АНУ-ын Хүнс, эмийн чанарын хяналтын газар (FDA) өчигдөр хүний тархинд чип суулгах клиник туршилт явуулах зөвшөөрлийг тэрбумтан Илон Маскийн “Neuralink” компанид олгожээ. “Хүмүүс дээр анхны клиник туршилт хийх “FDA”-н зөвшөөрлийг авч чадсандаа бид ихэд баяртай байна. Манай компани тус байгууллагатай нягт хамтран ажилладаг... Энэ бол анхны, чухал алхам. Нэг л өдөр технологиуд олон хүмүүст туслах болно” хэмээн “Neuralink” компани энэ талаар Твиттер нийгмийн сүлжээнд бичсэн байна. Клиник судалгаанд оролцох хүмүүсийг одоогоор сонгож эхлээгүй байна.
Сонирхуулахад, Илон Маск хамтрагчтайгаа 2016 онд “Neuralink”-г байгуулсан. Энэ компани хүмүүс дээр туршилт хийхэд бэлэн болсон тухай ХМХ бүр 2016 оны 1-р сараас бичиж эхэлсэн билээ. Илон Маск 2022 оны сүүлээр мэдэгдэл хийхдээ “Neuralink компани хэдэн сарын дараа чипээ хүний тархинд суулгана” гэсэн нь ийнхүү биеллээ олж байгаа бололтой.
Илон Маск нь “Neuralink” компаниас гадна сансрын үйлдвэрлэл, тээвэр, эрүүлийг хамгаалах, нийгмийн сүлжээ зэрэг салбарт 5 компанитай: “SpaceX”, “Tesla”, “The Boring Company”, “OpenAI”, "Twitter" нийгмийн сүлжээ.
Хүний тархинд чип суулгах туршилтыг АНУ зөвшөөрөв
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ураны хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд иргэдийн хяналт, оролцоог ханганаУржигдар 13 цаг 24 мин
-
Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн ЗГ шийдвэр гаргалааУржигдар 13 цаг 22 мин
-
Оны шилдэг эмэгтэй шагналд нэр дэвшиж байна2025-04-30
-
Сургалтанд хамрагдлаа2025-04-30