Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
ЭХЛЭЛ
Улс төр
Эдийн засаг Уул уурхай
Дэлхий дахинд
Хууль эрхзүй
Нийгэм соёл
Хүн байгаль
Спорт
Эрүүл мэнд
  • ЭХЛЭЛ
  • Улс төр
  • Эдийн засаг Уул уурхай
  • Дэлхий дахинд
  • Хууль эрхзүй
  • Нийгэм соёл
  • Хүн байгаль
  • Спорт
  • Эрүүл мэнд

Барилгын салбарыг хувалз шиг шимэгчилж буй Л.Хулан захирлын эрх ямба хэрээс хэтэрлээ

2023-11-21
0
ЖИРГЭХ

Барилгын салбарыг хувалз шиг шимэгчилж буй Л.Хулан захирлын эрх ямба хэрээс хэтэрлээ

Монголын төр авлигачидтай тэмцэж, томоохон дуулиант хэргүүдэд анхаарал хандуулж шүгэл үлээж буй ч, том том хэргийн дүйвээний ард гэмгүй царайлсан цайрчихсан нөхдүүд үлдэж хоцроод байгаагийн нэг жишээ нь Барилгын салбарт нүүрлэчихснийг Авлигатай тэмцэж буй Ерөнхий сайдын танхимынхан анхааралдаа авахад оройтоогүй гэдгийг дуулгая.

Өнөөдөр Монгол Улсад зөвхөн төрийн албан хаагчид авлига авдаг гэсэн хардлага байдаг бол төрийн байгууллагын үйл ажиллагааг хэрэгжүүлдэг НҮТББ гэж сайхан нэртэй газрууд уг уламжлалыг улам өөгшүүлэн дэвэргэсээр байна. Түүний тод жишээ Барилгын Үндэсний Ассоциаци гэх байгууллага түүний гүйцэтгэх захирал Л.Хулан нарын нэр бүхий хүмүүстэй холбоотой барилгын тусгай зөвшөөрөл дагасан авлигын асуудал ил далдаар ихэд газар авч, салбараасаа халиад энэ төрлийн шинээр бизнес эрхлэгчдэд маш том дарамт, эмзэглэл, хөндүүр сэдэв болжээ.  Монголын Барилгын Үндэсний Ассоциаци НҮТББ нь  барилгын салбарын тусгай зөвшөөрлийг “Санхүүгийн пирамид” болгох сонирхолоор нэгдсэн  “бизнесийнхний бүлэглэл” гэлтэй байгууллага өнөөдрийг хүртэл амь бөхтэй оршсоор байгаад хэн ч хяналт тавьж чадахгүйд хүрсэн нь цаанаа учир битүүлэг. Анхнаасаа барилгын салбарын анхдагчид гэх бизнесийн салбарынхан нэгдэж МБҮА НҮТББ гэгчийг байгуулж өөрсдийн хөрөнгө чинээгээр залгих гэж эрмэлзсэн томоохон бизнесмэнүүд Гүйцэтгэх захирал Л.Хулангаар дамжуулан Монголын барилгачдын байгууллагын нэр хүндийг ёстой шавар шавхайтай нь хутгаж эхэлсэн. Ямартаа л салбарынхан нь төрийн чиг үүргийг хэрэгжүүлэх ТББ-ын сонгон шалгаруулах үйл ажиллагааг хүртэл шударга явагдсан гэдэгт бас л эргэлздэг эргэлзээ нь хальтхан харахад мэргэжлийн эсвэл холбоо юм шиг нэгдлийн дор зөвхөн дан ганц тусгай зөвшөөрөл олгох нэрийдлээр салбараа туйлдуулахад хүргэжээ. Хэдийгээр барилгын салбарыг  төрийн бодлогын шинэ шатанд гаргахад тулгуур багана болох зорилго, нэртэйгээр төрийн зарим үйл ажиллагааг гартаа оруулсан тус НҮТТБ нь өнөөдөр зөвхөн барилгын тусгай зөвшөөрөл гэгчээр салбарынхнаа туйлдуулсаар байна. Үнэндээ л Барилгын салбарын аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөөрөл тойрсон мэдрэмжгүй, алсын хараагүй, өөрсдөө дур мэдэн дүрэм журам гаргадаг, салбартаа тээг болсон, төрийн бодлого хүнд суртал  мэргэжлийн бус байдал нүүрлэсэн байгууллага л төдийхөн болжээ. Нөгөө Төрийн байгууллагын бухимдуулаад байдаг хүнд суртлаас дээрдэх юмгүй. Ямартаа л төрийн хүлээлгэсэн, барилгын салбарынхны хүлээсэн их хүлээлт ийнхүү  “будаа” болжээ.

Санхүүгийн пирамид босгож буй ТББ-ын ашиг сонирхолын цэг нь Барилгын тусгай зөвшөөрөл

Төр бол хөшүүн, царцанги, нэг хэвийн эв дүй муутай, хүнд сурталтай гэсэн шүүмжлэлээс залхсан У.Хүрэлсүхийн Засгийн газар, БХБЯ гэрээний үндсэн дээр төрийн зарим чиг үүргийг  төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх шахалт шаардлага бий болж сонгогдсон байгууллага нь Монголын барилгын үндэсний ассоциаци. Хачирхалтай нь тухайн үед БХБ-ын сайдаар ажиллаж байсан Баделханы зөвлөх Л.Ганбаатар найз Д.Цэрэнжигмэд, Б.Нэмэхбаатарт уг зөвшөөрлийг давуу эрхийн хүрээнд “өгсөн” нь анхнаасаа зохион байгуулалттай үйл ажиллагаа гэдгийг өнөөдрийг хүртэл салбарынхан нь жиг жуг хийдэг нь оргүй гүтгэлэг биш юм. Түүгээр ч зогсохгүй дээрх хардлагыг нотлох мэт төд удалгүй БХБ-ын сайдын зөвлөх  Л.Ганбаатарыг БНСУ руу эмчилгээнд явахад МҮБА НҮТББ-ын данснаас зардлыг нь гаргаж байв гэхчилэн баримт нотолгоо, сэжмүүд бий. Дээр нэр дурдагдсан эрхмүүд бол Монголын Барилгын Ассоциаци НҮТББ-ын хүндэт ерөнхийлөгч нар. Ингээд БХБЯ-аас барилгын тусгай зөвшөөрөл олгох эрх тус ТББ-д шилжснээр барилгын салбарын аж ахуйн нэгжүүдийг дэмжсэн мэргэжлийн үйл ажиллагаа явуулдаг гэхээс илүү хүнд суртал, авлигад идэгдсэн байгууллага төдий л болж хоцорчээ. Тусгай зөвшөөрлийн хүсэлт хүлээн авах шалгах эрх бүхий тусгай зөвшөөрлийн хэлтэс гэгчийг дэргэдээ байгуулж, Л.Хулан гэгчийг Гүйцэтгэх захирлаар хугацаагүйгээр томилуулсан байдаг. Өөрөөр хийж хэрэгжүүлсэн дорвитой зүйл байхгүй. Улаанбаатар хотод ширэнгэн ой шиг баригдаж буй барилгуудад чанар стандарт, норм норматив  гэх зэрэг мэргэжлийн үүднээс хийж хэрэгжүүлж байгаа ажил тус ТББ-д түй ч алга гэдгийг барилгын салбар мэдэхгүй жирийн иргэн ч халаглан хэлчихээр боллоо. Арга ч үгүй биз. Мэргэжлийн бус хүмүүсээр дүүрсэн нэг ч тоосго өрж үзээгүй, барилгын талаар А ч мэдлэг байхгүй захирал тус ТББ-ыг “Хугацаагүйгээр” тэргүүлж, Барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг нэмэлтээр сунгах үйл ажиллагаанд хүнд суртал, шат дамжлага гаргаж хууль журамд байхгүй үндэслэл шаардлага тавьж, хууль журмын заалтыг өөрийнхөөрөө тайлбарладаг байгууллага гэж ойлгогдох хэмжээнд хүргэжээ. Уг нь Төрийн бус байгууллага нь зөвхөн нийгмийн ашиг тусын төлөөх үйл ажиллагааны хүрээнд нэгддэг. Үүнээс гадна Монгол Улсын Төрийн бус байгууллагын тухай хуулийн 11-р зүйлд ТББ-ын удирдах байгуулллага Гүйцэтгэх захирлыг сонгох чөлөөлөх тайланг хэлэлцэх гэдэгт Гүйцэтгэх захирлын ажиллах хугацааг маш тодорхой заачихсан заалтыг тус НҮТББ ноцтой зөрчиж буйг Л.Хулан захирлын хугацаагүй эрх мэдэл эрх ямбанаас харж болно. Товчхондоо тус хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.-т Гүйцэтгэх захирлын өөрийн бүрэн эрх дууссан бол... гэж хугацааг асуудлыг хуульчилсан байхад Монголын Барилгын Үндэсний Ассациаци  НҮТББ-ын гүйцэтгэх захирал Л.Хулан тэтгэврийн насанд очсон ч тус байгууллагадаа хугацаагүй бүрэн эрхтэй хувийн компанидаа ажиллаж байгаа юм шиг авирлан эгэл жирийн барилгын бизнес эрхлэгчдийг элдэвлэн мэргэжлийн бус шаардлага тавьж, нэг гараараа хууль дүрэм ярьж нөгөө гараараа хахуул хандиваар зөвшөөрлийг сунгадаг гэдгийг салбарынхан нь халаглан ярьцгааж, зөв харж инээж, буруу харж уйлсаар нэхсэн хахуулийг нь өгсөөр байх нь зөв үү.

Тэтгэврийн насанд хүрсэн ч эрх мэдлээрээ далайлгагчид “даруулга” хэрэгтэй

“Даварсаар даварсаар Дагвын оронд” гэгчээр Л.Хулан захирлын хэмжээгүй эрх мэдэл хэрээс хэтэрч, хууль бус үйлдлийг илчилсэн ажилтнаа халж, хоёр шатны шүүхээр орж байсан тохиолдол ч бий. Тухайлбал “2019.01.10-аас МБҮА ТББ-д хуулийн зөвлөхөөр Т.Э-г ажилд авсан юм байна. Туршилтын хугацаа дуусч цаашид сунгагдахгүй болсон үндэслэлээр 2019.01.10-аас 2019.04.05- нд хөдөлмөрийн гэрээг нь үндэслэлгүйгээр дуусгавар болгожээ. Иймд ажилтан Т.Э нь шүүхэд хандахад “Ажил мэргэжил эрүүл мэндийн хувьд албан тушаалдаа тэнцэхгүй болсон гэдэг үндэслэлийг иш үндэс болгосон байдаг. Дээрх ажилтан ч шүүхийн уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөлгүй дахиж хяналтын журмаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн Анхан шатны шүүхэд  дахин гомдол гаргахдаа өгсөн мэдүүлэг нь шүүхийн протоколд цагаан дээр хараар бичигдэж үлдсэн. Өөрөөр хэлбэл Т.Э нь  “Гүйцэтгэх захирал Л.Хулангийн өгсөн үүрэг даалгаварыг бүрэн гүйцэтгэж байсан. Барилгын тусгай зөвшөөрөл олгох төрийн чиг зэргийг гэрээгээр гүйцэтгэж байгаа МҮБА-ийн хууль бус үйл ажилагааг нь илрүүлснээр ажлаас халагдаж байгаадаа гомдолтой байна” гэсэн ч  харамсалтай нь тус шүүх анхан шатны шийдвэрийг хэвээр үлдээж “шүгэл үлээсэн” хуулийн зөвлөхийг ажилд эргүүлэн томилоогүй байдаг. Гэх зэргээр харахад ерөөсөө л Л.Хулан гэдэг гүйцэтгэх захирлын но-той  асуудлыг дөнгөж сөхөхөд ийм байна. Мэдээж түүнийг нь өөгшүүлж мэргэжлийн бус хүнээр салбараа самруулж санхүүгийн пирамидаа хүчирхэгжүүлэх сонирхол ч хүндэт ерөнхийлөгч Цэрэнжигмэдэд бий биз. Тийм ч болохоор тэтгэврийн насны мэргэжлийн бус Л.Хулан захирлыг үе үеийнхээ сонгогдсон ерөнхийлөгч нарт “захиж” албан тушаалд нь сонгон шалгаруулалтгүй үлдээдэг жишиг аман тохироотой ажилладаг байх. Товчхондоо хувийн компанидаа гаргадаг ааш авираа мэргэжлийн холбоондоо гаргаж, салбарынхаа үйл ажиллагааг үнэгүйдүүлж байгаад Салбар яам, Авлигатай тэмцэж буй Ерөнхий сайдын сонорт зүй ёсоор хүргэх цаг болжээ.....Тэгээд ч өнөөдөр Монголд ТББ-ууд төрийн зарим чиг үүргийг шилжүүлэх нөхцөл бололцоо хангалттай бүрдээгүй, хэт өргөн хүрээнд энэ мэтээр нээлттэй орхивол МҮБА НҮТББ, ерөнхийлөгч Цэрэнжигмэд, гүйцэтгэх захирал Л.Хулан нарын явуургүй, хандлага үйл ажиллагаа нь бие даан үйл ажиллагаа явуулахад эрсдэлтэй, учир дутагдалтай байгааг хаа хаана анхаарахад илүүдэхгүй.

0
ЖИРГЭХ
Санал болгох
“Эрдэнэс Алт Ресурс” ХХК-ийн борлуулалтын орлого нэмэгджээ
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн ЭМ-ийн салбарыг төрийн хувийн гэж хооронд нь ялгаварлан хагралдуулж "таашаал" авдаг
Н.Цэрэнсамбуу: Худалдан авагч нартайгаа ойрхон хамтарч ажилласнаар зах зээлийн сорилтыг давна
Японд 4 дүгээр сарын 2-оос “Монгол хаан” жүжгийн билет борлуулагдаж эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (59.153.112.144)
    хэлж болно шүү
    2023 оны 11 сарын 21 | Хариулах
  • Зочин (59.153.112.144)
    Хулан авгайн хахууль авдаг
    2023 оны 11 сарын 21 | Хариулах
  • Шинэ мэдээ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    Өчигдөр 13 цаг 36 мин
  • Ураны хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд иргэдийн хяналт, оролцоог хангана
    Уржигдар 13 цаг 24 мин
  • Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн ЗГ шийдвэр гаргалаа
    Уржигдар 13 цаг 22 мин
  • Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл шинэчилсэн бүрэлдэхүүнээр хуралдаж байна
    2025-05-06
  • Хөгжлийн банкыг экспорт импорт банк болгох хуулийн төслийг УИХ-д өргөн барина
    2025-05-05
  • ЭТТ ХК 3.5 их наядын татвар төлж, татвар төлөлтөөрөө тэргүүллээ
    2025-05-05
  • ЭТТ ХК-д дараах ажлын байрны сонгон шалгаруулалтыг зарлаж байна
    2025-05-05
  • Гэр хорооллын айл өрхийг цахилгаан халаагуур, бүх төрлийн хийн түлшинд шилжүүлэх бэлтгэл ажлыг зуны саруудад ч тасралтгүй үргэлжлүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо
    2025-04-30
  • Шадар сайд АНУ-аас2.0 тэрбум долларын хөрөнгө оруулалтыг татаж чадлаа
    2025-04-30
  • Л.Оюун-Эрдэнэ: Олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн уул уурхайн салбар, хөрөнгө оруулалтын шинэ хуудсыг хамтдаа нээцгээе
    2025-04-30
  • Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн 102.5 км салбар төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ
    2025-04-30
  • Ноолуур худалдан авах нэмэлт эх үүсвэр бүрдүүлж вексель гаргана
    2025-04-30
  • Нийслэлийн Засаг даргын дэргэдэх дөрвөн газрыг татан буулгалаа
    2025-04-30
  • Улаанбурхан өвчний дэгдэлтийн хариу арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болголоо
    2025-04-30
  • Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэ
    2025-04-30
  • “ ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО
    2025-04-30
  • Оны шилдэг эмэгтэй шагналд нэр дэвшиж байна
    2025-04-30
  • Сургалтанд хамрагдлаа
    2025-04-30
  • Засгийн газрын хуралдаанаас хойд бүсийн талаар дараах шийдвэрүүдийг гаргалаа
    2025-04-30
  • Албан татварын хөнгөлөлт эдлэхтэй холбоотой бүх нийтээр дагаж мөрдөх зөвлөмж гаргаж, арга зүйн зөвлөгөө өгнө
    2025-04-30
  • Хөгжлийн банкыг экспорт импорт банк болгох хуулийн төслийг УИХ-д өргөн барина
    318 үзсэн
  • Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн ЗГ шийдвэр гаргалаа
    239 үзсэн
  • Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл шинэчилсэн бүрэлдэхүүнээр хуралдаж байна
    237 үзсэн
  • Ураны хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд иргэдийн хяналт, оролцоог хангана
    231 үзсэн
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    228 үзсэн
  • ЭТТ ХК 3.5 их наядын татвар төлж, татвар төлөлтөөрөө тэргүүллээ
    29 үзсэн
  • ЭТТ ХК-д дараах ажлын байрны сонгон шалгаруулалтыг зарлаж байна
    24 үзсэн
  • ЭТТ ХК-д дараах ажлын байрны сонгон шалгаруулалтыг зарлаж байна
    0 сэтгэгдэл
  • ЭТТ ХК 3.5 их наядын татвар төлж, татвар төлөлтөөрөө тэргүүллээ
    0 сэтгэгдэл
  • Хөгжлийн банкыг экспорт импорт банк болгох хуулийн төслийг УИХ-д өргөн барина
    0 сэтгэгдэл
  • Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл шинэчилсэн бүрэлдэхүүнээр хуралдаж байна
    0 сэтгэгдэл
  • Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн ЗГ шийдвэр гаргалаа
    0 сэтгэгдэл
  • Ураны хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд иргэдийн хяналт, оролцоог хангана
    0 сэтгэгдэл
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    0 сэтгэгдэл
ЭХЛЭЛ Улс төр Эдийн засаг Уул уурхай Дэлхий дахинд Хууль эрхзүй Нийгэм соёл Хүн байгаль Спорт Эрүүл мэнд
Вэб сайт хийх