Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
ЭХЛЭЛ
Улс төр
Эдийн засаг Уул уурхай
Дэлхий дахинд
Хууль эрхзүй
Нийгэм соёл
Хүн байгаль
Спорт
Эрүүл мэнд
  • ЭХЛЭЛ
  • Улс төр
  • Эдийн засаг Уул уурхай
  • Дэлхий дахинд
  • Хууль эрхзүй
  • Нийгэм соёл
  • Хүн байгаль
  • Спорт
  • Эрүүл мэнд

Ханхүү Харри Афганд 25 хүнийг цааш харуулжээ

2023-1-09
0
ЖИРГЭХ

Английн ханхүү Харри өөрийн намтрыг бичиж “Нөөц хүн” гэдэг ном гаргасан биш дэлхий даяар шуугиан дэгдээлээ. Тэрбээр энэ номонд хааны ордны болон гэр бүлийн олон нууцыг    дэлгэсэн. Тэр бүү хэл ханхүү өмнө нь Афганистанд алба хааж байхдаа 25 хүний амийг хороосон гэдгээ ч нуусангүй. Английн хаан III Чарльзын хүү Харри “Би тэднийг (амийг нь хороосон хүмүүсээ) хүн гэж тооцдоггүй, зүгээр л шатрын хөлгөөс авч хаясан “шатрын дүрсүүд” гэж үздэг. Би үүнээс таашаал аваагүй, гэхдээ ичгүүрийг мэдрээгүй” гэж номондоо бичжээ. 
“Талибан хөдөлгөөний 25 дайчныг цааш харуулснаа илчилснээр ханхүү Харри өөрийн аюулгүй байдлаа золиосолж нуруун дээрээ “бай” зурчихлаа” хэмээн “Daily Mail” сонины нийтлэлд дурджээ. “Ханхүү Харри буюу герцог Сассекский цэргийн алба хашсан тухайгаа дэлгэрэнгүй ярьснаар хамт тулалдаж явсан нөхдөөсөө урвалаа. Английн хааны ордон түүний аюулгүй байдлын төлбөрийг хийхгүй гэсэн, яагаад гэвэл Харри хааны гэр бүлийн үүргээсээ сайн дураар татгалзсан билээ. Иймээс тэр “хөл рүүгээ өөрөө буудчихлаа”. Тэр ийнхүү өшөө авах хүсэлтэй хүмүүсийг өдөөн хатгасан, тэд түүнийг хөнөөх гэж оролдож магадгүй” хэмээн Английн армийн бэлтгэл хурандаа Ричард Кемп тайлбарлажээ. 
Афганистанд хөл гаргүй болоод ирсэн тэнгисийн цэрэг Бен Макбин “Ханхүү Харри, би чамд хайртай. Гэхдээ чи амаа татах хэрэгтэй. Тэр одоо ямар хүмүүстэй харьцаад байна аа? Хэрэв тэд сайн хүмүүс байсан бол түүнд боль гэж зөвлөх байсан шүү дээ” гэж бичжээ. Харин Босни дахь Английн армийн экс командлагч, хурандаа, Консерватив намаас парламентад сууж буй Боб Стюарт “Тэр яагаад ингээд байгааг би ихэд гайхаж байна. Үнэхээр ой гутам, өөдгүй, гунигтай үйлдэл.... Жинхэнэ цэргүүд ийм сэдвээр ярихаас зайлсхийдэг. Миний мэддэг хүмүүс үүгээр гайхуулдаггүй. Харин ч тийм зүйл хийхээс өөр аргагүй байсандаа харамсдаг юм”  хэмээжээ. 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Монголын говиос 25 мянган жилийн өмнөх эртний хүний яс олджээ
Археологийн хүрээлэнгийн нэгэн шинэ нээлт болно
“Авьяаслаг Уурхайчин” шоунд амжилттай оролцлоо
Итали: Ковидтой учраас алуурчны ялыг хөнгөрүүлсэн
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ мэдээ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “ ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 44.8 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖЛАА
    2025-06-09
  • ГАЛБА-ӨӨШ-ДОЛООДЫН ГОВИЙН САВ ГАЗРЫН ТАЛУУДЫН ОРОЛЦООНЫ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
    2025-06-09
  • Ажлын байрны сонгон шалгаруулалт хийнэ
    2025-06-09
  • ЭТТ ХК дараах ажлын байрны сонгон шалгаруулалтыг хийнэ
    2025-06-09
  • Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02
  • Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Эрдэнэсийн хүүхдүүд” баярын арга хэмжээ боллоо
    2025-06-01
  • Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ боллоо
    2025-06-01
  • Монгол Улсын зээлжих зэрэглэл дахин буурах эрсдэл тулгарлаа
    2025-05-29
  • Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ
    2025-05-28
  • Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ
    2025-05-28
  • Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ
    2025-05-28
  • CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ
    2025-05-28
  • УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА
    2025-05-28
  • “ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ
    2025-05-28
  • “ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК-ИЙН МЕНЕЖЕРҮҮД УУРХАЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
    2025-05-28
  • Хуулийн төсөл өргөн барьлаа
    2025-05-28
  • Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүгийн дэмжлэг үзүүлэх журамд нэмэлт, өөрчлөлт орууллаа
    2025-05-28
  • Ахмад настан сувилуулахад нийгмийн халамжийн сангаас олгох эрхийн бичгийн жишиг үнийн хэмжээг тогтоолоо
    2025-05-28
  • Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
    2025-05-28
  • Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газарт итгэл хүлээлгэвэл би үлдэнэ, үгүй бол огцорно
    2025-05-28
ЭХЛЭЛ Улс төр Эдийн засаг Уул уурхай Дэлхий дахинд Хууль эрхзүй Нийгэм соёл Хүн байгаль Спорт Эрүүл мэнд
Вэб сайт хийх