Австрали улсын Сидней хотын “Westfield Bondi” худалдааны төвд хутгатай этгээд дэргэдэх хүмүүс рүү халдан дайрсны улмаас 6 хүн амиа алдаж 10 хүн шархадсан аймшигт хэрэг гарлаа. Амь үрэгдсэн нэгэн эмэгтэйн 9 сартай охин маш хүнд шархаджээ. Хутгатай эр дараа нь худалдааны төвийн хүүхдийн өрөө рүү орохыг завдав. Энэ үед ганцхан эр түүний замд хөндөлсөн зогсч “Бүү ойрт” гэж оросоор хашгичлаа. Тэр гарт тааралдсан юмаар эскалаторыг зогсоосны ачаар хутгатай этгээдийг хүүхдүүд тоглож буй өрөө рүү оруулсангүй.
Хутгатай хүнээс зугтааж гадаа гарсан хүмүүс Түргэн тусламж, цагдаа дууджээ. Дуудлагаар ирсэн эмэгтэй цагдаа газар дээр нь хэрэгтнийг буудаж хороосон байна. Худалдааны төвд цагдаа байтугай хамгаалагчид харагдаагүй гэж гэрчүүд дараа нь ярьжээ.
“Хэрэгтэн 40 настай эр, түүний халдлагын шалтгааныг тодруулж байна. Тэр ганцаар байсан. Үүнийг террорист ажиллагаа гэж үзээгүй” хэмээн Австралийн Өмнөд Уэльсийн цагдаагийн газар мэдээллээ.
Энэ бол Австралид сүүлийн 10 жилд хамгийн олон хүн эрсэдсэн хэрэг юм. Хачирхалтай нь, Австралийн ХМХ энэ хэргийн тухай мэдээлэхдээ баатарлаг гавьяа үйлдэж олон хүн, хүүхдийн амийг аварсан залууг орос гэж хэлсэнгүй. Харин тус орны нийгмийн сүлжээ хэрэглэгчид үүнийг эрс шүүмжилж зарим нь түүнд бүр 1000 доллар бэлэглэж буйгаа мэдээлжээ.
#МЦогзолмаа орчуулав.
Орос эр хутгатай этгээдээс олон хүүхдийг хамгаалж аварчээ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.