Image description
Манай гарагийн “Их 20” бүлгийн орнуудын Эрүүл мэндийн сайд нар Ром хотод хуралдлаа. Аргентин, Австрали, Америк, Африкийн БНУ, Бразил, Их Британи, Герман, Индонез, Италии, Канад, Орос, Хятад, Мексик, Саудын Араб, Турк, Франц, Өмнөд Солонгос, Энэтхэг, Япон болон Европын холбооны Эрүүл мэндийн сайд нар "Ромын пакт"-д гарын үсэг зурав. “Вакцинжуулалт хүртээмжтэй байх ёстой, иймээс хөгжиж буй орнуудад .энэ кампанит ажлыг улам өргөжүүлэхээр шийдлээ. Хүмүүс хөгжингүй оронд эсвэл буурай улс гээд хаана амьдарч байгаагаас үл хамааран бүх хүн эрүүл байх эрхтэй.... Эмнэлгийн тусламжийг бүх оронд тэгш, хүртээмжтэй болгох үүргийг бид өөртөө хүлээж байна” гэж “Их 20” мэдэгджээ. “COVID-19-н эсрэг вакциныг аль болох олон хүнд хүргэх үүргийг G20 өөртөө авах ёстой..... Гол зорилтын нэг бол вакцин үйлдвэрлэж улс орнуудыг хангах, манай гарагийн өнцөг булан бүрд нийлүүлэх” гэж Италийн ЭМ-н сайд Роберто Сперанца хэвлэлийн хурал дээр мэдэгдэв. 
Нэмж өгүүлэхэд, ДЭМБ-ын мэдээлснээр 2021 оны 9 сарын 6-ны байдлаар манай дэлхий дээр коранавирүсийн халдварын нийт тоо 220’563’227 болжээ. Өнгөрсөн 1 хоногт халдвар жаахан буурч 354’802 тохиолдол шинээр илэрсэн. Цар тахлын улмаас ковидоор нийт 4’565’483 хүн нас баржээ.  9 сарын 5-ны байдлаар дэлхий дээр нийт 5’352’927’296 тун вакцин тариад байна.