АНУ-ын тэрбумтан Илон Маскийн “Neuralink” компани дэлхийд анх удаа хүний тархинд чип суулгасан тухай манай сайт өмнө мэдээлсэн. Нолан Арбо 8 жилийн өмнө осол аваарт орж мөрнөөс доош хамаг бие нь мэдээгүй болсон аж. Ингээд энэ жил 1 сарын 28-нд түүний уураг тархинд чип суулгах мэс засал хийжээ. Тархиндаа чиптэй Нолан Арбо өнөөдөр бодлын хүчээр шатар тоглож үзүүлэв. “Би сүүлийн жилүүдэд олон зүйлийг хийж чадахаа больсон. Өмнө нь шатар тоглохдоо би тусгай мауз ашиглаж байв, харин одоо бодлоороо нөүтбүүкээ удирдаж чадаж байна. Үнэхээр сайхан. Би ийм байдлаар бас компьютерийн тоглоом тоглодог. Төгс биш, би олон юманд суралцах ёстой. Миний амьдрал өөрчлөгдлөө” гэж 29 настай Нолан Арбо ярилаа.
Илон Маскийн компани ирээдүйд энэ чипээ бөөнөөр үйлдвэрлэхээр төлөвлөжээ.
#МЦогзолмаа орчуулав.