Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
ЭХЛЭЛ
Улс төр
Эдийн засаг Уул уурхай
Дэлхий дахинд
Хууль эрхзүй
Нийгэм соёл
Хүн байгаль
Спорт
Эрүүл мэнд
  • ЭХЛЭЛ
  • Улс төр
  • Эдийн засаг Уул уурхай
  • Дэлхий дахинд
  • Хууль эрхзүй
  • Нийгэм соёл
  • Хүн байгаль
  • Спорт
  • Эрүүл мэнд

Франц: Ашиггүй жуулчдыг цөөрүүлнэ

2023-6-22
0
ЖИРГЭХ

67 сая хүн амтай Франц бол жуулчдын тоогоор дэлхийд тэргүүлдэг, энэ тал дээр бусад орныг ардаа хол орхижээ. Цар тахлаас өмнө энэ улс жилд бараг 90 сая жуулчин хүлээн авч байв. Зөвхөн Парис хотод жилд 40 сая жуулчин ирдэг. Франц мэдээж Цар тахлаар жуулчдаас жаахан амарсан. Тэр бүү хэл "ханаж цадсан" Засгийн газар одоо жуулчлалын бодлогоо өөрчлөхөөр шийджээ. “Ашиг бага оруулдаг жуулчдын тоог хязгаарлахыг хүсч байна. Яагаад гэвэл, жил бүр асар олон жуулчин ирж байгаль орчинд аюул учруулахын зэрэгцээ дэд бүцэд хэт их ачаалал өгч үнийн өсөлтийг (юуны өмнө үл хөдлөх хөрөнгө) гааруулдаг, орон нутгийн иргэдийн дургүйцлийг хүргэж байна... Ерөнхийдөө бид жуулчдын хэт их урсгалыг хүчрэхээ больсон" гэж Францын эрх баригчид мэдэгдэв. Товчхондоо францчууд жуулчдаас “залхаж ядарчээ”. 
Гадаадын жуулчид уг нь энэ улсад асар их мөнгөө үрдэг, тодруулбал тэд л Францын ДНБ-ий 8%-г бүрдүүлж 3 сая хүнийг ажлын байраар хангадаг. Гэсэн ч Жуулчлалын салбар хариуцдаг Сайд-төлөөлөгч Оливия Грегуар “хэтэрсэн жуулчлал”-ын эсрэг тэмцлийн стратегиа танилцуулав. Эхний үед хэт огцом алхам хийхгүй, зүгээр л жуулчдын урсгалд дүн шинжилгээ хийж аялал жуулчлалын чиглэлийг дахин хуваарилах аж. Парис, Этрета, Сен-Тропе зэрэг алдартай газрууд энэ улсын 20%-г эзэлдэг боловч нийт жуулчдын 80% нь тийшээ очдог. Үүнийг өөрчлөх арга хэмжээг францчууд хэдийн авч эхэлжээ. Жишээ: Бреа арал энэ зун ердөө 4700 хүнийг хүлээн авна. Каланка үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зөвхөн урьдчилан захиалга өгч орно, гэхдээ өдөрт 400 хүнээс хэтрэх ёсгүй....
Хачирхалтай мэт боловч, Франц эдгээр хязгаарлалт тавьсан хэрнээ ойрын 5 жилд жуулчлалын орлогыг ДНБ-ий 10%-д хүргэхээр төлөвлөжээ. "Өнөөгийн жуулчид их харамч болсон, тиймээс тусгай  шүүлтүүрээр шүүж баян хүмүүсийг илүү олноор нэвтрүүлнэ. Үнэ ханшаа ч өсгөнө. Тэртэй тэргүй  гадаадынхан өндөр үнэтэй байсан ч Парисыг үзэхээр ирдэг. Тэд манай элдэв эсэргүүцэл бослогыг ч үл тоож ядаргаатай залхам цагаачдыг ч үл хайхардаг" хэмээн Францын эрх баригчид мэдэгдлээ. 
#МЦогзолмаа орчуулав.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Монголын говиос 25 мянган жилийн өмнөх эртний хүний яс олджээ
Археологийн хүрээлэнгийн нэгэн шинэ нээлт болно
“Авьяаслаг Уурхайчин” шоунд амжилттай оролцлоо
Итали: Ковидтой учраас алуурчны ялыг хөнгөрүүлсэн
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ мэдээ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “ ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 44.8 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖЛАА
    2025-06-09
  • ГАЛБА-ӨӨШ-ДОЛООДЫН ГОВИЙН САВ ГАЗРЫН ТАЛУУДЫН ОРОЛЦООНЫ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
    2025-06-09
  • Ажлын байрны сонгон шалгаруулалт хийнэ
    2025-06-09
  • ЭТТ ХК дараах ажлын байрны сонгон шалгаруулалтыг хийнэ
    2025-06-09
  • Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02
  • Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Эрдэнэсийн хүүхдүүд” баярын арга хэмжээ боллоо
    2025-06-01
  • Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ боллоо
    2025-06-01
  • Монгол Улсын зээлжих зэрэглэл дахин буурах эрсдэл тулгарлаа
    2025-05-29
  • Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ
    2025-05-28
  • Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ
    2025-05-28
  • Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ
    2025-05-28
  • CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ
    2025-05-28
  • УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА
    2025-05-28
  • “ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ
    2025-05-28
  • “ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК-ИЙН МЕНЕЖЕРҮҮД УУРХАЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
    2025-05-28
  • Хуулийн төсөл өргөн барьлаа
    2025-05-28
  • Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүгийн дэмжлэг үзүүлэх журамд нэмэлт, өөрчлөлт орууллаа
    2025-05-28
  • Ахмад настан сувилуулахад нийгмийн халамжийн сангаас олгох эрхийн бичгийн жишиг үнийн хэмжээг тогтоолоо
    2025-05-28
  • Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
    2025-05-28
  • Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газарт итгэл хүлээлгэвэл би үлдэнэ, үгүй бол огцорно
    2025-05-28
  • “ ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 44.8 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖЛАА
    291 үзсэн
  • Ажлын байрны сонгон шалгаруулалт хийнэ
    35 үзсэн
  • ЭТТ ХК дараах ажлын байрны сонгон шалгаруулалтыг хийнэ
    28 үзсэн
  • ГАЛБА-ӨӨШ-ДОЛООДЫН ГОВИЙН САВ ГАЗРЫН ТАЛУУДЫН ОРОЛЦООНЫ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
    28 үзсэн
  • ЭТТ ХК дараах ажлын байрны сонгон шалгаруулалтыг хийнэ
    0 сэтгэгдэл
  • Ажлын байрны сонгон шалгаруулалт хийнэ
    0 сэтгэгдэл
  • ГАЛБА-ӨӨШ-ДОЛООДЫН ГОВИЙН САВ ГАЗРЫН ТАЛУУДЫН ОРОЛЦООНЫ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
    0 сэтгэгдэл
  • “ ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 44.8 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖЛАА
    0 сэтгэгдэл
ЭХЛЭЛ Улс төр Эдийн засаг Уул уурхай Дэлхий дахинд Хууль эрхзүй Нийгэм соёл Хүн байгаль Спорт Эрүүл мэнд
Вэб сайт хийх