Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
ЭХЛЭЛ
Улс төр
Эдийн засаг Уул уурхай
Дэлхий дахинд
Хууль эрхзүй
Нийгэм соёл
Хүн байгаль
Спорт
Эрүүл мэнд
  • ЭХЛЭЛ
  • Улс төр
  • Эдийн засаг Уул уурхай
  • Дэлхий дахинд
  • Хууль эрхзүй
  • Нийгэм соёл
  • Хүн байгаль
  • Спорт
  • Эрүүл мэнд

ОХУ ба Хятадын эсрэг тэмцэл л Макроныг Монголд авчирлаа

2023-5-23
0
ЖИРГЭХ

---Оросын тоймч Дарья Волковагийн нийтлэлээс---
Францын тэргүүн Эммануэль Макрон анх удаа Монгол Улсад айлчилж тус орны Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхтэй уулзсан тухай “ТАСС” агентлаг мэдээллээ. Монгол бол ОХУ-д хамгийн талтай орнуудын нэг бөгөөд Орос төдийгүй Хятадын ч хөрш. Тэрбээр энэ айлчлалын үеэр Москва ба Бээжингийн ашиг сонирхлыг шууд хөндсөн хэдэн чухал мэдэгдэл хийлээ. Макрон яагаад Монголтой эдийн засгийн холбоо тогтоох шаардлагатай болов? Тэр яагаад Азийн гол зүрх болсон бүсэд очихоор шийдсэн бэ? Тэр ямар амжилтад хүрч чадав? 
2 орны хэлэлцээр дээр мөн ногоон эрчим хүчний болон авто тээвэр, эрүүл мэнд, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагааг тэлж өргөжүүлэх тухай асуудлуудыг авч хэлэлцсэн аж. Ерөнхийлөгч Макрон энэ үеэр Францын “Orano” цөмийн технологийн корпорацитай тогтоосон Монгол улсын түншлэл чухал ач холбогдолтой тухай цохон тэмдэглэжээ, тухайлбал металл олборлолты асуудалд. “Orano” корпораци Монголд ирээд 25 жил гаруй хугацаа өнгөрсөн тухай өөрийн сайтад бичсэн байна. “Orano” 2000-аад оноос Говийн элсэн цөлд хайгуулж хийж эхэлсэн ба 2015 онд ашигт малтмал олборлох зөвшөөрөл авчээ. 
“Даяаршсан улстөр дэх Орос” сэтгүүлийн ерөнхий редактор Федор Лукьянов “Миний бодлоор Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Монголд айлчилсан нь онцгой, гоц үйл явдал биш. Дэлхийн алс холын дүүрэгт ямар нэг арга хэмжээ болоход түүнд оролцсон улс орнууд тухайн үйл явдлаас дээд зэргийн ашиг хонжоо харж ойролцоо орших өөр нэг улсад айлчлахыг хичээдэг. Энэ бол байдаг л зүйл. Харин энэ айлчлалын агуулгыг авч үзвэл Өрнөдийн ертөнцийн хилээс гадуурх орнуудтай үйл ажиллагаагаа идэвхжүүлэх оролдлого. Ийм ажлыг Москва ч, Европын орнууд ч явуулдаг. Тэгээд ч одоо Оросын эсрэг Өрнөдийн Том Сөргөлдөөнд өөрийн нөлөөллийг тэлэх нэмэгдүүлэх тэмцэл ид өрнөж байна. Монгол бол стратегийн маш чухал орон, яагаад гэвэл Орос ба Хятадын дунд хавчуулагдчихсан. Европын холбоо, НАТО үнэндээ манай 2 орныг (Орос, Хятадыг) дайснаа гэж зарласан. Үүний зэрэгцээ Улаанбаатар өөрийн аюулгүй байдал, үндэсний онцлогоо хадгалж үлдэхэд маш их санаа зовдог, ийм учраас л эдийн засгийн холбоо, түншлэлээ өргөжүүлж тэлэхийг хүсдэг. Энэ тал дээр тэд Европыг чухалчилж үзэж байгаа. Монголын ураныг Францад нийлүүлэх нь 2 орны ашиг сонирхолд нийцэж байна. Франц үнэн хэрэгтээ Оростой бүх талын харилцаагаа бүрэн зогсоох төлөвлөгөөтэй, иймээс тэд бүхий л боломжит хувилбарыг авч үздэг. Харин Монголын хувьд энэ бол борлуулалтын шинэ зах зээл. Монгол нилээд сонирхол татсан улс бөгөөд ойрын 10 жилд хамгийн ирээдүйтэй бүсийн гол зүрхэнд оршдог орон билээ. Гэсэн ч энэ улсад маш бага анхаарал хандуулж байна, манай Орос ч ялгаагүй” хэмээжээ. 
Харин ОХУ-ын Засгийн газрын дэргэдэх Санхүүгийн их сургуулийн шинжээч Игорь Юшков “Орос-Хятадын дэд бүтцийн олон төсөл газар зүйн байрлалаас болж Монголоор дамждаг. Жишээ нь, 5 сараас “Союз Восток”хийн хоолойг барих төслийн төсөл-хайгуулын ажил эхэлсэн ба 2023 ондоо дуусна. Энэ төсөл Монголын хувьд сонирхолтой, гэхдээ байгалийн хий худалдаж авах тухайд биш харин дамжин өнгөрүүлж орлого олно, мөн Орос ба Хятадын харилцаанд өөрийн үүрэг ролийг нэмэгдүүлэх боломж. Өөр бас бус салбаруудад ч хамаатай....   Түүнээс гадна Монгол улс Орост их сайн ханддаг. Энэ улс чухамдаа 1911 оны Синьхайн хувьсгал болон Орос гүрний дэмжлэгийн ачаар Хятадаас салан тусгаарлаж чадсан. Хятад газар нутгаа алдсан энэ явдалтай эвлэрэхгүй байсаар Октябрийн хувьсгалын дараа Монголыг эзлэн түрэмгийлсэн билээ, Орос тухайн үед Монголтой мантай байлаа. Хятадуудын эсрэг байлдахад монголчуудад чухамдаа улааныхан, ялангуяа цагааныхан их тусалсан. Цагаан оросуудын идэвхжлээс болж л большевикууд хөндлөнгөөс оролцож улмаар Монгол улс ЗХУ-ын дараа дэлхийн 2 дахь социалист орон болж хувирсан юм. Хэдий тийм ч монголчууд өөрийн хувьсгалыг Хятадын эсрэг үндэсний хувьсгал гэж тооцдог. Хятад бүр Дэлхийн II дайн дуустал, Мао Зэ Дун нь Гоминданыг ялах хүртэл Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхгүй явсан. Чухамдаа ЗХУ л Монголын тусгаар тогтнолын баталгаа болж маш их дарамт шахалтыг Хятадад үзүүлсний үр дүнд хятадууд тийм алхам хийсэн юм. Монголын тусгаар тогтнолын төлөө оросууд бас 1939 онд Японтой тулалдах хэрэг гарсан л даа.... Халхголын дайны 80 жилийн ойгоор 2019 онд Ерөнхийлөгч Владимир Путин Монголд айлчилсан....  Монголчууд иймээс л Оросыг үнэнч анд, туслагч, хамгаалагч гэж үздэг. Тиймээс монголчууд бол Орост хамгийн нааштай ханддаг манай гарагийн улс үндэстнүүдийн нэг, үүнийг оросууд өөрсдөө ч бараг мэддэггүй. Монголд очсон оросууд эндхийн юутай ч зүйрлэшгүй зочломтгой зан ба оросоор ярьдаг хүмүүс асар олон байдагт дорхноо дасчихдаг” хэмээн онцлов. 
М. В. Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургуулийн Ази, Африкийн орнуудын хүрээлэннгийн захирал, профессор Алексей Маслов энэ сэдвээр ярихдаа “Макрон энэ айлчлалын үеэр 2 асуудлыг чухалчилсан. Нэгт, Парис аж үйлдвэрлэлээ хөгжүүлэхийн тулд газрын ховор элементүүдийг Улаанбаатараас худалдаж авахыг хүсдэг. Энэ салбарын ерөнхийдөө Хятад хянадаг, иймээс Хятадын хамаарлыг багасгах алхмыг Макрон хийхийг оролдож байна. Хоёрт, атомын эрчим хүчний салбарт хамтарсан төсөл хэрэгжүүлэх. Франц энд Оростой хамтарсан ажиллагаагаа бууруулах зорилтоо хэрэгжүүлэхийг төлөвлөж буй. Ер нь Монголтой эдийн засгийн салбарт ярих юм цөөхөн, гэхдээ дээрх 2 асуудлаар Франц ба Монголын ашиг сонирхол нийцжээ.... Монгол одоо дэлхийн зах зээлд орох гэж идэвхтэй оролдож байна. Гэтэл Улаанбаатарын бүх худалдаа наймааны 80% нь Хятадад чиглэсэн, монголчууд энэ нөхцөл байдлыг өөрчлөхийн тулд Европын холбоотой холбоо харилцаагаа хөгжүүлэхийг хичээх болжээ. Өрнөд үүний зэрэгцээ Орост “мөрөө тавьж өгч түших” шаардлагагүй, өөр түншүүд жишээ нь Европ байгаа шүү гэж Монголд ойлгуулах гэж оролдож байна. Гэвч тэдний энэ санаа бүтэх нь юу л бол, яагаад гэвэл монголчууд “Сибирийн хүч” төслийг, үүнтэй цуг орж ирэх Оросын том хөрөнгө оруулалтыг тэсэн ядан хүлээж буй. Миний дүгнэж буйгаар Монгол улс Өрнөдийн орнуудтай ч, Оростой ч, Хятадтай ч хамтран ажиллахад бэлэн. Харин улстөрийн тал дээр авч үзвэл Францын тэргүүнийг тэнд бараг л сонсч дуулаагүй өнгөрсөн байх. Гэхдээ энэ бол түүний гол зорилго байгаагүй ээ” хэмээжээ.
#МЦогзолмаа орчуулав

0
ЖИРГЭХ
Санал болгох
АНУ: Японы төлөө цөмийн зэвсэг хэрэглэхэд бэлэн
Белоруссын шүүх герман эрд цаазын ял ногдуулав
Байден: Нам, эх орныхоо төлөө нэрээ татлаа
Японы ЕС уучлал гуйв
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ мэдээ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    23 цаг 53 мин
  • Ураны хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд иргэдийн хяналт, оролцоог хангана
    Уржигдар 13 цаг 24 мин
  • Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн ЗГ шийдвэр гаргалаа
    Уржигдар 13 цаг 22 мин
  • Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл шинэчилсэн бүрэлдэхүүнээр хуралдаж байна
    2025-05-06
  • Хөгжлийн банкыг экспорт импорт банк болгох хуулийн төслийг УИХ-д өргөн барина
    2025-05-05
  • ЭТТ ХК 3.5 их наядын татвар төлж, татвар төлөлтөөрөө тэргүүллээ
    2025-05-05
  • ЭТТ ХК-д дараах ажлын байрны сонгон шалгаруулалтыг зарлаж байна
    2025-05-05
  • Гэр хорооллын айл өрхийг цахилгаан халаагуур, бүх төрлийн хийн түлшинд шилжүүлэх бэлтгэл ажлыг зуны саруудад ч тасралтгүй үргэлжлүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо
    2025-04-30
  • Шадар сайд АНУ-аас2.0 тэрбум долларын хөрөнгө оруулалтыг татаж чадлаа
    2025-04-30
  • Л.Оюун-Эрдэнэ: Олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн уул уурхайн салбар, хөрөнгө оруулалтын шинэ хуудсыг хамтдаа нээцгээе
    2025-04-30
  • Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн 102.5 км салбар төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ
    2025-04-30
  • Ноолуур худалдан авах нэмэлт эх үүсвэр бүрдүүлж вексель гаргана
    2025-04-30
  • Нийслэлийн Засаг даргын дэргэдэх дөрвөн газрыг татан буулгалаа
    2025-04-30
  • Улаанбурхан өвчний дэгдэлтийн хариу арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болголоо
    2025-04-30
  • Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэ
    2025-04-30
  • “ ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО
    2025-04-30
  • Оны шилдэг эмэгтэй шагналд нэр дэвшиж байна
    2025-04-30
  • Сургалтанд хамрагдлаа
    2025-04-30
  • Засгийн газрын хуралдаанаас хойд бүсийн талаар дараах шийдвэрүүдийг гаргалаа
    2025-04-30
  • Албан татварын хөнгөлөлт эдлэхтэй холбоотой бүх нийтээр дагаж мөрдөх зөвлөмж гаргаж, арга зүйн зөвлөгөө өгнө
    2025-04-30
  • Хөгжлийн банкыг экспорт импорт банк болгох хуулийн төслийг УИХ-д өргөн барина
    318 үзсэн
  • Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн ЗГ шийдвэр гаргалаа
    238 үзсэн
  • Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл шинэчилсэн бүрэлдэхүүнээр хуралдаж байна
    237 үзсэн
  • Ураны хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд иргэдийн хяналт, оролцоог хангана
    230 үзсэн
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    227 үзсэн
  • ЭТТ ХК 3.5 их наядын татвар төлж, татвар төлөлтөөрөө тэргүүллээ
    29 үзсэн
  • ЭТТ ХК-д дараах ажлын байрны сонгон шалгаруулалтыг зарлаж байна
    24 үзсэн
  • ЭТТ ХК-д дараах ажлын байрны сонгон шалгаруулалтыг зарлаж байна
    0 сэтгэгдэл
  • ЭТТ ХК 3.5 их наядын татвар төлж, татвар төлөлтөөрөө тэргүүллээ
    0 сэтгэгдэл
  • Хөгжлийн банкыг экспорт импорт банк болгох хуулийн төслийг УИХ-д өргөн барина
    0 сэтгэгдэл
  • Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл шинэчилсэн бүрэлдэхүүнээр хуралдаж байна
    0 сэтгэгдэл
  • Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн ЗГ шийдвэр гаргалаа
    0 сэтгэгдэл
  • Ураны хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд иргэдийн хяналт, оролцоог хангана
    0 сэтгэгдэл
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    0 сэтгэгдэл
ЭХЛЭЛ Улс төр Эдийн засаг Уул уурхай Дэлхий дахинд Хууль эрхзүй Нийгэм соёл Хүн байгаль Спорт Эрүүл мэнд
Вэб сайт хийх