Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
ЭХЛЭЛ
Улс төр
Эдийн засаг Уул уурхай
Дэлхий дахинд
Хууль эрхзүй
Нийгэм соёл
Хүн байгаль
Спорт
Эрүүл мэнд
  • ЭХЛЭЛ
  • Улс төр
  • Эдийн засаг Уул уурхай
  • Дэлхий дахинд
  • Хууль эрхзүй
  • Нийгэм соёл
  • Хүн байгаль
  • Спорт
  • Эрүүл мэнд

Баасан гараг бүрийн өглөө 09.00-12.00 цагийн хооронд мэдээллийг авна

2023-3-09
0
ЖИРГЭХ

Монгол Улсын  Ерөнхий сайдын захирамжаар "5Ш" ажиллагааг эхлүүлсний нэг нь Шүгэл. Иргэдээс мэдээлэл авч, хамтран ажиллах зорилгоор энэ ажиллагааг эхлүүлсэн. Ажлын хэсгийг  ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонго ахалж ажиллаж байгаа бөгөөд өнөөдрийн хэвлэлийн хуралд ажлын хэсгийн гишүүд оролцож, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.Тэрбээр мэдээллийн эхэнд:

-Авлига манай улсад ямар байгааг та бүхэн сайн мэднэ. Ганцхан жишээ дурьдахад 20 хүртэл сая төгрөгийн үлдэгдэлтэй хадгаламжийн данс нийт хадгаламжийн 97 хувийг эзэлжээ. Энэ нь манай улсад тэгш бус байдал ямар түвшинд байгааг харуулна. Тиймээс  иргэдээс шүгэл үлээж, бидэнтэй хамтран ажиллахыг хүсэж байна. Мэдээлэл өгөгчийн аюулгүй байдал, нууцлалыг чандлан хадгалахад бид анхаарна. Та бүхэн 11-11  дугаарын утас, ажлын хэсгийн гишүүдийн цахим хаягууд, шуудан болон цахим сүлжээнд нээх Шүгэл хуудсаар дамжуулан мэдээлэл авна. Мэдээллийг баасан гараг бүрийн өглөө 09.00-12.00 цагийн хооронд мэдээллийг авна. 

Засгийн газар улс төрийн эр зориг гарган, авлига, хүнд суртлын эсрэг ажиллагааг эхлүүллээ. Бид иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй хамтран ажиллана. Иргэд нэрээ нууцлан баримт, мэдээлэл өгөх боломжтой. Хэрэв гэмт хэргийн шинж чанартай мэдээлэл ирвэл бид мөрдөн шалгах чиг үүргийн байгууллагууд руу шилжүүлнэ. Хамтдаа авлигын эсрэг тэмцэх нь манай ажлын хэсгийн гол зорилго. 

Ирэх долоо хоногт эхлэх УИХ-ын хаврын чуулганаар Шүгэл үлээгчийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. ХЗДХЯ-наас энэ хуулийн төслийг боловсруулсан. УИХ энэ хуулийг яаралтай батална гэж найдаж байна. Бид авлигын судалгаануудыг хийсэн, 1111 төвд ирүүлсэн мэдээллийг задлан шинжилсэн. Газрын алба, гааль гэх мэт авлигын хэрэг гарах эрсдэлтэй салбарууд бий. Гэхдээ бид хэн нэгнийг буруутгахаас илүүтэй авлига гарч буй учир шалтгаанд анхаарна. Бүх зүйл алга эргүүлэх мэт хурдан өөрчлөгдөхгүй. 5Ш ажиллагааг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар бүхэлд нь ахалж ажиллана гэв. Энэ үеэр ажлын хэсгийн гишүүн, АТГ-ын дэд дарга Г.Азжаргал Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн талаар мэдээлэл өглөө. Тэрбээр "Хуулийн төсөлд зөвхөн эрүүгийн гэхгүй зөрчил, хүнд суртал зэрэг шударга бус зүйлийн талаар иргэн мэдээлж, тухайн иргэнийг яаж хамгаалах талаар тусгасан. Хялбаршуулах журмын тухайд улс төрд нөлөө бүхий этгээдтэй холбоотой хэргийг энэ журмаар хэрэг шийдвэрлэхийг хориглосон. Хуулийн төсөлд улс төрд нөлөө бүхий этгээд гэж хэн бэ гэдгийг тодорхой зааж өгсөн байдаг.

Өнгөрөгч 2022 онд иргэдийн зүгээс 2196 өргөдөл, гомдол ирсэн. Иргэдээс ирсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн талаар эргээд тухайн иргэнд заавал мэдээлдэг" гэлээ. 

Мөн авлигатай тэмцэх мөрдөн шалгах ажиллагааны явцад нөхөн төлүүлсэн мөнгөн дүн 

2017 онд 3.4 тэрбум 
2018 онд 11.9 тэрбум 
2019 он 7 тэрбум 
2020 он 35.6 тэрбум
2021 онд 96.2 тэрбум
2022 онд 2.2 их наяд төгрөгт хүрсэн байна.  
Авлига, албан тушаалын гэмт хэргээс нуун дарагдуулсан мөнгө, эд хөрөнгийг олсон тохиолдолд тодорхой хувийг нь эх хүүхдийн эрүүл мэндийн төслүүдэд зарцуулах амлалтыг Ерөнхий сайд өгсөн бөгөөд үүнтэй холбоотой хуулийн төслийг Хууль зүй, дотоод хэргийн яам бэлтгэж байгаа гэнэ. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
ОХУ-д замын ослоор 3 монгол амиа алджээ
Монголчууд 28 сая рублиэр "шатжээ"
Грек ажлын 6 өдөртэй болов
Казахстан ХМХ-н шинэ хуультай болов
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ мэдээ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    Уржигдар 13 цаг 36 мин
  • Ураны хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд иргэдийн хяналт, оролцоог хангана
    2025-05-07
  • Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн ЗГ шийдвэр гаргалаа
    2025-05-07
  • Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл шинэчилсэн бүрэлдэхүүнээр хуралдаж байна
    2025-05-06
  • Хөгжлийн банкыг экспорт импорт банк болгох хуулийн төслийг УИХ-д өргөн барина
    2025-05-05
  • ЭТТ ХК 3.5 их наядын татвар төлж, татвар төлөлтөөрөө тэргүүллээ
    2025-05-05
  • ЭТТ ХК-д дараах ажлын байрны сонгон шалгаруулалтыг зарлаж байна
    2025-05-05
  • Гэр хорооллын айл өрхийг цахилгаан халаагуур, бүх төрлийн хийн түлшинд шилжүүлэх бэлтгэл ажлыг зуны саруудад ч тасралтгүй үргэлжлүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо
    2025-04-30
  • Шадар сайд АНУ-аас2.0 тэрбум долларын хөрөнгө оруулалтыг татаж чадлаа
    2025-04-30
  • Л.Оюун-Эрдэнэ: Олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн уул уурхайн салбар, хөрөнгө оруулалтын шинэ хуудсыг хамтдаа нээцгээе
    2025-04-30
  • Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн 102.5 км салбар төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ
    2025-04-30
  • Ноолуур худалдан авах нэмэлт эх үүсвэр бүрдүүлж вексель гаргана
    2025-04-30
  • Нийслэлийн Засаг даргын дэргэдэх дөрвөн газрыг татан буулгалаа
    2025-04-30
  • Улаанбурхан өвчний дэгдэлтийн хариу арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болголоо
    2025-04-30
  • Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэ
    2025-04-30
  • “ ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО
    2025-04-30
  • Оны шилдэг эмэгтэй шагналд нэр дэвшиж байна
    2025-04-30
  • Сургалтанд хамрагдлаа
    2025-04-30
  • Засгийн газрын хуралдаанаас хойд бүсийн талаар дараах шийдвэрүүдийг гаргалаа
    2025-04-30
  • Албан татварын хөнгөлөлт эдлэхтэй холбоотой бүх нийтээр дагаж мөрдөх зөвлөмж гаргаж, арга зүйн зөвлөгөө өгнө
    2025-04-30
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    333 үзсэн
  • Хөгжлийн банкыг экспорт импорт банк болгох хуулийн төслийг УИХ-д өргөн барина
    330 үзсэн
  • Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн ЗГ шийдвэр гаргалаа
    250 үзсэн
  • Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл шинэчилсэн бүрэлдэхүүнээр хуралдаж байна
    249 үзсэн
  • Ураны хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд иргэдийн хяналт, оролцоог хангана
    244 үзсэн
  • ЭТТ ХК 3.5 их наядын татвар төлж, татвар төлөлтөөрөө тэргүүллээ
    39 үзсэн
  • ЭТТ ХК-д дараах ажлын байрны сонгон шалгаруулалтыг зарлаж байна
    36 үзсэн
  • ЭТТ ХК-д дараах ажлын байрны сонгон шалгаруулалтыг зарлаж байна
    0 сэтгэгдэл
  • ЭТТ ХК 3.5 их наядын татвар төлж, татвар төлөлтөөрөө тэргүүллээ
    0 сэтгэгдэл
  • Хөгжлийн банкыг экспорт импорт банк болгох хуулийн төслийг УИХ-д өргөн барина
    0 сэтгэгдэл
  • Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл шинэчилсэн бүрэлдэхүүнээр хуралдаж байна
    0 сэтгэгдэл
  • Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн ЗГ шийдвэр гаргалаа
    0 сэтгэгдэл
  • Ураны хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд иргэдийн хяналт, оролцоог хангана
    0 сэтгэгдэл
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    0 сэтгэгдэл
ЭХЛЭЛ Улс төр Эдийн засаг Уул уурхай Дэлхий дахинд Хууль эрхзүй Нийгэм соёл Хүн байгаль Спорт Эрүүл мэнд
Вэб сайт хийх