Image description

Улстөрчдийн рейтингийн судалгааг гаргадаг MEC судалгааны байгууллагаас есдүгээр сарын гаргасан судалгаагаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн рейтэнг өсөлттэй гарчээ. Товчхондоо Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн үйл ажиллагаанд өгсөн иргэдийн үнэлгээ энэ сард мөн адил өсөлт үзүүлсэн байна. Ерөнхий сайдын хувьд өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш рейтинг нь уналттай байсан ч энэ удаад 5.7 хувь болж өсчээ. Уг өсөлтөд цар тахлын эсрэг вакцинжуулалтын үйл явц ихээхэн нөлөөлсөн байх магадлалтай. Улсын хэмжээнд зорилтод бүлгийнхээ 60 хувийг хоёр тунгаар вакцинжуулсан. Улмаар өнгөрсөн сарын сүүлээс эхлэн гуравдугаар тун буюу бүүстер тунг хийж эхэлсэн нь олон нийтэд ихээхэн таалагдаж байв. Мөн Ерөнхий сайд Авлигын эсрэг комисс байгуулж авлигатай тэмцэж эхэлсэн нь эерэг нөлөө үзүүлсэн. Уг арга хэмжээний хүрээнд АТГ-аас нэлээд олон төрийн албан хаагчдыг авлига, албан тушаалын хэргээр саатуулж шалгаад байна.дашрамд сонирхуулахад Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн рейтинг өмнөх хоёр сарыг бодвол бага зэрэг өсөлттэй гарсан бол хотын дарга Д.Сумъяабазарын рейтинг дахин унажээ.