ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Амар мужийн “Дорнод” сансрын буудал дээр Умард Солонгосын тэргүүн Ким Чен Уныг хүлээн авчээ. III Кимийг тухайн орны төрийн өндөр албан тушаалтнууд болон дүү Ким Ё Чен нь дагалджээ. 2 орны хэлэлцээр “Союз 2” сансрын пуужингийн цогцолборын техникийн комплексын инженерийн корпусын 1-р давхрын танхимд явагдав.
Путин “Бид сансрын салбарын хөгжлөөрөө бахархдаг, та бүхэнд ч бас сонирхолтой байна гэж найдна. Чухам ЗХУ буюу манайх л хамгийн түрүүнд Солонгосын Ардын Ардчилсан улсыг тусгаар тогтносон орон гэж хүлээн зөвшөөрсөн билээ. Оросууд бид тусгаар тогтнолоо олоход тань тусалсан.... Мэдээж бид эдийн засгийн харилцаа, хүмүүнлэгийн асуудал, бүс нутгийн нөхцөл байдлын талаар ярилцана” гэж Путин хэллээ.
Умардын Ким Чен Ун “Сансрын гүрэн Оросын одоо ба ирээдүйг бид өөрсдийн нүдээр харж танилцлаа. Одоо бид сансрын гүрний зүрхэнд онцгой уулзалт хийж байна... Орос орон өнөөдөр аюулгүй байдлаа хамгаалж тусгаар тогтнолын төлөөх ариун тэмцэлд бослоо... Манай улс Путины, мөн танай Засгийн газрын бүхий л шийдвэрийг дэмждэг. Бид цаашид ч харилцаагаа үргэлжлүүлэхийг хүсч байна.... Тусгаар улсуудын төлөөх империализмын эсрэг тэмцэлд Умард хэзээд Оростой хамт” хэмээн мэдэгдэв. Путин түүнчлэн “Умардын тэргүүн манай пуужингуудыг их сонирхож байгаа. Бид хиймэл дагуул бүтээхэд нь Умардад тусалж сансрын салбарт хамтарна” гэж мэдэгдэв. Өргөн бүрэлдэхүүнтэй уулзалт хэлэлцээрийн дараа нь 2 тэргүүн хоёулхнаа нүүр нүүрээ харан уулзжээ. III Ким Орост дахин хэд хонож зарим хотоор аялахаар болов. Тэрбээр Владивостокийн их сургууль, Алс Дорнодын их сургууль, ШУА-н хэдэн объектоор зочилж Амар мөрөн дээрх Комсомольск хотын байлдааны болон иргэний тээврийн онгоц үйлдвэрлэдэг заводтой танилцахын зэрэгцээ Оросын Номхон далайн флот юу чаддагийг үзэх юм байна.
Энэ уулзалтын талаар Өрнөдийн ХМХ бичихдээ “Оросууд зэр зэвсэг, их бууны сум зэргийг Умардаас авах санаатай байгаа бол Пхеньян харин Оросын атомын шумбагч хөлөг, хиймэл дагуулын технологийг хүсч байна” хэмээжээ. Гэхдээ Орос гүрний цэргийн үйлдвэрүүд өнөөдөр 3 ээлжээр хоногийн 24 цаг тасралтгүй ажиллаж байгаа болохоор Умардаас зэр зэвсэг худалдаж авах нь юу л бол.
#МЦогзолмаа орчуулав.
Путин: Умард хиймэл дагуул бүтээхэд бид тусална
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
“Сэлбэ дэд төв”-ийн барилгажилт эхлэхэд бэлэн боллоо15 цаг 20 мин
-
100 ДАХЬ АРИЛЖАА АМЖИЛТТАЙ БОЛЛОО2024-09-16
-
ЗАЛРУУЛГА2024-09-16
-
ЗАЛРУУЛГА19 үзсэн
-
ЗАЛРУУЛГА0 сэтгэгдэл