“Украинд цэргийн тусгай ажиллагаа эхлүүлснээс хойш Орос улс илүү хүчирхэг болсон гэж тус орны Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдсэн. Харамсалтай боловч энэ үнэн. Тэрбээр цэргийн тусгай ажиллагаа маань төлөвлөсний дагуу явагдаж байгаа гэж бүр өнгөрсөн жил хэлсэн. Ихэнх нь түүний энэ үгийг зүгээр л суртал ухуулга гэж байлаа. Гэвч өнөөдөр ОХУ-ын ажил хэрэг тун сайн төдийгүй оросуудын давшилтыг украинчууд айдас дүүрэн хүлээж буйг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Путин үр дүндээ сэтгэл хангалуун, өөртөө итгэлтэй буйгаа батлан харуулж байна. Өнөөгийн завсрын байдлыг авч үзвэл Путин л тулааны талбарт ялагч... Өрнөдийн хүлээсэнчлэн Оросын эдийн засаг сүйрсэнгүй, асар олон хоригийг тэсвэртэй даван туулж хөл дээрээ бат зогссон, одоо бүр өсч эхэллээ. ОХУ-д ажилгүйдэл хамгийн доод түвшинд ирсэн, тэр бүү хэл тус орны барилгын салбар дээд амжилтыг ар араас нь тогтоосоор л. Оросууд бууж өгнө л гэж байхгүй... Эх орноо буцаагаад супер гүрэн болгосондоо Путин тун чиг сэтгэл хангалуун...” гэж Германы “Der Spiegel” сэтгүүлийн тоймч Энн Дорит Бой мэдэгдлээ.
#МЦогзолмаа орчуулав.
Der Spiegel: Орос улам хүчирхэгжсэн гэж Путин үнэн хэллээ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
“Сэлбэ дэд төв”-ийн барилгажилт эхлэхэд бэлэн боллоо13 цаг 16 мин
-
100 ДАХЬ АРИЛЖАА АМЖИЛТТАЙ БОЛЛОО2024-09-16
-
ЗАЛРУУЛГА2024-09-16
-
ЗАЛРУУЛГА19 үзсэн
-
ЗАЛРУУЛГА0 сэтгэгдэл