Грек улсын Темпи хотод зорчигч тээврийн ба ачааны 2 галт тэрэг мөргөлдсөний улмаас 38 хүн амь үрэгдэж 85 хүн бэртэж шархадсан тухай “Associated Press” агентлаг мэдээлэв. Энэ осол аваарын улмаас нилээд хэдэн вагон замаас гарч 3 нь шатжээ. Зорчигч тээврийн галт тэрэг асар их хурдтай давхиж байгаад дөхөн ирж буй ачааны галт тэргийг мөргөсөн гэж орон нутгийн ХМХ мэдээлж байна. Галт тэргээр олон оюутан зорчиж байсан ба тэд урт амралтын өдрүүдийн дараа Афин хотоос Салоник руу буцаж явж байжээ. Энэ ослын улмаас Ерөнхийлөгч Катерина Сакелларопул Молдав улсад хийх айлчлалаа цуцаллаа.
Грекийн Ерөнхий сайд Кириакос Мицотакис энэ эмгэнэлт явдалтай холбогдуулан 3 хоног үндэсний гашуудал зарлах шийдвэр гаргав. Орон даяар 3 сарын 1-нээс 3 сарын 3-нд төрийн далбааг гуйдалгаж зугаа цэнгээний бүх хөтөлбөрийг цуцалжээ. Тус орны Эрүүл мэндийн сайдын орлогч Мина Гага “Энэ бол аймшигтай эмгэнэлт явдал” хэмээн мэдэгджээ.Ослын шалтгааныг тодруулахаар мөрдөн байцаах ажиллагаа явагдаж байна. Хүний хүчин зүйл эсвэл техникийн эвдрэл саатал эсэхийг тогтоохоор мэргэжлийн хүмүүс ажиллаж эхэлжээ. Осол болсон станцын даргыг баривчилсан ба яагаад зорчигч тээврийн галт тэргэнд тухайн замаар зорчихыг зөвшөөрснийг тодруулж байна.
Грек 3 хоног гашуудал зарлав
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
“Dubai Reefs” нээгдлээ4 цаг 32 мин
-
Килиан Мбаппе хувийн рекорд тогтоолоо7 цаг 3 мин
-
Ойрын хоногуудад зарим нутгаар бороо, нойтон цастай14 цаг 42 мин
-
Аялал жуулчлалыг хөгжүүлэх 55 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн хугацааг сунганаӨчигдөр 17 цаг 59 мин
-
МИАТ компани алсын зайд шууд нислэг үйлдэх Боинг 787-9 агаарын хөлгөө хүлээн авлааӨчигдөр 17 цаг 58 мин
-
WION: АНУ даяар их сургуулиудын оюутнууд эсэргүүцэлд нэгджээӨчигдөр 16 цаг 27 мин
-
Энэтхэгт муур аврах гээд 5 хүн амиа алдавӨчигдөр 14 цаг 41 мин
-
ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЛААӨчигдөр 13 цаг 35 мин
-
Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламент Жогорку Кенеш-ийн дарга Н.Шакиевт бараалхавӨчигдөр 13 цаг 32 мин
-
Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлнэӨчигдөр 13 цаг 25 мин
-
Таван их наядын “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” арга хэмжээний төлөвлөгөөг баталлааӨчигдөр 13 цаг 24 мин
-
“20 минутын хот” стандартыг бий болгох эрх зүйн шинэчлэл хийнэӨчигдөр 13 цаг 23 мин
-
Умард Солонгос: Манай эсрэг хориг бол АНУ-ын хүзүүн дэх дүүжлүүрӨчигдөр 10 цаг 21 мин
-
УБ-т шөнөдөө -1 градус, өдөртөө +5 градусӨчигдөр 08 цаг 26 мин
-
Эрүүл мэндэд тустай чихэвчийг оросууд бүтээжээУржигдар 18 цаг 54 мин
-
УБ-т шөнөдөө -5 градус, өдөртөө +6 градус0 сэтгэгдэл
-
Герман: Ашигт малтмалын эрин төгсч байна0 сэтгэгдэл
-
Монголын хоккейчид анх удаа дэлхийн аварга болов0 сэтгэгдэл
-
БИОТЕХНИКИЙН АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА0 сэтгэгдэл
-
Израиль ба Германы зөрчил улам гаарлаа0 сэтгэгдэл
-
Нидерланд илүүдэл жуулчидтайгаа тэмцэж эхлэв0 сэтгэгдэл
-
Ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай0 сэтгэгдэл
-
Хятад: Тайванийг зэвсэглэхээ АНУ боль!0 сэтгэгдэл
-
Байден: Миний ахыг Шинэ Гвинейд идчихсэн0 сэтгэгдэл
-
Эрүүл мэндэд тустай чихэвчийг оросууд бүтээжээ0 сэтгэгдэл
-
УБ-т шөнөдөө -1 градус, өдөртөө +5 градус0 сэтгэгдэл