Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
ЭХЛЭЛ
Улс төр
Эдийн засаг Уул уурхай
Дэлхий дахинд
Хууль эрхзүй
Нийгэм соёл
Хүн байгаль
Спорт
Эрүүл мэнд
  • ЭХЛЭЛ
  • Улс төр
  • Эдийн засаг Уул уурхай
  • Дэлхий дахинд
  • Хууль эрхзүй
  • Нийгэм соёл
  • Хүн байгаль
  • Спорт
  • Эрүүл мэнд

Хар тамхины мафи Эквадорт иргэний дайн дэгдээв

2024-1-10
0
ЖИРГЭХ

"Эквадор улс даяар дайн дажин дэгдлээ. Хар тамхины мафи Эквадорт иргэний дайн дэгдээв. Тэд шууд төр засаг, эрх баригчид, цагдаа, армид дайн зарлажээ" гэж дэлхийн ХМХ дамжууллаа. . 
Эквадорын Ерөнхийлөгч Даниэль Нобоа орон даяар Онц байдал зарлаж Дотоодод зэвсэгт зөрчил дэгдсэн тухай мэдэгдэл гаргажээ. Тэрбээр цэрэг армидаа хандаж эх орныхоо тусгаар тогтнолын баталгаа болохыг уриалав. Нийслэл хотын төв рүү арми, цэргийн техникийг татаж байна. 
Ерөнхийлөгч Даниэль Нобоа өөрийн орны нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын 20 гаруй гэмт бүлэглэлийг террорист байгууллага гэж үзэж устгах тушаалд гарын үсэг зуржээ. 
Мафи шууд Кито дахь Ерөнхийлөгчийн ордныг эзлэхийг санаархсан, метро эзлэхийг завдсан гэсэн мэдээллийг ХМХ цацсан. 
Шүдээ хүртэл зэвсэглэсэн дээрэмчид гудамжинд хүмүүсийг шууд алан хядан, хулгайлж барьцаалж байна. Масктай дээрэмчид өөрсдийн хийсэн дэлбэрэх төхөөрөмжтэйгээ “TC Televisión”-н шууд эфирийн үеэр халдлага үйлдэн хүмүүсийг барьцаалжээ. Хөтлөгчийн халаас руу гранат шургуулж буй зураг, телевизийн ажилтнууд айж дагжин шалан дээр хэвтэж сууж байгаа зураг цацагдсан. 
Эквадорын хэдэн шоронд бослого дэгдэж зарим нь хоригдлуудын мэдэлд шилжлээ. Шоронгийн хуягуудыг дүүжилж буудаж байгаа зургууд, бичлэг интернэтээр тархлаа. 
“Мафийн гишүүд олон хотод энгийн иргэдийг хулгайлахыг завдаж дээрэм тонуул хийж байна” гэж иргэд сошиалд бичжээ. 
Гангстерууд одоо цагдаа нарыг харсан газраа хөнөөхийг зорьж байна, тэд цагдаагийн машинууд руу гранат шидэж Цагдаагийн хэсгүүд, байгууллагуудад халджээ. Түүнчлэн барьцаалагдсан цагдаа, цэргийн хүмүүсийн толгойд буу тулгасан бичлэг орон нутгийн сошиалд цацагдсаар байна. Дээрэмчид мөн дэлгүүр хоршоог тонож гудамжинд авто машинууд, автобусуудыг галдан шатааж эхлэв. 
Мафи бас Гуаякилийн их сургуульд халдав. Оюутнууд ба багш нар анги танхимдаа бэхлэлт барин өөрсдийгөө хамгаалж байна. “Цагдаа нар яг одоо ТВ-д барьцаалагдсан хүмүүсийн заримыг суллаж зарим гэмт хэрэгтнийг баривчилсан” гэж “La Republica” бичжээ. 
Эквадор бол хар тамхины картелиудын орон, кокаины трафикаар энэ улс дэлхийд тэргүүлэгчдийн нэг. Ерөнхийлөгчид нэр дэвшигч Фернандо Вильявисенсио өнгөрсөн оны 8 сард буудуулж амь үрэгдсэн. Тэрээр үхэхийнхээ өмнө “Синалоа картелийн толгойлогчдын нэг, “Лос Чонерос” бүлгийн тэргүүн Фито намайг хөнөөнө гэж сүрдүүлсэн” гэж мэдэгдсэн ажээ. Фито буюу Адольфо Масиас 34 жилийн ялтай 2011 оноос хойш Гуаякилийн шоронд хоригдож байсан юм. Гэтэл 1 сарын 8-нд тэр шоронгоос оргосон нь илэрчээ.  Фито яаж оргосныг байтугай хэзээ оргосныг тогтоож чадаагүй. Энэ хэрэгт сэжиглэн баривчилсан 6 этгээд шууд шоронд алагджээ. 
Энэ хэргийн дараа Ерөнхийлөгч Нобоа улс даяар 60 хоногийн турш Онц байдал тогтоох тушаалд гарын үсэг зурж, Фитог эрж хайхаар 3000 цагдааг томилсон, мөн бүх шоронд дэг журмыг сахиулахыг тушаажээ. Үүний хариуд мафи 1 сарын 9-нд шилжих шөнөөс энэ террорыг өдөөсөн. "Ганц хоногт Кито, Мачала хотын 7 цагдааг хулгайлсан.... шоронд 125 хуягийг бас захиргааны 14 ажилтныг барьцаалсан байна. 13 хүн амь үрэгдэж 70 хүнийг баривчилсан" гэж ХМХ мэдээлэв. 
Хүн барьцаалсан хэрэгт сэжиглэгдсэн этгээдүүдийг газар дээр нь устгах эрхийг Ерөнхийлөгч Нобоа цагдаа, цэргийнхэнд олгожээ. Хар тамхины мафи үүний хариуд сургууль цэцэрлэгт буудалцааныг эхлүүлнэ гэж мэдэгдэв. Засгийн газар орон даяар бүх сургуулийн хичээлийг цуцаллаа. 
Ерөнхийлөгч Нобоа 2023 оны 11 сарын сүүлээр сонгуульд ялж энэ албан тушаалд хашиж байгаа. Тэрбээр “Гэмт хэргийн эсрэг тэмцэл бол миний гол зорилго” гэж мөрийн хөтөлбөртөө тодорхойлсон юм. 
#МЦогзолмаа орчуулав.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ОХУ-д замын ослоор 3 монгол амиа алджээ
Монголчууд 28 сая рублиэр "шатжээ"
Грек ажлын 6 өдөртэй болов
Казахстан ХМХ-н шинэ хуультай болов
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ мэдээ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    Уржигдар 13 цаг 36 мин
  • Ураны хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд иргэдийн хяналт, оролцоог хангана
    2025-05-07
  • Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн ЗГ шийдвэр гаргалаа
    2025-05-07
  • Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл шинэчилсэн бүрэлдэхүүнээр хуралдаж байна
    2025-05-06
  • Хөгжлийн банкыг экспорт импорт банк болгох хуулийн төслийг УИХ-д өргөн барина
    2025-05-05
  • ЭТТ ХК 3.5 их наядын татвар төлж, татвар төлөлтөөрөө тэргүүллээ
    2025-05-05
  • ЭТТ ХК-д дараах ажлын байрны сонгон шалгаруулалтыг зарлаж байна
    2025-05-05
  • Гэр хорооллын айл өрхийг цахилгаан халаагуур, бүх төрлийн хийн түлшинд шилжүүлэх бэлтгэл ажлыг зуны саруудад ч тасралтгүй үргэлжлүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо
    2025-04-30
  • Шадар сайд АНУ-аас2.0 тэрбум долларын хөрөнгө оруулалтыг татаж чадлаа
    2025-04-30
  • Л.Оюун-Эрдэнэ: Олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн уул уурхайн салбар, хөрөнгө оруулалтын шинэ хуудсыг хамтдаа нээцгээе
    2025-04-30
  • Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн 102.5 км салбар төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ
    2025-04-30
  • Ноолуур худалдан авах нэмэлт эх үүсвэр бүрдүүлж вексель гаргана
    2025-04-30
  • Нийслэлийн Засаг даргын дэргэдэх дөрвөн газрыг татан буулгалаа
    2025-04-30
  • Улаанбурхан өвчний дэгдэлтийн хариу арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болголоо
    2025-04-30
  • Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэ
    2025-04-30
  • “ ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО
    2025-04-30
  • Оны шилдэг эмэгтэй шагналд нэр дэвшиж байна
    2025-04-30
  • Сургалтанд хамрагдлаа
    2025-04-30
  • Засгийн газрын хуралдаанаас хойд бүсийн талаар дараах шийдвэрүүдийг гаргалаа
    2025-04-30
  • Албан татварын хөнгөлөлт эдлэхтэй холбоотой бүх нийтээр дагаж мөрдөх зөвлөмж гаргаж, арга зүйн зөвлөгөө өгнө
    2025-04-30
  • Хөгжлийн банкыг экспорт импорт банк болгох хуулийн төслийг УИХ-д өргөн барина
    329 үзсэн
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    325 үзсэн
  • Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл шинэчилсэн бүрэлдэхүүнээр хуралдаж байна
    248 үзсэн
  • Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн ЗГ шийдвэр гаргалаа
    247 үзсэн
  • Ураны хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд иргэдийн хяналт, оролцоог хангана
    240 үзсэн
  • ЭТТ ХК 3.5 их наядын татвар төлж, татвар төлөлтөөрөө тэргүүллээ
    37 үзсэн
  • ЭТТ ХК-д дараах ажлын байрны сонгон шалгаруулалтыг зарлаж байна
    34 үзсэн
  • ЭТТ ХК-д дараах ажлын байрны сонгон шалгаруулалтыг зарлаж байна
    0 сэтгэгдэл
  • ЭТТ ХК 3.5 их наядын татвар төлж, татвар төлөлтөөрөө тэргүүллээ
    0 сэтгэгдэл
  • Хөгжлийн банкыг экспорт импорт банк болгох хуулийн төслийг УИХ-д өргөн барина
    0 сэтгэгдэл
  • Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл шинэчилсэн бүрэлдэхүүнээр хуралдаж байна
    0 сэтгэгдэл
  • Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн ЗГ шийдвэр гаргалаа
    0 сэтгэгдэл
  • Ураны хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд иргэдийн хяналт, оролцоог хангана
    0 сэтгэгдэл
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    0 сэтгэгдэл
ЭХЛЭЛ Улс төр Эдийн засаг Уул уурхай Дэлхий дахинд Хууль эрхзүй Нийгэм соёл Хүн байгаль Спорт Эрүүл мэнд
Вэб сайт хийх