АНУ-ын экс Төрийн нарийн бичиг Майк Помпео “Орос ба Хятад улсууд улам ойртож дотносон явдал бол Америкийн Ерөнхийлөгч Жо Байден ба түүний захиргааны гаргасан стратегийн алдаа. Байден бүтэлгүйтлээ, тэр л оросууд ба хятадуудыг нэгтгэчихлээ. Энэ ойртолт дотносол үнэн хэрэгтээ Вашингтонд, мөн америк хүн бүрд их аюул эрсдэл авч ирэх болно.... НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн 2 орон ийнхүү АНУ-ын эсрэг нэгдлээ.... Энэ 2 орны эдийн засгийн холбоо нь Америкт ажлын байранд таагүй нөлөөлөх тул бид хариу барихад бэлэн байх ёстой” хэмээн мэдэгдсэнийг “Fox News” телевиз дамжууллаа.
Орос, Хятадын үерхэл нөхөрлөл АНУ төдийгүй Өрнөдийн ертөнцийг тэр чигт нь шоконд оруулж бүх ХМХ нь зөвхөн энэ тухай бичиж байна. Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зохицуулагч Жон Кирби “Энэ бол тооцоотой гэрлэлт. Орос, Хятад хамтарч биднийг өдөөн дуудахыг эрмэлзэж байна. Путин ба Си бие биенээ Вашингтоны эсрэг тэмцэлд хамтрах холбоотон гэж хардаг” хэмээжээ. Харин АНУ-ын Төрийн нарийн бичиг Энтони Блинкен “Хятад үнэхээр хариуцлагагүй алхам хийлээ.... Энэ айлчлал нь Москвагийн цэргийн гэмт хэргийг дипломат халхавчаар хангаж Путины цаашдын алхам үйлдлийг хууль ёсны болголоо” гэж мэдэгдэв. “Орос, Хятадын тэргүүнүүдийн халуун тэврэлт үнэндээ Вашингтоныг түгшээж буй нь ойлгомжтой. Олон улсын дипломат талбарт АНУ өөрийн манлайллаа алдах эрсдэлтэй юү гэсэн асуултыг энэ уулзалт төрүүлэв” гэж Америкийн тоймч Томас Грэм бичжээ. “Орос одоо Хятадын түүхий эдийн колони боллоо. Хятадын тусламжгүйгээр Украины дайнд ялж чадахгүй гэж ОХУ-ын удирдлага үзэж байна..... Гэхдээ л Орос, Хятад хоёр харилцан ашигтай солилцоо хийчихлээ. Өрнөдийн хоригоос болж авч чадахгүй байгаа бүхнийг Бээжин л Орост өгч хангана. Москва харин “Сибирийн хүч 2” хийн хоолойг барьснаар Европын зах зээлд хүлээсэн алдагдлаа бүрэн нөхөж сэргэн өндийнө” гэж “Financial Times” бичжээ. Австралийн “ABC” телевизийн тоймч “Оросын Ерөнхийлөгч Путин ба Хятадын тэргүүлэгч Ши Жинь Пиний энэ уулзалт Өрнөдийн манлайлалд суурилсан дэлхийн дэг журам төгссөнийг харууллаа” гэж дүгнэлээ. Германы “Spiegel” харин “ОХУ, Хятадын түншлэл тэнцвэргүй, эрх тэгш бус. Си дарга бол тусгаарлагдсан Оросын цорын ганц шахуу холбоотон, иймээс тэр Оросыг нөөц баазаа болгон хувиргана” хэмээжээ. “Америкийн гадаад бодлогын томоохон шинжээчид хаалттай хуралдав. Америк гүрэн үнэндээ Оросыг дутуу үнэлснээс болж дэлхий даяар нэр нөлөөгөө маш хурдан алдаж байгаа тухай нэрээ нууцалсан шинжээч бидэнд ярьсан. Түүнийхээр бол Украинд гал зогсоох нь Вашингтонд ашигтай, эдийн засагт хожоотой. Яагаад гэвэл, Украины армийг их бууны сум, зэвсгээр хангахад АНУ-ын үйлдвэрлэлийн хүчин чадал хүрэлцэхгүй юм байна. “Хамгийн шилдэг арга бол нэн яаралтай гал зогсоох, энэ хэдий шившигтэй, гутамшигтай боловч Америк гүрнийг аварна” гэж гадаад бодлогын нэртэй шинжээч мэдэгдлээ” хэмээн “Asia Times” сонины нийтлэлд дурджээ.
Түүвэрлэж орчуулав, #МЦогзолмаа
ОХУ, Хятадын дотносол бол Байдены алдаа гэв
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Эрдоган сонгуульд ялжээ5 цаг 0 мин
-
23 градус дулаан6 цаг 35 мин
-
Шивээхүрэн-Сэхэ боомтын төмөр зам ашиглалтад орсноор ачаа тээвэр 20 сая тоннд хүрнэУржигдар 13 цаг 39 мин
-
Хятадууд дахиад л Оросыг “гол гаргачихлаа”2023-05-26
-
Өдөртөө 14 градус дулаан2023-05-26
-
Японы Ерөнхий сайд хүүгээ донгодов2023-05-25
-
Ихэнх нутгаар сэрүүвтэр байна2023-05-25
-
Дэлхийн ядуурлын жагсаалт нийтлэгдлээ2023-05-24
-
Бороотой, зарим нутагт нойтон цас орно2023-05-24
-
Bloomberg: Хятад өшөөгөө авч эхлэв136 үзсэн
-
Японы Ерөнхий сайд хүүгээ донгодов73 үзсэн
-
Леброн Жеймс спортоо орхиж магадгүй63 үзсэн
-
Италид аймшигт үер болж 14 хүн амь үрэгдэв0 сэтгэгдэл
-
Bloomberg: Хятад өшөөгөө авч эхлэв0 сэтгэгдэл
-
Өдөртөө +22 градус дулаан0 сэтгэгдэл
-
Леброн Жеймс спортоо орхиж магадгүй0 сэтгэгдэл
-
Бороотой, зарим нутагт нойтон цас орно0 сэтгэгдэл
-
Дэлхийн ядуурлын жагсаалт нийтлэгдлээ0 сэтгэгдэл
-
Киргизийн тосгон хогоо ангилж боловсруулж байна0 сэтгэгдэл
-
Ихэнх нутгаар сэрүүвтэр байна0 сэтгэгдэл
-
Дэлхийн эдийн засгийн 29% нь АНУ-ын хоригт оржээ0 сэтгэгдэл
-
Японы Ерөнхий сайд хүүгээ донгодов0 сэтгэгдэл
-
Өдөртөө 14 градус дулаан0 сэтгэгдэл
-
Хятадууд дахиад л Оросыг “гол гаргачихлаа”0 сэтгэгдэл