Израиль ба Германы эрх баригчид маргалдаж сүүлдээ өнгөрсөн түүхээ сөхөлцсөн тухай Израилийн телевизийн 13-р суваг мэдээллээ. Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху ба Германы Гадаад харилцааны сайд Анналена Бербок нар Гаазын зурваст үүссэн хүмүүнлэгийн хямралын тухай эхлээд маргалджээ. ГХ сайд Бербок “Палестинд хүүхдүүд өлсч зүдэрч байна, өлсгөлөн хүүхдүүдийн зурагтай танилц” гэхэд ЕС Нетаньяху “Гаазын зурваст зах зээл болон наран шарлагын газрууд хэвийн ажиллаж буй зургийг өөрөө хар” гэж хариуллаа. Изралийн тэргүүний үзэж буйгаар тэнд ямар ч өлсгөлөн байхгүй, өлсч буй хүүхдүүдийн тухай мэдээ бол хэтрүүлэг гэнэ.
Германы Гадаад харилцааны сайд Бербок үүний хариуд “Гаазын зурвасын бодит нөхцөл байдлыг үл харуулах тиймэрхүү зургаа түгээхгүй байхыг уриалж байна” гэлээ. Гэтэл Ерөнхий сайд Нетаньяху дуугаа өндөрсгөн Германы өнгөрсөн түүх, нацистуудын тухай түүнд сануулав. “Тэр л бодит байдал. Нацистууд тэгэхэд зохиомол худал жүжиг тавьсан гэж харагдахгүй байна. Бид ямар бодит байдлыг гуйвуулж зохиомол дүр зургийг бүтээсэн нацистууд биш дээ” гэж Израилийн Ерөнхий сайд хашгирчээ. “ЕС Нетаньяху бөөнөөр хорих үхлийн лагериудын аймшигт үнэнийг нуусан нацистуудын тухай ингэж сануулсан бололтой” гэж 13-р телевиз онцоллоо.
Израилийн ТВ-н энэ нэвтрүүлэг Германд бөөн шуугиан тарьсан тухай “Spiegel” сонин бичжээ.
Нэмж өгүүлэхэд, Гаазын зурвасын “Камаль Адван” эмнэлэгт 3 сард 10 хүүхэд өлсгөлөнгөөр нас барсан тухай өмнө нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ерөнхий захирал Тедрос Аданом Гебрейесус мэдээлсэн билээ. Түүнчлэн Гаазын зурвасын эмнэлгүүдэд хоол хүнс хүрэлцэхгүй байгаагаас гадна түлш, эм тариа дутагдаж буй талаар ДЭМБ-ын шинжээчид мэдэгдсэн юм.
МЦогзолмаа орчуулав.
Израиль ба Германы зөрчил улам гаарлаа
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
ЭТТ ХК-ИАС ДАРААХ АЖЛЫН БАЙРУУДЫГ ЗАРЛАЖЭЭ6 цаг 11 мин
-
55 ТОНН ХОГ ХАЯГДАЛ ЦЭВЭРЛЭВ6 цаг 12 мин
-
Шойгу: Хоногт Украины 1000 хүртэл цэрэг амь үрэгддэг9 цаг 23 мин
-
Хуурайшилттай тул гал түймрийн аюулаас сэрэмжилнэ үү20 цаг 1 мин
-
Билл Гейтс хүн төрөлхтөнг аврах шинэ арга олжээУржигдар 18 цаг 15 мин
-
Камила Валиева 18 насны баяраа тэмдэглэвУржигдар 14 цаг 26 мин
-
AC: Байден, Зеленский 2 мөнхийн дайныг хүсч байнаУржигдар 12 цаг 11 мин
-
Өнөөдөр 24 градус дулаанУржигдар 08 цаг 05 мин
-
БИРЖИЙН АРИЛЖАА НЭМЭГДЭЖ ЭКСПОРТ ӨСӨВ2024-05-01
-
Нью-Йоркт 100 гаруй оюутныг баривчлав2024-05-01
-
TVL: Европ бол АНУ-ын 51 дэх муж болжээ107 үзсэн
-
Алдартай рэперт цаазын ял ногдуулжээ67 үзсэн
-
Ихэнх нутгаар дулаахан62 үзсэн
-
Ихэнх нутгаар дулаарна60 үзсэн
-
УБ-т 19 градус дулаан52 үзсэн
-
Ихэнх нутгаар дулаарна0 сэтгэгдэл
-
TVL: Европ бол АНУ-ын 51 дэх муж болжээ0 сэтгэгдэл
-
УБ-т 19 градус дулаан0 сэтгэгдэл
-
NATO: ОХУ-ын ялалт манай эвсэлд үнэтэй тусна0 сэтгэгдэл
-
Алдартай рэперт цаазын ял ногдуулжээ0 сэтгэгдэл
-
G7: 2035 он гэхэд нүүрсний цах станцуудыг хаана0 сэтгэгдэл
-
Ихэнх нутгаар дулаахан0 сэтгэгдэл
-
Нью-Йоркт 100 гаруй оюутныг баривчлав0 сэтгэгдэл
-
БИРЖИЙН АРИЛЖАА НЭМЭГДЭЖ ЭКСПОРТ ӨСӨВ0 сэтгэгдэл
-
Бангладешт их халуунаас болж 10 хүн нас барлаа0 сэтгэгдэл
-
Өнөөдөр 24 градус дулаан0 сэтгэгдэл
-
Камила Валиева 18 насны баяраа тэмдэглэв0 сэтгэгдэл