Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
ЭХЛЭЛ
Улс төр
Эдийн засаг Уул уурхай
Дэлхий дахинд
Хууль эрхзүй
Нийгэм соёл
Хүн байгаль
Спорт
Эрүүл мэнд
  • ЭХЛЭЛ
  • Улс төр
  • Эдийн засаг Уул уурхай
  • Дэлхий дахинд
  • Хууль эрхзүй
  • Нийгэм соёл
  • Хүн байгаль
  • Спорт
  • Эрүүл мэнд

Дубай 2030 онд 40 сая жуулчин хүлээн авна

2023-5-09
0
ЖИРГЭХ

Арабын Нэгдсэн Эмир улсын Дубай 2030 он гэхэд гадаадын аялагч жуулчдын тоог 40 саяд хүргэж энэ салбараас үндэсний эдийн засагт оруулах хувь нэмрийг 400 тэрбум дирхам буюу 123 тэрбум ам.доллар болгох төлөвлөгөөгөө танилцууллаа. АНЭУ-ын Ерөнхий сайд, Дубайн захирагч, шейх Мухаммед бен Рашид Аль Мактум энэ мэдэгдлийг “Arabian Travel Market 2023” олон улсын жуулчлалын үзэсгэлэн дээр хүрэлцэн ирэхдээ хийжээ. “Аялал жуулчлалын салбар маань Цар тахлын дараа сэргэлээ. 2022 онд Дубайд ирсэн жуулчдын зарцуулсан мөнгө 70% нэмэгдэж 121 тэрбум дирхам (33 тэрбум ам.доллар) болжээ. Энэ үзүүлэлтээр манай Дубай бүс нутагтаа тэргүүлж байна. Бид жуулчдад үзүүлэх үйлчилгээний чанараа дээшлүүлж улмаар АНЭУ-ын дэлхийн бизнес, жуулчлалын хамгийн шилдэг хот болгох зорилт тавьсан. Аялал жуулчлалын салбар бол орон нутгийн эдийн засгийн гол баганы нэг бөгөөд ойрын 10 жилд эдийн засгийн өсөлтийн хөдөлгүүр байх юм. Аялал жуулчлал бол нилээд их хэмжээний хөрөнгө оруулалт авч ирдэг, Дубайн хувьд эдийн засгийн онцгой үнэ цэнэтэй. Дубайн Засгийн газар нь өндөр стандартын чанарыг дэмжихийн тулд салбарын тэргүүлэгч тоглогчидтай идэвхтэй хамтран ажилладаг” хэмээн АНЭУ-ын Ерөнхий сайд Мухаммед бен Рашид Аль Мактум хэллээ. 
Харин Абу-Дабийн Аялал жуулчлалын яам 2023 оныг дуустал нийслэлд 24 сая жуулчныг аялуулна хэмээн өнгөрсөн 7 хоногт мэдэгдсэн. Сонирхуулахад, 2022 онд 18 сая жуулчин энд ирж зочид буудлуудын дүүргэлт дунджаар 70% байв. Ялангуяа Энэтхэг, Саудын Араб, Англи, АНУ зэрэг орноос хамгийн олон жуулчин АНЭУ-ын нийслэлд иржээ. АНЭУ түүнчлэн аливаа нэгэн үйл явдалд зориулсан жуулчлалыг ихэд дэмждэг, тухайлбал “Guns N' Roses”, “Backstreet Boys”зэрэг алдартай хамтлагуудын тоглолт, “Формула 1”-н Гран при тэмцээн, “NBA” ба “UFC” зэрэг спортын арга хэмжээ. 
#МЦогзолмаа орчуулав

0
ЖИРГЭХ
Санал болгох
Монголын говиос 25 мянган жилийн өмнөх эртний хүний яс олджээ
Археологийн хүрээлэнгийн нэгэн шинэ нээлт болно
“Авьяаслаг Уурхайчин” шоунд амжилттай оролцлоо
Итали: Ковидтой учраас алуурчны ялыг хөнгөрүүлсэн
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ мэдээ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “ ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 44.8 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖЛАА
    2025-06-09
  • ГАЛБА-ӨӨШ-ДОЛООДЫН ГОВИЙН САВ ГАЗРЫН ТАЛУУДЫН ОРОЛЦООНЫ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
    2025-06-09
  • Ажлын байрны сонгон шалгаруулалт хийнэ
    2025-06-09
  • ЭТТ ХК дараах ажлын байрны сонгон шалгаруулалтыг хийнэ
    2025-06-09
  • Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02
  • Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Эрдэнэсийн хүүхдүүд” баярын арга хэмжээ боллоо
    2025-06-01
  • Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ боллоо
    2025-06-01
  • Монгол Улсын зээлжих зэрэглэл дахин буурах эрсдэл тулгарлаа
    2025-05-29
  • Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ
    2025-05-28
  • Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ
    2025-05-28
  • Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ
    2025-05-28
  • CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ
    2025-05-28
  • УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА
    2025-05-28
  • “ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ
    2025-05-28
  • “ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК-ИЙН МЕНЕЖЕРҮҮД УУРХАЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
    2025-05-28
  • Хуулийн төсөл өргөн барьлаа
    2025-05-28
  • Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүгийн дэмжлэг үзүүлэх журамд нэмэлт, өөрчлөлт орууллаа
    2025-05-28
  • Ахмад настан сувилуулахад нийгмийн халамжийн сангаас олгох эрхийн бичгийн жишиг үнийн хэмжээг тогтоолоо
    2025-05-28
  • Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
    2025-05-28
  • Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газарт итгэл хүлээлгэвэл би үлдэнэ, үгүй бол огцорно
    2025-05-28
  • “ ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 44.8 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖЛАА
    301 үзсэн
  • Ажлын байрны сонгон шалгаруулалт хийнэ
    36 үзсэн
  • ЭТТ ХК дараах ажлын байрны сонгон шалгаруулалтыг хийнэ
    29 үзсэн
  • ГАЛБА-ӨӨШ-ДОЛООДЫН ГОВИЙН САВ ГАЗРЫН ТАЛУУДЫН ОРОЛЦООНЫ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
    29 үзсэн
  • ЭТТ ХК дараах ажлын байрны сонгон шалгаруулалтыг хийнэ
    0 сэтгэгдэл
  • Ажлын байрны сонгон шалгаруулалт хийнэ
    0 сэтгэгдэл
  • ГАЛБА-ӨӨШ-ДОЛООДЫН ГОВИЙН САВ ГАЗРЫН ТАЛУУДЫН ОРОЛЦООНЫ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
    0 сэтгэгдэл
  • “ ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 44.8 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖЛАА
    0 сэтгэгдэл
ЭХЛЭЛ Улс төр Эдийн засаг Уул уурхай Дэлхий дахинд Хууль эрхзүй Нийгэм соёл Хүн байгаль Спорт Эрүүл мэнд
Вэб сайт хийх