“Америк даяар их сургуулиудын оюутнууд Палестиныг дэмжин эсэргүүцлийн жагсаал хийж байгаа нь Ерөнхийлөгч Жо Байдены захиргаанд ноцтой асуудал болж хувирлаа. Хамгийн алдартай, хамгийн том их сургуулиудын (Колумбын ИС, Нью-Йоркийн ИС, Йелийн ИС, Массачусетын технологийн ИС, Калифорний ИС зэрэг) оюутнууд ийм байдлаар Израиль ба “ХАМАС” бүлэглэлийн хоорондын зөрчилд АНУ-ын эрх баригчид хэрхэн хандаж буйд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж байна. Тэднийг эрх баригчид тогтоон барьж дийлэхгүй шинжтэй” хэмээн “WION” телевиз мэдээллээ.
Оюутнууд суугаа эсэргүүцэл зарлаж, байгууллагуудын байшин барилгыг эзэлж аван цуглаан хийж эхэлжээ. Колумбын их сургуульд эсэргүүцэл зарласан оюутнуудад тодорхой цаг зааж өгөн шөнө дундаас өмнө гарч явахыг тушаажээ. Гэвч оюутнууд майхандаа үлдсэн байна. Дараа нь хугацааг өглөөний 8 цаг болгосон. Оюутнууд явахыг хүссэнгүй, тэд цагдаатай мөргөлдөхөд бэлдэж эхэлжээ. Үүнийг дараа дээрх хугацааг 48 цагаар сунгав. Бөөн бөөн оюутнууд цугларч “Бид дотор байгаа оюутнуудтай цуг! Бид орон даяар эсэргүүцэж буй оюутнуудтай, мөн дэлхийн өнцөг булан бүрд суугаа ухамсарт хүмүүстэй хамтдаа! Бид Гаазын зурвас дахь ахан дүүстэй цуг, даян дэлхийн дарлагдсан ард түмэнтэй цуг хамтдаа! Бид бууж өгөхгүй” гэж хашгиралдаж байна.
Америкийн эрх баригчид эсэргүүцлийн хөдөлгөөнийг намжаах гэж чадах бүхнээ хийж байна. Даваа гарагт Нью-Йоркийн их сургуулийн гадаа 133 оюутныг баривчилжээ. Түүнчлэн Колумбын их сургуулиас 100 гаруй оюутныг саатуулсан аж. Үүний зэрэгцээ бусад их сургуулиудад ч баривчилгаа явагдаж олон арваар нь саатуулж байна.
Эмх замбараагүй явдлаас болж олон их сургууль өдрийн хичээлээ цуцаллаа. Их сургуулиудын кампуст Палестин ба Израилийн талынхны хооронд харилцан доромжлох үзэгдэл гаарч үе үе мөргөлдөөн дэгдэж байна.
#МЦогзолмаа орчуулав.
WION: АНУ даяар их сургуулиудын оюутнууд эсэргүүцэлд нэгджээ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
ЭТТ ХК-ИАС ДАРААХ АЖЛЫН БАЙРУУДЫГ ЗАРЛАЖЭЭУржигдар 21 цаг 46 мин
-
55 ТОНН ХОГ ХАЯГДАЛ ЦЭВЭРЛЭВУржигдар 21 цаг 45 мин
-
Шойгу: Хоногт Украины 1000 хүртэл цэрэг амь үрэгддэгУржигдар 18 цаг 34 мин
-
АНУ: Япон, Хятад 2 манайх шиг олон цагаачдыг хүлээн авах ёстойУржигдар 15 цаг 54 мин
-
Хятад: "Сибирийн хүч" хоолойн гол доогуурх хонгилыг барьж дууслааУржигдар 13 цаг 43 мин
-
“ 20 минутын хот” концепцийг хэрэгжүүлэх эрхзүйн цогц реформыг УИХ-д өргөн барьж байнаУржигдар 13 цаг 37 мин
-
Хуурайшилттай тул гал түймрийн аюулаас сэрэмжилнэ үүУржигдар 07 цаг 56 мин
-
Камила Валиева 18 насны баяраа тэмдэглэв2024-05-02
-
Өнөөдөр 24 градус дулаан2024-05-02
-
БИРЖИЙН АРИЛЖАА НЭМЭГДЭЖ ЭКСПОРТ ӨСӨВ2024-05-01
-
Нью-Йоркт 100 гаруй оюутныг баривчлав2024-05-01
-
TVL: Европ бол АНУ-ын 51 дэх муж болжээ115 үзсэн
-
Алдартай рэперт цаазын ял ногдуулжээ70 үзсэн
-
Ихэнх нутгаар дулаахан67 үзсэн
-
Ихэнх нутгаар дулаарна63 үзсэн
-
УБ-т 19 градус дулаан52 үзсэн
-
Ихэнх нутгаар дулаарна0 сэтгэгдэл
-
TVL: Европ бол АНУ-ын 51 дэх муж болжээ0 сэтгэгдэл
-
УБ-т 19 градус дулаан0 сэтгэгдэл
-
NATO: ОХУ-ын ялалт манай эвсэлд үнэтэй тусна0 сэтгэгдэл
-
Алдартай рэперт цаазын ял ногдуулжээ0 сэтгэгдэл
-
G7: 2035 он гэхэд нүүрсний цах станцуудыг хаана0 сэтгэгдэл
-
Ихэнх нутгаар дулаахан0 сэтгэгдэл
-
Нью-Йоркт 100 гаруй оюутныг баривчлав0 сэтгэгдэл
-
БИРЖИЙН АРИЛЖАА НЭМЭГДЭЖ ЭКСПОРТ ӨСӨВ0 сэтгэгдэл
-
Бангладешт их халуунаас болж 10 хүн нас барлаа0 сэтгэгдэл
-
Өнөөдөр 24 градус дулаан0 сэтгэгдэл
-
Камила Валиева 18 насны баяраа тэмдэглэв0 сэтгэгдэл