Хятад гүрний Сычуань мужийн Чэндү хотод тус орны анхны, автоматжуулсан босоо ферм ашиглалтад орлоо. Тус фермийг Хятадын Хөдөө аж ахуйн Академийн дэргэдэх Хотын хөдөө аж ахуйн хүрээлэн бие даан боловсруулж хэрэгжүүлсэн аж. Автоматжуулсан, босоо ферм гэдэг нь хүнсний бүтээгдэхүүнийг тасралтгүй, өндөр үр ашигтай үйлдвэрлэх олон түвшинт систем. Энэ системийг том хотууд төдийгүй элсэн цөлд, эзгүй талд ч ашиглах боломжтой.
Хүнсээр тасралтгүй, тогтвортой хангах, мөн ашиглах газар талбайгаа огцом нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн ургамлын шинэ үүлдрийг ургуулах, тэжээлийн уусмалыг автоматаар өгөх, Хиймэл оюунд суурилсан ухаалаг удирдлага гэх зэргээр босоо ферм олон давуу талтай.
Хотын хөдөө аж ахуйн хүрээлэнгийн дэд захирал Гань Бин Чэн “Манай энэ автоматжуулсан ферм бол дэлхийд хамгийн өндөр төдийгүй хамгийн дэвшилтэт. Босоо ферм хэзээ ч цаг уурын өөрчлөлтөд өртөхгүй, 35 хоногт латук салаатын ургац авчихна. Мөн бид олон төрлийн навчит ногоо, жимс жимсгэнэ, мөөгийг асар их хэмжээгээр үйлдвэрлэж байгаа” гэж ярилаа. Харин тус хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Ли Зун Гэний ярьснаар босоо фермээс 1 жилд 10 гаруй удаа хүнсний ногооны ургац хураах аж. Тэрбээр “Босоо фермээс жилд 50 тонн ногоо хураана, энэ бол 4 га талбайн ургацтай тэнцэх юм. Босоо фермийг нэвтрүүлснээр газар шороог оновчтой, үр өгөөжтэй ашиглана, тариалангийн талбайн нөөцөө хэмнэх боломжтой” гэж мэдэгдэв.
#МЦогзолмаа орчуулав.
Хятадад 20 түвшинтэй, босоо ферм ашиглалтад оржээ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цастай3 цаг 2 мин
-
2 хөршийн дотносол дээд цэгтээ хүрчээ16 цаг 0 мин
-
Перу: Трансжендерүүд бол сэтгэцийн өвчтөнүүдӨчигдөр 10 цаг 26 мин
-
УБ-т 28 градусӨчигдөр 08 цаг 03 мин
-
АНУ-ын хүн ам цөөрч байнаУржигдар 19 цаг 02 мин
-
NHK: Японд үхлийн аюултай өвчин хурдтай тархаж байнаУржигдар 16 цаг 26 мин
-
Хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэУржигдар 15 цаг 43 мин
-
Эрсдэл үүссэн сургуулиудын барилгыг өргөтгөх хөрөнгө оруулалт хийнэУржигдар 15 цаг 39 мин
-
Шинжлэх ухааны академийн их сургууль байгуулнаУржигдар 15 цаг 37 мин
-
Аргентин ш/у-аа "хавтгай дэлхийн онолч" бүсгүйд даатгавУржигдар 10 цаг 43 мин
-
УБ-т 22 градусУржигдар 08 цаг 00 мин
-
Шойгу огцров85 үзсэн
-
Мбаппе Францыг орхихоор шийджээ73 үзсэн
-
15 градус дулаан46 үзсэн
-
АНУ-ын хүн ам цөөрч байна45 үзсэн
-
Шинжлэх ухааны академийн их сургууль байгуулна0 сэтгэгдэл
-
АНУ-ын хүн ам цөөрч байна0 сэтгэгдэл
-
УБ-т 28 градус0 сэтгэгдэл
-
Перу: Трансжендерүүд бол сэтгэцийн өвчтөнүүд0 сэтгэгдэл
-
2 хөршийн дотносол дээд цэгтээ хүрчээ0 сэтгэгдэл
-
Нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цастай0 сэтгэгдэл
-
ЭТТ ХК ДАРААХ АЖЛЫН БАЙРУУДЫГ ЗАРЛАЖЭЭ0 сэтгэгдэл