Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
ЭХЛЭЛ
Улс төр
Эдийн засаг Уул уурхай
Дэлхий дахинд
Хууль эрхзүй
Нийгэм соёл
Хүн байгаль
Спорт
Эрүүл мэнд
  • ЭХЛЭЛ
  • Улс төр
  • Эдийн засаг Уул уурхай
  • Дэлхий дахинд
  • Хууль эрхзүй
  • Нийгэм соёл
  • Хүн байгаль
  • Спорт
  • Эрүүл мэнд

2,3 сая францчууд 5 сарын 1-нд эсэргүүцэж жагслаа

2023-5-02
0
ЖИРГЭХ

“Хөдөлмөрчдийн баяр энэ амралтын өдрөөр Францын иргэд дахин гудамжинд гарч жагслаа. Тэд 2 долоо хоногийн өмнө эрх баригчдын баталсан Тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцсээр байна. Жагсаал цуглаан эхлэх болон дуусах үед цагдаа ба жагсагчдын хооронд хатуухан мөргөлдөөн болов. 19 цагдаа шархадсан, 1 нь хүчтэй түлэгджээ. Жагсагчдаас 291 хүнийг баривчиллаа.... 5 сарын 1 ийнхүү эсэргүүцэл, дээрэм тонуул дунд өнгөрлөө... Үйлдвэрчний эвлэлүүд 2009 оноос хойш нэгдсэн жагсаал хийгээгүй, харин 4 сарын турш тэмцсэний эцэст одоо л эвсэн нэгдэж байна” хэмээн “TF1” телевиз мэдээллээ. 
Эсэргүүцлийн жагсаалд оролцогчид Молотовын коктейль, чулуу, салют петард тэр бүү хэл алх гээд гартаа таарсан болгоныг цагдаа нар руу шидэж байлаа. Зарим нь дээрэм тонуул хийж олон авто машиныг шатаажээ. Олон байшин барилга (голдуу банк ба дэлгүүр) тэдний гарт өртөж зарим дэлгүүр хоршоо тоногдлоо. Лион хотод хүнсний дэлгүүр хоршоог тонож гудамжинд хог шатаан бэхлэлт босгож эхэлжээ, Нанте хотод Хотын зөвлөлийн зогсоолыг шатаалаа. Тэдний эсрэг цагдаа нар бороохой, усан буу, нулимс асгаруулах хий болон бусад тусгай хэрэгслээ ашиглаж, өөрсдөө хийгээс хамгаалах баг өмссөн байлаа.  
“Франц даяар 782 мянган хүн 5 сарын 1-нд жагссан гэж Дотоод хэргийн яам мэдээлэв. Харин Үйлдвэрчний эвлэлийнхэн 2,3 сая хүн гудамжинд эсэргүүцлээ илэрхийлсэн гэж байна” хэмээн  “TF1” телевиз дамжууллаа. Тус телевизийн сурвалжлагчид жагсагчдын санал бодлыг хүргэж байна: “Тэтгэврийн шинэчлэл бүгдэд маш чухал”, “Энэ өдөр бид ажил хөдөлмөрийн тухай ярьж байна. Ажлын тухай ярихдаа тэтгэврийн тухай ярихаас өөр аргагүй. Тэтгэврийн шинэчлэлийн асуудал бидэнд их чухал”, “Хуулийн 14 хоногийн өмнө баталсан ч тулаан дуусаагүй байна”, “Бид бууж өгөхгүй. Энэ бол сүүлчийн хэрэгсэл биш ээ”, “Бид Засгийн газар, Ерөнхийлөгчтэй санал нийлэхгүй гэдгээ харуулахыг хүссэн”, “Би анх удаа 5 сарын 1-нд жагсч байна. Арай дэндүү юм болж байна. Бид тийм ч олуулаа биш, гэхдээ бууж өгнө гэж байхгүй шүү”, “Би шинэ хуулийг зөвшөөрөхгүй гэдгээ харуулахаар ирсэн. Би нас залуу ч энэ асуудал надад ч хамаатай”.
...Нанте хотын гудамжинд илүү олон хүн жагсчээ, 4 сарын 13-ны өдөртэй харьцуулахад 10 мянган хүнээр нэмэгдсэн байна. Зарим нь амралын өдрийг ийнхүү ашиглажээ. Түүнчлэн Тулуз, Марсельд ч бас өмнөх жагсаалуудаас илүү олон хүн жагссан гэж эрх баригчид мэдээлэв. Бусад жижиг хотуудад мөн адил. Монбарын Кот-д'Орт 5000 оршин суугчтай, тэдний 1500 нь жагсаалд оролцжээ. Монбарын жагсагч “Өнөө өглөө бүгд жагсч байгаа. Энэ бол бүгд шинэ хуулийг эсэргүүцэж байгааг нотолж байна” гэсэн бол өөр нэг иргэн “Миний бодлоор бид гудамжинд гарч жагссанаар бүхнийг өөрчилж чадна”, “Монбарт төдийгүй бүхий л том хотод ийм жагсаал цуглаан болж байгаа” гэжээ.
“Францын эрх баригчид аюулгүй байдлын өндөржүүлсэн арга хэмжээг авсан эмх замбараагүй байдлаас сэргийлж чадсангүй. Францын шинэ хувьсгалыг дэгдээнэ гэж эсэргүүцлийн жагсаалыг зохион байгуулагчид мэдэгдэж байна..... Ерөнхийлөгч Макроны дүрстэй мануухайг Страсбургт шатаасан. Сайд нарыг хаа яваа газарт нь францчууд хоосон сав суулга нүдэж угтаж байна” хэмээн “vesti” дамжууллаа. “Эцэг эх нь сайд, санхүүчид биш л бол залуусын амьдралын түвшин унаж байна. Залуус уурлан хилэгнэж байна, ард түмэн ч адилхан. Бид энэ Засгийн газарт санал бодлоо хүргэхийн тулд хатуу ширүүн алхам үйлдэл хийхэд бэлэн” гэж эсэргүүцлийн жагсаалд оролцогчид ярьжээ. 
#МЦогзолмаа орчуулав

0
ЖИРГЭХ
Санал болгох
Монголын говиос 25 мянган жилийн өмнөх эртний хүний яс олджээ
Археологийн хүрээлэнгийн нэгэн шинэ нээлт болно
“Авьяаслаг Уурхайчин” шоунд амжилттай оролцлоо
Итали: Ковидтой учраас алуурчны ялыг хөнгөрүүлсэн
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ мэдээ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “ МИНИЙ ГЭР БҮЛ- МИНИЙ БАХАРХАЛ” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ
    2025-06-23
  • Б.Чойжилсүрэн: ТЭЦ-lll дээр гарсан ослын шууд хохирлын хэмжээг гаргахад дахиад долоо хоног шаардлагатай
    2025-06-19
  • Төрийн өмчит дулааны цахилгаан станцуудад онцгой дэглэм тогтоож ажиллах чиглэл өглөө
    2025-06-19
  • "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК ХАРХОРУМ ХОТЫН 410 ГА ТАЛБАЙД 300 МЯНГАН МОД ТАРИНА
    2025-06-19
  • "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК ХАРХОРУМ ХОТЫН 410 ГА ТАЛБАЙД 300 МЯНГАН МОД ТАРИНА
    2025-06-19
  • “ ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 44.8 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖЛАА
    2025-06-09
  • ГАЛБА-ӨӨШ-ДОЛООДЫН ГОВИЙН САВ ГАЗРЫН ТАЛУУДЫН ОРОЛЦООНЫ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
    2025-06-09
  • Ажлын байрны сонгон шалгаруулалт хийнэ
    2025-06-09
  • ЭТТ ХК дараах ажлын байрны сонгон шалгаруулалтыг хийнэ
    2025-06-09
  • Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02
  • Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Эрдэнэсийн хүүхдүүд” баярын арга хэмжээ боллоо
    2025-06-01
  • Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ боллоо
    2025-06-01
  • Монгол Улсын зээлжих зэрэглэл дахин буурах эрсдэл тулгарлаа
    2025-05-29
  • Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ
    2025-05-28
  • Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ
    2025-05-28
  • Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ
    2025-05-28
  • CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ
    2025-05-28
  • УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА
    2025-05-28
  • “ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ
    2025-05-28
  • “ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК-ИЙН МЕНЕЖЕРҮҮД УУРХАЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
    2025-05-28
ЭХЛЭЛ Улс төр Эдийн засаг Уул уурхай Дэлхий дахинд Хууль эрхзүй Нийгэм соёл Хүн байгаль Спорт Эрүүл мэнд
Вэб сайт хийх