Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
ЭХЛЭЛ
Улс төр
Эдийн засаг Уул уурхай
Дэлхий дахинд
Хууль эрхзүй
Нийгэм соёл
Хүн байгаль
Спорт
Эрүүл мэнд
  • ЭХЛЭЛ
  • Улс төр
  • Эдийн засаг Уул уурхай
  • Дэлхий дахинд
  • Хууль эрхзүй
  • Нийгэм соёл
  • Хүн байгаль
  • Спорт
  • Эрүүл мэнд

ХЗДХ-ИЙН САЙД Х.НЯМБААТАР: Хоёр хүнийг яллагдагчаар татах саналыг өнөөдөр НПГ хүргүүллээ

2023-3-07
0
ЖИРГЭХ

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийлээ.

-Ерөнхий сайдын албан даалгаврын дагуу мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан хүмүүсийг гадаад улсаас авчирч мөрдөн шалгах ажиллагааг хэвийн тасралтгүй үргэлжлүүлэх чиглэлээр хууль хяналтын байгууллагыг ажлаа эрчимжүүлэх чиглэл өгсөн. Энэ дагуу Хууль зүй, дотоод хэргийн яамнаас прокурор, АТГ, ТЕГ, ЦЕГ-т албан бичиг хүргүүлсэн. Албан бичигт дурдсаны дагуу нийтдээ мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан 90 хүн байна. Үүнээс авлига албан тушаалын гэмт хэрэгт шалгагдаж байхдаа оргон зайлсан долоон хүн байна.

Өнөөдөр хоёр хүн нэмэгдэнэ. Энэ нь иргэн Т.Бадамжунай, Н.Удаанжаргал нар буюу хэрэг бүртгэлтийн шатанд яллагдагчаар татагдахаас өмнө гадагшаа гарч явсан. АТГ-ын удирдлагуудтай уулзаж ярилцсан. Уг хоёр хүнийг яллагдагчаар татах саналыг өнөөдөр НПГ хүргүүлж байгаа. Яллагдагчаар татах тогтоолыг баталсан тохиолдолд интерполын шугамаар АСАП сангаар эрэн сурвалжилна. Нийтдээ 92 хүнийг гадаад улсаас авчрах ажлыг зохион байгуулахаар болж байна.

Мөн эдгээр хүмүүст авсан таслан сэргийлэх арга хэмжээ хэрэгжихгүй байна. Өөрөөр хэлбэл, хилээр гарч орохыг нь хориглоод байхад гадаад оронд өөр улсад зорчоод байгаа нь өөр хоорондоо уялдахгүй байгаа учраас энэ чиглэлээр ямар арга хэмжээ авч болох вэ, мөрдөгдөгчийн саналаар иргэд санал хүргүүлээч ээ, гадаад паспортод энэ хүмүүст хөдөлгөөнт хязгаарлалт тогтоох мөрдөгчийн саналаар арга хэмжээ авах боломж байна уу гэх бичгийг УЕП-т хүргүүлж байгаа. УЕП-оос санал ирвэл эдгээр хүмүүсийн паспортыг түдгэлзүүлэх арга хэмжээг манайд хүргүүлэх ёстой.  Хууль зүйн сайд дур мэдэж улсын бүртгэлийн байгууллагад тухайн иргэдийн албан болон энгийн гадаад паспортыг түдгэлзүүлэх чиглэл өгч болохгүй. Гагцхүү, мөрдөгчийн саналыг үндэслэж прокурорын байгууллагаас ирсэн тохиолдолд эдгээр хүмүүсийн гадаад паспортыг түдгэлзүүлэх арга хэмжээ авах гэж байна.

Монгол Улс 23 улстай эрх зүйн харилцан туслах гэрээтэй. Эдгээр улсаас харилцан туслалцаа үзүүлэх хүсэлтүүдийг дахин явуулах гэж байна.

Интерполоор эрэн сурвалжлагдаж байгаа 90 хүнээс 22 хүнийг улаан булантад зарлуулсан бол үлдсэн хүнийг хөх буландат зарласан. Энэ үйл ажиллагааг дахин эрчимжүүлнэ. Дээрх хүмүүсийн аль улсад амьдарч буй талаарх мэдээлэл бий. Нэрсийг өгч уншиж, болно. Тухайлбал, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Т.Бадамжунай, Н.Удаанжаргал, н.Үржинбадам гэх цагдаагийн хэлтсийн дарга байсан хүн бий. Энэ хүмүүс  АТГ-д шалгагдаж байхдаа оргон зайлсан. С.Төмөрбат, Х.Болортуяа, Т.Отгонбаатар, Б.Мөнхзул, Т.Даниэль гэх мэт хүмүүс мөн АТГ-д шалгагдаж байхдаа оргон зайлсан. Ц.Учрал гэх хүн хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдээд оргон зайлсан.

Б.Алтанцэцэг, А.Новожилов, Л.Алтантулга, В.Түмэнжаргал, Ө.Хонгорзул, Ж.Отгонбаатар, Г.Мягмаржав, Д.Буянцэцэг, С.Авжат, Б.Билгүүн, Ш.Жандос, Б.Баттулга, Н.Билэгбаатар, М.Чимэддорж, Б.Учрал, М.Жавхлан, А.Ганзориг, Ц.Цэрэнчимэд, Н.Сувд-Эрдэнэ, Ц.Амархүү, Д.Лүндээдорж, Ц.Алтангэрэл, Ц.Нямджаржаа, Д.Нандинцэцэг, Д.Төгс-Эрдэнэ, К.Болор-Эрдэнэ. К.Наурызбэк, Б.Хосбаатар, Д.Батхишиг, Т.Жанцанноров, Б.Нэмэхбаатар, Ц.Түвшинтөгс, Д.Ган-Эрдэнэ, Б.Баттулга, Д.Мэндсайхан, М.Нямсүрэн, Г.Оргил, Ц.Өнөрбаяр, Э.Насанжаргал, М.Төрболд, Д.Жаргал, А.Амартайван, Э.Дамдинсүрэн, З.Мөнхзул, З.Анужин, Ё.Баттөгс, Л.Түмэн-Өлзий, М.Марат, Г.Билгүүн. А.Бахатбек, Ш.Золбоо, Ц.Цогтбаяр, Ц.Гансүх, О.Мөнхбат, О.Одбаяр, Д.Батбаяр, Э.Манлайхүү, Э.Баяржаргал, Д.Буянтогтох, Н.Нямдорж, Б.Энхмаа, Б.Тамир, Ц.Мөнх-Эрдэнэ, Г.Ган-Очир, З.Мөнх-Эрдэнэ, Ц.Ууганбаяр, Т.Ууганзаяа, З.Цолмон, Шинэтак гэх Хятад улсын иргэн, Н.Батсоёл, Г.Батзаяа, Г.Шижиртунгалаг, Ли пен, А.Содхүү, Б.Лувсандагва, Б.Ганчимэг, Никоклаус, Фин зенхай, Ч.Жорж, Б.Дабей, Я.Оркен, С.Заманбек, Б.Лхамсүрэн, Я.Никифоров Антон, Л.Нямдорж, Д.Лувсанжамц, Д.Пүрэвдорж, Д.Базаррагчаа, Э.Цолмонбаяр, Э.Энхбумба, Э.Алтангэрэл, Б.Жавзансүрэн, Б.Оюунтуяа, Ч.Гантулга, Д.Төгөлдөр, Д.Ганхөлөг, Б.Зоригтбаатар, Б.Энхбат, Б.Отгонбаяр, Б.Норжмаа, Ц.Одхүү, Ц.Мөнхбат, Н.Нямдорж, О.Чиндагина, О.Өнөрболд, О.Тэгшжаргал, Б.Баатархүү, Б.Заяат, Б.Нямсүрэн, Цо фей фей, С.Мөнхбаатар, Д.Энхтүвшин, А.Борхээрт, Б.Гантүлхүүр, Б.Ганбаатар, А.Билгүүн, Ли шу лон, Хү лэ жүн, Ж.Ганбаатар, Т.Болормаа, А.Анужин, П.Отгонбаатар, Шихамин, Ц.Мөнх-Оргил, Т.Ариунболд, М.Баярмагнай, Б.Батболд, Г.Тайванбаяр, М.Түвшинтөр, Н.Өлзийсайхан гэсэн хүмүүсийг авлига албан тушаалын болон бусад хэргүүдэд эрэн сурвалжилж байна.

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн тухайд 2019 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр Буянт-Ухаа боомтоор гарсан. Н.Удаанжаргал, өнгөрөгч намар БНСУ чиглэлд явсан. Т.Бадамжунай 2018 онд Замын-Үүд боомтоор гарсан.

Одоогоор Ч.Сайханбилэг АНУ-д байгаа гэх мэдээлэл бий. Зарим тодорхойгүй хүмүүс бий. Гол нь дипломат харилцааны шугамаар гадаад улсын байгууллагатай хамтран ажиллаж байж, энэ хүмүүсийг авчрах ажиллагааг зохион байгуулна. Битүүний урд өдөр ЭЦА-ны албан тушаалтнууд Европын холбоонд хэд хэдэн хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авах, хохирогчоор авах ажиллагааг хийсэн. Яллагдагчаар татагдсан тогтоолыг танилцуулах төдий хүрээнд ажиллагаа явуулна. Түүнээс биш бид өөрсдөө дайчлан баривчлах ажиллагааг зохион байгуулах хууль эрх зүйн боломжгүй. Эрх зүйн талаар харилцан туслах гэрээтэй орнуудад тэдгээр улсын хууль сахиулагчдаар дамжуулж эдгээр ажлыг хийх боломжтой байна. Энэ хүрээнд тодорхой ажлын төлөвлөгөө мөрдөн шалгах байгууллагуудад гарсан.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
ОХУ-д замын ослоор 3 монгол амиа алджээ
Монголчууд 28 сая рублиэр "шатжээ"
Грек ажлын 6 өдөртэй болов
Казахстан ХМХ-н шинэ хуультай болов
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ мэдээ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    Уржигдар 13 цаг 36 мин
  • Ураны хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд иргэдийн хяналт, оролцоог хангана
    2025-05-07
  • Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн ЗГ шийдвэр гаргалаа
    2025-05-07
  • Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл шинэчилсэн бүрэлдэхүүнээр хуралдаж байна
    2025-05-06
  • Хөгжлийн банкыг экспорт импорт банк болгох хуулийн төслийг УИХ-д өргөн барина
    2025-05-05
  • ЭТТ ХК 3.5 их наядын татвар төлж, татвар төлөлтөөрөө тэргүүллээ
    2025-05-05
  • ЭТТ ХК-д дараах ажлын байрны сонгон шалгаруулалтыг зарлаж байна
    2025-05-05
  • Гэр хорооллын айл өрхийг цахилгаан халаагуур, бүх төрлийн хийн түлшинд шилжүүлэх бэлтгэл ажлыг зуны саруудад ч тасралтгүй үргэлжлүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо
    2025-04-30
  • Шадар сайд АНУ-аас2.0 тэрбум долларын хөрөнгө оруулалтыг татаж чадлаа
    2025-04-30
  • Л.Оюун-Эрдэнэ: Олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн уул уурхайн салбар, хөрөнгө оруулалтын шинэ хуудсыг хамтдаа нээцгээе
    2025-04-30
  • Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн 102.5 км салбар төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ
    2025-04-30
  • Ноолуур худалдан авах нэмэлт эх үүсвэр бүрдүүлж вексель гаргана
    2025-04-30
  • Нийслэлийн Засаг даргын дэргэдэх дөрвөн газрыг татан буулгалаа
    2025-04-30
  • Улаанбурхан өвчний дэгдэлтийн хариу арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болголоо
    2025-04-30
  • Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэ
    2025-04-30
  • “ ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО
    2025-04-30
  • Оны шилдэг эмэгтэй шагналд нэр дэвшиж байна
    2025-04-30
  • Сургалтанд хамрагдлаа
    2025-04-30
  • Засгийн газрын хуралдаанаас хойд бүсийн талаар дараах шийдвэрүүдийг гаргалаа
    2025-04-30
  • Албан татварын хөнгөлөлт эдлэхтэй холбоотой бүх нийтээр дагаж мөрдөх зөвлөмж гаргаж, арга зүйн зөвлөгөө өгнө
    2025-04-30
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    333 үзсэн
  • Хөгжлийн банкыг экспорт импорт банк болгох хуулийн төслийг УИХ-д өргөн барина
    330 үзсэн
  • Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн ЗГ шийдвэр гаргалаа
    250 үзсэн
  • Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл шинэчилсэн бүрэлдэхүүнээр хуралдаж байна
    249 үзсэн
  • Ураны хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд иргэдийн хяналт, оролцоог хангана
    244 үзсэн
  • ЭТТ ХК 3.5 их наядын татвар төлж, татвар төлөлтөөрөө тэргүүллээ
    39 үзсэн
  • ЭТТ ХК-д дараах ажлын байрны сонгон шалгаруулалтыг зарлаж байна
    36 үзсэн
  • ЭТТ ХК-д дараах ажлын байрны сонгон шалгаруулалтыг зарлаж байна
    0 сэтгэгдэл
  • ЭТТ ХК 3.5 их наядын татвар төлж, татвар төлөлтөөрөө тэргүүллээ
    0 сэтгэгдэл
  • Хөгжлийн банкыг экспорт импорт банк болгох хуулийн төслийг УИХ-д өргөн барина
    0 сэтгэгдэл
  • Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл шинэчилсэн бүрэлдэхүүнээр хуралдаж байна
    0 сэтгэгдэл
  • Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн ЗГ шийдвэр гаргалаа
    0 сэтгэгдэл
  • Ураны хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд иргэдийн хяналт, оролцоог хангана
    0 сэтгэгдэл
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    0 сэтгэгдэл
ЭХЛЭЛ Улс төр Эдийн засаг Уул уурхай Дэлхий дахинд Хууль эрхзүй Нийгэм соёл Хүн байгаль Спорт Эрүүл мэнд
Вэб сайт хийх