---АНУ-ын шинжээч Патрисия Адамс, Лоуренс Соломон нарын “The American Thinker” сонинд нийтлүүлсэн материалаас---
Украинд халдсаны төлөө Орос орны эсрэг тавьсан хориг арга хэмжээ үнэндээ орчин үеийн түүхэн дэх Өрнөдийн хамгийн том алдаа. Энэ хориг Өрнөдийн орнуудыг сүйрүүлж дампууруулж байна. Өч төчнөөн хоригийг үл тоон Оросын эдийн засаг урагшилсаар явна. Гэтэл Өрнөдийн орнуудад олон асуудал үүсчээ. Зарим орны эдийн засгийн өсөлт зогсч инфляци нэмэгдсэн, мөн эрчим хүчний салбар хүндрэлд орчихлоо.
Харин Орос хэвийн аж төрж байгаа төдийгүй бүр хөгжин цэцэглэж байна, тэр бүү хэл улам хүчирхэгжиж ЗХУ задарснаас хойш үзэгдээгүй ихээр нэр хүнд нь Ази болон Африк, Өмнөд Америкт өслөө. Оросын эдийн засаг энэ онд Герман эсвэл Английн эдийн засгаас ч хурдан өснө гэж Олон улсын валютын сангийн мэдээлсэн. Энэ хандлага 2024 онд ч үргэлжлэх төлөвтэй ба ОХУ-ын ДНБ-ий өсөлт АНУ, Япон, Итали, Өрнөдийн бусад орнуудын ихэнхээс ч өндөр байх аж. Түүнчлэн Орост ажилгүйдлийн түвшин буурчээ.
НАТО-гийн ерөнхий нарийн бичиг Йенс Столтенберг 2-р сард “Киевт зэр зэвсэг, цэргийн техникийн тусламж үзүүлж дэмжсээр Өрнөдийн орнууд туйлдаж гүйцлээ” гэж хэлсэн билээ. Германы тухайд тус орон одоо өөрийгөө хамгаалж чадахаа больсон, мөн Франц, Англид ч зэр зэвсэг, сумны асуудал үүсээд байна.
Хориг арга хэмжээ үнэн хэрэгтээ унтаж байсан аварга Оросыг сэрээчихлээ. Өрнөд удахгүй үүний уршиг дагавартай нүүр тулах болно....
#МЦогзолмаа орчуулав.