“2023 оны эхний 11 сарын мэдээллээс үзэхэд Хятад улс дэлхийн авто машины экспортыг тэргүүлжээ. Энэ нь юуны өмнө хятадуудын Орос ба Мексикт нийлүүлсэн авто машины тоо эрс өссөнтэй холбоотой” гэж Японы “Nikkei” сонин бичжээ.
Харин Хятадын Авто машин үйлдвэрлэгчдийн холбоо энэ талаар “2023 оны 1-11 сарын хугацаанд гадаадад нийлүүлсэн авто машины өсөлт жилийн дүнгээр бодоход 58,4% хүрсэн. Тодруулбал, Хятад улс нийт 4,41 сая авто машин экспортолсон. Харин Япон улс энэ хугацаанд манайхаас 400 мянгаар цөөн машин экспортод гаргажээ” хэмээн мэдэгдэв. Хятадаас Орост гаргадаг авто машины тоо 7 дахин нэмэгдэж 730 мянгад хүрлээ. Мөн Мексик рүү экспортолсон авто машин 30% нэмэгдэж 330 мянга давсан. Хятадууд одоо Мексикээр дамжуулан АНУ, Канадын зах зээлд гаргахыг эрмэлзэж байна.
Түүнчлэн хятадууд өөрийн зах зээлээс “Toyota Coaster”-г шахан гаргахын тулд люкс ангиллын “Hongqi Guoyue” автобус бүтээжээ. Намын элитүүд, төрийн албаны ажилтнууд, аялагч жуулчдад зориулсан тус автобусыг “FAW” төрийн өмчит автоконцерн 2024 оны 2 сараас үйлдвэрлэнэ. 2 сараас элитүүдэд нийлүүлэх ба 3 сараас үнийг тогтоож бусдад зарна. “Hongqi Guoyue” автобус 3 хувилбартай: бизнес, люкс ба флагман. 17-28 хүний багтаамжтай, хэмжээ 7295 х 2090 х 2785 мм. 292 м/х 3л бензин хөдөлгүүртэй, ширээ болон аяганы болон шүхрийн тавиур, 220В розетка, хөргөгчтэй. Дээд хурд 130 км/ц, түлшний зарцуулалт 100 км-т 16 литр.
Дэлхийн авто машины экспортод Хятад тэргүүлэв
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ихэнх нутгаар дулаарна6 цаг 13 мин
-
“Dubai Reefs” нээгдлээ2024-04-26
-
Килиан Мбаппе хувийн рекорд тогтоолоо2024-04-26
-
Энэтхэгт муур аврах гээд 5 хүн амиа алдав2024-04-25
-
ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЛАА2024-04-25
-
Герман: Ашигт малтмалын эрин төгсч байна183 үзсэн
-
Хятад: Тайванийг зэвсэглэхээ АНУ боль!103 үзсэн
-
“Dubai Reefs” нээгдлээ85 үзсэн
-
Герман: Ашигт малтмалын эрин төгсч байна0 сэтгэгдэл
-
Монголын хоккейчид анх удаа дэлхийн аварга болов0 сэтгэгдэл
-
БИОТЕХНИКИЙН АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА0 сэтгэгдэл
-
Израиль ба Германы зөрчил улам гаарлаа0 сэтгэгдэл
-
Нидерланд илүүдэл жуулчидтайгаа тэмцэж эхлэв0 сэтгэгдэл
-
Ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай0 сэтгэгдэл
-
Хятад: Тайванийг зэвсэглэхээ АНУ боль!0 сэтгэгдэл
-
Байден: Миний ахыг Шинэ Гвинейд идчихсэн0 сэтгэгдэл
-
Эрүүл мэндэд тустай чихэвчийг оросууд бүтээжээ0 сэтгэгдэл
-
УБ-т шөнөдөө -1 градус, өдөртөө +5 градус0 сэтгэгдэл