Засгийн хурлаар хэлэлцсэн асуудлаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар нар мэдээлэл өглөө. ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар: -Энэ оны гуравдугаар сарын 23-ны өдөр Нийслэлийн Ерөнхий прокурорын газарт ЦЕГ-аас Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгох саналаа дахин хүргүүлсэн. Өнөөдөр Нийслэлийн прокурорын газраас мөрдөгчийн ирүүлсэн саналыг үндэслэж, Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарт холбогдуулан 830142 дугаартай эрүүгийн хэрэг дээр яллагдагчаар татсан тогтоолыг хүчингүй болгож, шийдвэрлэж байна. Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон ч С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэргийг үргэлжлүүлэн шалгана. Ажлын хэсэг гарсан. Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нар учирсан хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрх зүйн байдал үүснэ гэв.
-
Ураны хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд иргэдийн хяналт, оролцоог ханганаУржигдар 13 цаг 24 мин
-
Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн ЗГ шийдвэр гаргалааУржигдар 13 цаг 22 мин
-
Оны шилдэг эмэгтэй шагналд нэр дэвшиж байна2025-04-30
-
Сургалтанд хамрагдлаа2025-04-30
Сэтгэгдэл (1)