Монгол Улс 14 дэх жилдээ эдийн засгийн чуулганыг амжилттай зохион байгуулж байна. Энэ хүрээнд залуучуудын санаачилгаар анх удаа “Монголын эдийн засгийн форумын залуучуудын уулзалт” болж, нийгэм, эдийн засаг, боловсрол, соёл, ногоон хөгжлийн талаар үзэл бодол, санал санаачилгаа харилцан бие биедээ танилцуулж, олон улсын экспертүүдтэй санал солилцож байна. Залуучуудын уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож манлайлагч залууст амжилт хүслээ.
2024 оны нэгдүгээр сард Щвейцарийн Давос хотноо болох Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад Монгол Улс оролцоно. Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд энэ удаагийн эдийн засгийн чуулганы онцлогийг залуучуудад танилцуулаад Дэлхийн эдийн засгийн чуулганы дэргэд Дэлхийн залуучуудын чуулга уулзалтыг тогтмол зохион байгуулдаг болох санаачилгыг дэвшүүлж, анхны арга хэмжээг Монгол Улсад зохион байгуулах саналаа илэрхийлэхээ мэдэгдлээ. Ингэснээр Дэлхийн эдийн засгийн форумын тайзнаа дэлхийн залуусын дуу хоолойг сонсож, орон бүхний залуу манлайлагчдын хамтын ажиллагааг бэхжүүлнэ хэмээн үзэж байна.Дэлхийн эдийн засгийн форумын үндэслэгч Клаус Шваб 1993 онд “Маргаашийн төлөөх дэлхийн манлайлагчид” форумыг санаачилж, улмаар 2005 онд “Дэлхийн залуу манлайлагчдын форум” болж өргөжсөн олон улсын индэр нь 120 гаруй орны 1500 орчим манлайлагч залуусыг эгнээндээ нэгтгэсний дотор Монгол Улсын залуус ч багтдаг. Тиймээс дэлхийн хоёр том гүрний дунд оршдог, хөгжиж буй ардчилсан засаглалтай орны залуу манлайлагчид Монгол Улсын байр суурь, үзэл бодол, дуу хоолойгоо олон улсад илэрхийлэх нь туйлын чухал гэдгийг Ерөнхий сайд энэ үеэр онцлон тэмдэглэв.
“Монголын эдийн засгийн чуулган-2023”-ын хүрээнд олон төрлийн салбар хуралдаан, хэлэлцүүлэг, уулзалтууд болж байна. Үүний нэг болох “Олон улсын индексийн үзүүлэлт ба Монгол Улсын өнөөгийн байдал” сэдвийн дор болж буй хэлэлцүүлэгт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцлоо. Авлигын төсөөллийн индексийн үзүүлэлтүүдийг Монгол Улс хэрхэн сайжруулах, үүнд нөлөөлж буй гол асуудлыг эрдэмтэн, судлаач, мэргэжлийн байгууллагууд, гадаад, дотоодын оролцогчид энэ хэлэлцүүлгийн үеэр тал талаас нь ярилцаж байна. Ерөнхийдөө авлигын төсөөллийн индекс болон олон улсын бусад төрлийн идексүүдийн үзүүлэлт нь шууд утгаараа тухайн улс орны эдийн засгийн түвшинг тодорхойлдог гэдгийг үндсэн илтгэл тавьсан ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар онцлов. Ялангуяа төр, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх боломжийг эрэлхийлж, Засгийн газрын үйл ажиллагааг олон улсын индекс гаргадаг байгууллагуудад үнэн бодитоор ойлгуулах, Монгол Улсын өрсөлдөх чадварын сул тал, түүнийг хэрхэн засаж буйгаа зөв өнцгөөр танилцуулах нь чухал байгаа аж.
“Монголын эдийн засгийн форумын залуучуудын уулзалт”-ын оролцогчдод Ерөнхий сайд амжилт хүслээ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
800 МЯНГАН ТОНН ХАТУУ КОКСЖИХ НҮҮРС БИРЖЭЭР АРИЛЖЛАА2 цаг 54 мин
-
“Dubai Reefs” нээгдлээ7 цаг 23 мин
-
Килиан Мбаппе хувийн рекорд тогтоолоо9 цаг 54 мин
-
Ойрын хоногуудад зарим нутгаар бороо, нойтон цастай17 цаг 33 мин
-
Аялал жуулчлалыг хөгжүүлэх 55 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн хугацааг сунганаУржигдар 17 цаг 59 мин
-
МИАТ компани алсын зайд шууд нислэг үйлдэх Боинг 787-9 агаарын хөлгөө хүлээн авлааУржигдар 17 цаг 58 мин
-
WION: АНУ даяар их сургуулиудын оюутнууд эсэргүүцэлд нэгджээУржигдар 16 цаг 27 мин
-
Энэтхэгт муур аврах гээд 5 хүн амиа алдавУржигдар 14 цаг 41 мин
-
ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЛААУржигдар 13 цаг 35 мин
-
Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламент Жогорку Кенеш-ийн дарга Н.Шакиевт бараалхавУржигдар 13 цаг 32 мин
-
Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлнэУржигдар 13 цаг 25 мин
-
Таван их наядын “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” арга хэмжээний төлөвлөгөөг баталлааУржигдар 13 цаг 24 мин
-
“20 минутын хот” стандартыг бий болгох эрх зүйн шинэчлэл хийнэУржигдар 13 цаг 23 мин
-
Умард Солонгос: Манай эсрэг хориг бол АНУ-ын хүзүүн дэх дүүжлүүрУржигдар 10 цаг 21 мин
-
УБ-т шөнөдөө -5 градус, өдөртөө +6 градус0 сэтгэгдэл
-
Герман: Ашигт малтмалын эрин төгсч байна0 сэтгэгдэл
-
Монголын хоккейчид анх удаа дэлхийн аварга болов0 сэтгэгдэл
-
БИОТЕХНИКИЙН АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА0 сэтгэгдэл
-
Израиль ба Германы зөрчил улам гаарлаа0 сэтгэгдэл
-
Нидерланд илүүдэл жуулчидтайгаа тэмцэж эхлэв0 сэтгэгдэл
-
Ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай0 сэтгэгдэл
-
Хятад: Тайванийг зэвсэглэхээ АНУ боль!0 сэтгэгдэл
-
Байден: Миний ахыг Шинэ Гвинейд идчихсэн0 сэтгэгдэл
-
Эрүүл мэндэд тустай чихэвчийг оросууд бүтээжээ0 сэтгэгдэл
-
УБ-т шөнөдөө -1 градус, өдөртөө +5 градус0 сэтгэгдэл