ирдэг”, “Би багш  гэдгээсээ ичдэг. Уг нь багшлахыг нэр хүндтэй ажил гэж тооцдог, гэвч би тийм амьдралаар амьдардаггүй” гэж асуулганд оролцсон залуус ярьжээ. 
Сөрөг хүчний Лейборист намын Сүүдрийн засгийн газрын Боловсролын сайд Брижит Филлипсон “Багш нарын цалинг ингэж хэмнэснээр Англи улс үнэндээ үр хүүхдүүдийнхээ боловсролыг золиосолж байгаа хэрэг” хэмээжээ. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Монголын говиос 25 мянган жилийн өмнөх эртний хүний яс олджээ
Археологийн хүрээлэнгийн нэгэн шинэ нээлт болно
“Авьяаслаг Уурхайчин” шоунд амжилттай оролцлоо
Итали: Ковидтой учраас алуурчны ялыг хөнгөрүүлсэн
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ мэдээ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “ МИНИЙ ГЭР БҮЛ- МИНИЙ БАХАРХАЛ” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ
    2025-06-23
  • Б.Чойжилсүрэн: ТЭЦ-lll дээр гарсан ослын шууд хохирлын хэмжээг гаргахад дахиад долоо хоног шаардлагатай
    2025-06-19
  • Төрийн өмчит дулааны цахилгаан станцуудад онцгой дэглэм тогтоож ажиллах чиглэл өглөө
    2025-06-19
  • "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК ХАРХОРУМ ХОТЫН 410 ГА ТАЛБАЙД 300 МЯНГАН МОД ТАРИНА
    2025-06-19
  • "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК ХАРХОРУМ ХОТЫН 410 ГА ТАЛБАЙД 300 МЯНГАН МОД ТАРИНА
    2025-06-19
  • “ ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 44.8 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖЛАА
    2025-06-09
  • ГАЛБА-ӨӨШ-ДОЛООДЫН ГОВИЙН САВ ГАЗРЫН ТАЛУУДЫН ОРОЛЦООНЫ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
    2025-06-09
  • Ажлын байрны сонгон шалгаруулалт хийнэ
    2025-06-09
  • ЭТТ ХК дараах ажлын байрны сонгон шалгаруулалтыг хийнэ
    2025-06-09
  • Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02
  • Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Эрдэнэсийн хүүхдүүд” баярын арга хэмжээ боллоо
    2025-06-01
  • Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ боллоо
    2025-06-01
  • Монгол Улсын зээлжих зэрэглэл дахин буурах эрсдэл тулгарлаа
    2025-05-29
  • Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ
    2025-05-28
  • Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ
    2025-05-28
  • Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ
    2025-05-28
  • CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ
    2025-05-28
  • УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА
    2025-05-28
  • “ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ
    2025-05-28
  • “ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК-ИЙН МЕНЕЖЕРҮҮД УУРХАЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
    2025-05-28
ЭХЛЭЛ Улс төр Эдийн засаг Уул уурхай Дэлхий дахинд Хууль эрхзүй Нийгэм соёл Хүн байгаль Спорт Эрүүл мэнд
Вэб сайт хийх