Францын сэтгүүлч, “Sud Radio”-н экс захирал Дидье Маисто “Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон саявтар Европ мөхөж магадгүй тухай сэрэмжлүүлсэн. Миний бодлоор Европ үхэх сөнөхөд эсвэл сүүлчийн амьсгалаа авч байгаад гол асуудал байгаа юм биш ээ, энэ тив хэдийн маш хүчтэй татаад уначихсан. Европ гэж юу вэ? Энэ бол тусгаар улсуудын нэгдэл биш ээ, харин олон ашиг сонирхолтой орнуудын бөөгнөрөл. Неолиберал Европ, аливаа дүрэм журмыг цуцалсан Европ үнэндээ жижиг бизнес, гар урлал болон иргэд, чөлөөт хөдөлмөр эрхлэгчдийн хувьд эмх замбараагүйг авч ирсэн. Энэ тив даяаршлаас ч илүү өргөн хүрээгээр неолиберал логикоор замнаж явна... Европ аль хэдийн Америкт захирагдаж түүний 51 дэх муж болж хувирлаа. Европын холбоог өмнө нь Англи улс дотроос нь ганхуулж донсолгодог байснаа гарчихсан. Гэтэл түүний оронд Украин гарч ирлээ. Украин бол бас л АНУ-ын нэг муж. Хуйвалдааны онолынхон энэ тухай яриад байсан даа.... Би хэдэн жилийн өмнө Украинд АНУ-ын Тагнуулын төв газрын баазууд бий гэж хэлж байхад намайг хуйвалдааны онолд буруутгаж "Үлгэр ярихаа боль" гэсэн дээ. Харин одоо бид Украин бол манай гарагийн хамгийн авлигажсан орон болохыг харж байна, тэнд хүний наймаа цэцэглэсээр.... Украины элитүүд тэр чигтээ авлигачид.... Зун Cote d'Azur эсвэл Куршевел уулын амралтын газрын хамгийн тансаг зочид буудлуудад очиход л илт. Баян украинчууд фронт дээр байхгүй. Ядуус л фронт дээр байгаа. Зеленский цэрэг дайчилгааны насаа доошлуулсан.... Армид 600 мянган цэрэг алба хааж байгаа.... Тэнд жинхэнэ нядалгаа явагдаж байна. Фронтын урт 1000 км гаруй, өргөн 30км. Тэргүүн шугаманд байсан гэрчүүдийн мэдээлснээр 600-700 мянган украинчууд амь үрэгдчихлээ” хэмээн “TVL”-д ярилцлага өгөхдөө мэдэгдэв.
#МЦогзолмаа орчуулав.