Image description
NHK-ын 26-нд мэдээлснээр, Шинэ коронавирусийн ондоошсон вирус Японыг оролцуулсан дэлхийн олон оронд илэрсэн тулд Японы засгийн газар энэ сарын 28-с ирэх жилийн 1-р сарын эцэс болтол гадаадын хүмүүсийг хилээр оруулахыг түр зогсоолоо. Японы иргэд, гадаадад суурин суугаа хүмүүс болон зарим орнууд, бүс нутгийн бизнесийн хүмүүс энэ бодлогод хамаарахгүй.
25-нд хилийн хижиг шалгалтын явцад 5 хүн Англид гарсан шинэ коронавирусийн ондоошсон вирусээр халдварласныг илрүүлсний дараа 26-нд ахиад 2 хүн ийм вирусээр халдварласныг оношилсон байна. Үүнд нэг нь нисэх онгоцны жолооч, нөгөө нь түүний гэр бүл байлаа. Японы засгийн газар 26-нд 28-с эхлэн ирэх жилийн 1-р сарын эцэс болтол гадаадын хүмүүсийн хилээр нэвтрэхийг түр хориглосон юм.
Хамгийн шинэ тогтоол ёсоор, Японы иргэд, дунд урт хугацааны оршин суух зөвшөөрөлтэй гадаадын хүмүүс хилээр орох эрхтэй юм байна. Англи, Өмнөд Африкийн сүүлийн 14 хоногт виз хүссэн хүмүүсээс гадна бусад улс орон газар нутгийн Японы виз авсан хүмүүс хилээр орох эрхтэй. Гэвч 12-р сарын 28-с 2021 оны 1-р сарын хооронд тэд хилээр ороод 14 хоног тусгаарлагдах юм байна.
Өдгөө болтол Японд шинэ коронавирусээр өвчилсөн 218 мянган 434 тохиолдол бүртгэгдэж, 26-нд 47 хүн нас барсан бөгөөд нийт 3234 хүн нас барсан байна.