Image description
Олон улсын олимпын хорооны дарга Томас Бах 15-нд Токиод хүрч, гурван өдрийн айлчлалаа эхлүүлжээ. Түүний энэ айлчлал нь Токиогийн олимпын наадам зохион байгуулах итгэлийг цаашид нэмэгдүүлэх нь зайлшгүй.
Энэ оны 3-р сарын 24-нд Токиогийн олимп хойшлогдсоноос хойш Томас Бах Японд айлчилж буй нь энэ юм. Тэрбээр 5-р сард Японд айлчлахаар төлөвлөж байсан бөгөөд олимпын наадмын галт бамбар дамжуулах арга хэмжээнд оролцох гэж байсан боловч цар тахлын улмаас айлчлал цуцлагджээ.
Томас Бахын энэ удаагийн айлчлал нь Японы засгийн газар, Токиогийн олимпын хороонд маш их урам зориг өглөө. Тэрээр айлчлалын өмнөхөн хэлэхдээ, уг айлчлалаар олимпын наадмыг цуцлах эсэх асуудлаар ярилцах биш, харин Токиогийн олимпын наадам аюулгүй байдлыг хангасан нөхцөлд лавтай зохион байгуулагдах болно гэсэн шийдвэр зоригийг дэлхийн нийтэд уламжлахыг хүсэж байна гэжээ.
Тэрээр 16-ны үдээс өмнө Японы ерөнхий сайд Ёшихидэ Сугатай уулзалт хийж, үдээс хойш Японы Олимпийн музейд Японы Ерөнхий сайд асан Шинзо Абэд Олимпын медалийг гардуулах юм байна. Дараа нь Токио хотын захирагч Юрико Коикэтэй уулзалт хийнэ. Үүний дараа Токиогийн олимпын хорооны төв байранд очиж, Токиогийн олимпын хорооны албан тушаалтнуудтай уулзалт хийх бөгөөд уулзалтын дараа олимпын хорооны дарга Ёширо Моритой хамтарсан хэвлэлийн бага хурал хийх юм байна.