--АНУ-ын ТТГ-ын экс зөвлөх Ларри Жонсон “YouTube” –н “Dialogue works” сувагт ярилцлага өгчээ --
Асуулт: ОХУ-ын Москва орчимд Киев террорист ажиллагаа явуулах гэж буйг Америк гүрний Тагнуулын алба мэдээгүй өнгөрнө гэж байхгүй ээ. Украин улсын тусгай албад өөрсдөө бие даан уг халдлагыг төлөвлөж хэрэгжүүлсэн байсан ч Вашингтон ийм өдөөн хатгалга хийх бэлтгэл ажлын тухай мэдсэн л байж таараа. Тэд уг нь энэ талаар Оросын Тагнуулынханд сэрэмжлүүлмээр юмаа?
Ларри Жонсон: За яахав, Украин дангаараа террорист ажиллагааг төлөвлөж хийсэн гэж үзье. Тэгсэн ч гэсэн миний бодлоор Тагнуулын төв газрын (ТТГ) офицерүүд үнэн хэрэгтээ Украины энэ ажиллагааны тухай олж мэдсэн нь гарцаагүй. Яагаад гэвэл, мэдээлэл алдагдсан талаар бид мэднэ.
Эхлээд “Financial Times” энэ тухай бичсэн. “Украинчууд бол зүгээр л зэрлэг зааны сүрэг... Тэд эргэлдэн тойрч гүйлдэж өөрөө өөртөө аймшигтай юм хийчихдэг улс. Ер нь тэдний ашиг тус гэж алга, харин хор хөнөөл нь илүү их" гэж “Financial Times” мэдээлсэн билээ.
Үүний дараа интернэтэд “OSINTdefender” гэдэг хэрэглэгч энэ сэдвээр бичсэн. Миний бодлоор тэр бол ТТГ-ын халхавч эсвэл тэдний хуурамч кампани буюу хүн. Иймэрхүү хэрэглэгчдийг ТТГ үнэндээ Засгийн газрын мэдээллийг түгээх эвтэй хэрэгсэл болгон ашигладаг юм. “OSINTdefender” зүгээр л “Financial Times”-н нийтлэлд дурдагдсан зүйлсийг давтсан. “Украинчуудыг удирдаж зохион байгуулах маш хэцүү, тэд хяналтаас гарчихдаг. Вашингтон тэднийг номхруулах алхмуудыг хийх гэж байгаа” гэх мэтээр.
Украинчууд террорист халдлага үйлдэх тухайгаа АНУ-д хэлээгүй байж болох юм. Гэсэн ч тэдний хэн нэг нь америкчуудад дуулгачихаж. Нөгөө Америк нь гэтэл украинчуудын аймшигт төлөвлөгөөг болиулсангүй. “Үүнийгээ боль! Хэрэв та нар ийм маягаар үргэлжлүүлэх юм бол бид явлаа” гэж ч АНУ хэлсэнгүй. Юу ч хийгээгүй. Тэр бүү хэл АНУ мэдсэн хэрнээ дуугүй өнгөрч оросуудад ч сэрэмжлүүлсэнгүй ээ....
#МЦогзолмаа орчуулав.
Л.Жонсон: АНУ террорист халдлагын талаар мэдсэн ч болиулаагүй
2024-3-27
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.