“Хятад улсын Чэндү хотод 10 сарын 16-нд ээжтэйгээ гудамжинд зугаалж явсан бяцхан хүүхэд рүү ротвейлер үүлдрийн нохой халдсан хэрэг гарчээ. Хүүхэд их хүнд гэмтэж шархадсан тул 7 хоног Эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлсэн. Харин нохойн эзэнд эрүүгийн хэрэг нээж шалгаж эхлэв. Хятадын эрх баригчид энэ явдлын дараа гэрийн тэжээмэл амьтанд тавих хяналтыг чангатгаж золбин нохдыг толгой дараалан устгахаа зарлажээ. Одоо Хятад даяар гудамжинд яваа эзэнгүй, бүх нохойг буудаж, хордуулж хоолойг нь боож алж хөнөөж байна... Хятад улс 40 сая золбин нохойтой, 53 сая тэнэмэл мууртай. Халдварт өвчнөөр дагнадаг олон улсын нэгэн сэтгүүлд бичсэнээр Хятад улс 2019 онд галзуу өвчнөөр нас барсан хүний тоогоор дэлхийд 5-д жагсчээ” хэмээн Английн “Гардиан” сонин бичжээ.
Хэнань мужийн Шэньцю хошуугийн удирдагчид цаашид бүртгэлгүй, хориотой болон тэнэмэл нохдыг бүрмөсөн устгахаа амласан бол Сычуань мужийн Эбиан автономт тойрог маш хатуу, харгис аргаар золбин болон ганцаар яваа бүх нохойн эсрэг тэмцэхээ мэдэгдэв.
Энэхүү кампанит ажлын үеэр зарим нутагт “нугалаа” гарч байгаа тухай мэдээлэл, бичлэг Хятадын нийгмийн сүлжээгээр цацагдаж байна. Өөрөөр хэлбэл, олон нийтийн хорооны зарим идэвхтэн болон байрны эзэд дур мэдэн айл өрх рүү халдан орж нохдыг нь хүчээр булаан авчээ. Тэдгээр нохойг дараа нь алж устгасан аж. Мөн Ляонин мужийн их сургуулийн нэг хамгаалагч шууд кампусын дэргэд золбин нохойг боож алжээ. Үүний дараа түүнийг ажлаас халсан тухай Их сургууль мэдээлэв. Өөр жишээ: Сычуань мужийн Мэргэжлийн коллежийн оюутнууд бүр оюутны дотуур байрандаа нохдыг алж хөнөөж байсан нь илрэв.
Амьтадтай харгис харьцаж тамлаж байгааг эсэргүүцсэн жагсаал 10 сарын 22-нд Хэбэй мужийн Шицзячжуан хотод болжээ. Нохдыг мөн Хятадын олон алдартан, одод өмөөрч мэдэгдэл хийв. Гэтэл алдартай жүжигчин, дуучин Сиа Лю, жүжигчин Ди Ян нарын мэдэгдлийн дараа “Weibo” дэх тэдний аккуантыг блоклосон аж. “Засгийн газарт хандан золбин нохдын эсрэг авч буй харгис арга хэмжээг зогсоохыг уриалсан санал бодлоо Төрийн зөвлөлийн сайт дээр бичих хэрэгтэй.... Гэрийн тэжээмэл амьтдыг хамгаалах хууль батлахыг уриалж байна” хэмээн зарим интернэт хэрэглэгч бичжээ.
#МЦогзолмаа орчуулав.
Хятад золбин ноходтойгоо тэмцэж эхлэв
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
800 МЯНГАН ТОНН ХАТУУ КОКСЖИХ НҮҮРС БИРЖЭЭР АРИЛЖЛАА11 цаг 6 мин
-
“Dubai Reefs” нээгдлээ15 цаг 35 мин
-
Килиан Мбаппе хувийн рекорд тогтоолоо18 цаг 6 мин
-
АНУ: ОХУ-ын царцаасан мөнгийг ашиглахаар “G7”-той ярьж байгааӨчигдөр 09 цаг 35 мин
-
Ойрын хоногуудад зарим нутгаар бороо, нойтон цастайӨчигдөр 08 цаг 03 мин
-
Аялал жуулчлалыг хөгжүүлэх 55 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн хугацааг сунганаУржигдар 17 цаг 59 мин
-
МИАТ компани алсын зайд шууд нислэг үйлдэх Боинг 787-9 агаарын хөлгөө хүлээн авлааУржигдар 17 цаг 58 мин
-
WION: АНУ даяар их сургуулиудын оюутнууд эсэргүүцэлд нэгджээУржигдар 16 цаг 27 мин
-
Энэтхэгт муур аврах гээд 5 хүн амиа алдавУржигдар 14 цаг 41 мин
-
ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЛААУржигдар 13 цаг 35 мин
-
Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламент Жогорку Кенеш-ийн дарга Н.Шакиевт бараалхавУржигдар 13 цаг 32 мин
-
Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлнэУржигдар 13 цаг 25 мин
-
Таван их наядын “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” арга хэмжээний төлөвлөгөөг баталлааУржигдар 13 цаг 24 мин
-
“20 минутын хот” стандартыг бий болгох эрх зүйн шинэчлэл хийнэУржигдар 13 цаг 23 мин
-
Умард Солонгос: Манай эсрэг хориг бол АНУ-ын хүзүүн дэх дүүжлүүрУржигдар 10 цаг 21 мин
-
УБ-т шөнөдөө -5 градус, өдөртөө +6 градус0 сэтгэгдэл
-
Герман: Ашигт малтмалын эрин төгсч байна0 сэтгэгдэл
-
Монголын хоккейчид анх удаа дэлхийн аварга болов0 сэтгэгдэл
-
БИОТЕХНИКИЙН АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА0 сэтгэгдэл
-
Израиль ба Германы зөрчил улам гаарлаа0 сэтгэгдэл
-
Нидерланд илүүдэл жуулчидтайгаа тэмцэж эхлэв0 сэтгэгдэл
-
Ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай0 сэтгэгдэл
-
Хятад: Тайванийг зэвсэглэхээ АНУ боль!0 сэтгэгдэл
-
Байден: Миний ахыг Шинэ Гвинейд идчихсэн0 сэтгэгдэл
-
Эрүүл мэндэд тустай чихэвчийг оросууд бүтээжээ0 сэтгэгдэл
-
УБ-т шөнөдөө -1 градус, өдөртөө +5 градус0 сэтгэгдэл