ОХУ-ын Москва орчмын “Крокус Сити Холл” төвд алан хядах ажиллагаа үйлдсэн 4 террористыг 2 сарын турш хорьж шалгах шийдвэрийг Басманы Шүүх гаргажээ. "Тажикистаны иргэд Далержон Мирзоев, Саидакрами Рачабализода, Шамсидин Фаридуни, Мухаммадсобир Файзов нарыг 5 сарын 22 хүртэл хорьж шалгана. “ОХУ-д цаазын ял байхгүй тул асар олон хүнийг хороосон эдгээр террорист амьсгалаа хураатлаа өргөст торны цаана хорих ялаар шийтгүүлэх нь гарцаагүй" гэж тоймчид ярилаа.
Уг халдлагад өртсөн хүмүүст сэтгэл зүйчид тусламж үзүүлж байгаа тухай Оросын холбооны анагаах-биологийн агентлаг мэдээлэв. Харин Москва хотын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам “Террорист халдлагад өртсөн хүмүүст нэг удаа олгох тусламжийг өгч эхэлсэн” гэж мэдээллээ.
Террористууд насан туршид хоригдоно
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.