Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
ЭХЛЭЛ
Улс төр
Эдийн засаг Уул уурхай
Дэлхий дахинд
Хууль эрхзүй
Нийгэм соёл
Хүн байгаль
Спорт
Эрүүл мэнд
  • ЭХЛЭЛ
  • Улс төр
  • Эдийн засаг Уул уурхай
  • Дэлхий дахинд
  • Хууль эрхзүй
  • Нийгэм соёл
  • Хүн байгаль
  • Спорт
  • Эрүүл мэнд

Японд 4 дүгээр сарын 2-оос “Монгол хаан” жүжгийн билет борлуулагдаж эхэлнэ

2025-3-27
0
ЖИРГЭХ

Дэлхийн театрын өдөр “Монгол хаан” жүжгийн төслийн баг Япон Улсын Токио хотноо хэвлэлийн бага хурал хийж, “Монгол хаан” жүжгийг ирэх 10-р сарын 10-20-нд Токио хотноо, 24-26-нд Нагояа хотноо тус толилуулахаар болсныг албан ёсоор мэдэгдэв.

Хэвлэлийн бага хуралд жүжгийн ерөнхий найруулагч Б.Баатар, ерөнхий продюсер А.Амундра, А.Баярцэцэг, хамтарсан продюсер Рюүо Э.Санчирболд, Монгол-Японы хамтарсан Vivant цувралын жүжигчин Б.Барслхагва, Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Япон Улсын продюсер Грег Сүзүки нар оролцов. Мөн Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Баярсайхан оролцлоо.

Найруулагч Б.Баатар 2000 гаруй жилийн төрт түүхтэй Дорнын эртний хоёр улсын хувьд бие биенээ илүү танин мэдэх холбоос нь театрын урлаг болж байгаад баяртай байгааг илэрхийлэв. Тэрээр Монголд театрын урлаг 200 гаруй жилийн тэртээ Говийн ноён хутагт Данзанравжаа “Саран хөхөө” жүжгийг дэглэн тавьснаас эхлэлтэй бөгөөд Ноён хутагт Япон шавьтай байсныг дурдав. Мөн “Монгол хаан” жүжигт Хүннү гүрний үеийн археологийн олдворуудыг сэргээн урласнаар энэхүү жүжиг нь нүүдэлчдийн соёлын цогц сурталчилгаа болж байгааг онцлов.

Ерөнхий продюсер А.Амундра, А.Баярцэцэг нар Монгол, Их Британи, Сингапурт тоглож, мэргэжлийн шүүмжлэгчид, үзэгчдээс өндөр үнэлгээ авсан “Монгол хаан” жүжиг нь театрын зах зээлд Азийг төлөөлөх амжилттай төсөл болж чадаж байгааг дурдаад Азийн театрын контент дэлхийд танигдах нь Ази тивийн улс орнуудад томоохон ач холбогдолтой болохыг онцлов. Мөн тус жүжгийг АНУ-ын Бродвэй театрт тоглох яриа хэлэлцээ амжилттай үргэлжилж байгааг мэдээлэв.

“Монгол хаан” жүжгийн Япон улс дахь продюсинг компани Tremendous Entertainment-ын захирал Грег Сүзүки 124 сая хүн амтай, Азийн тэргүүлэх зах зээл болох Японд олон улсад танигдсан Монгол жүжиг амжилттай  нэвтэрч, хамтын ажиллагааны жишиг төсөл болно гэдэг итгэлтэй байгаагаа хэллээ.

Жүжгийн Монгол талын хамтарсан продюсер Рюүо Э.Санчирболд болон Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нар Монгол сумочид хоёр улсыг холбох гүүр болж байсан бол “Монгол хаан” жүжиг тэрхүү гүүрт соёлын тулгуур нэмж байгаад баяртай байгааг илэрхийлээд 2025 оны сумогийн Аки, Кюшү баше хоёрын дундуур 10-р сард Токио болон Нагояа хотноо тоглож буйг онцоллоо.

Элчин сайд Б.Баярсайхан, “Монгол хаан” жүжиг нь Рэйвагийн эринд Монгол, Япон хоёр улсын найрамдал нөхөрлөл, соёлын хамтын ажиллагааны түүхэнд тод мөрөө үлдээнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлээд энэ жил Монголын Үндэсний Их Баяр Наадмаар Япон Улсын Цог Жавхлант Эзэн хаан Нарухито, Эрхэм дээд хатан Масака нар Монгол Улсад айлчлах түүхэн жилтэй давхцаж байгааг тэмдэглэлээ.

Монгол Хаан жүжгийн тасалбар Японы зах зээл дээр энэ 4-р сарын 2-ноос борлуулагдаж эхэлнэ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
“Эрдэнэс Алт Ресурс” ХХК-ийн борлуулалтын орлого нэмэгджээ
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн ЭМ-ийн салбарыг төрийн хувийн гэж хооронд нь ялгаварлан хагралдуулж "таашаал" авдаг
Н.Цэрэнсамбуу: Худалдан авагч нартайгаа ойрхон хамтарч ажилласнаар зах зээлийн сорилтыг давна
Японд 4 дүгээр сарын 2-оос “Монгол хаан” жүжгийн билет борлуулагдаж эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ мэдээ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “ ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 44.8 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖЛАА
    2025-06-09
  • ГАЛБА-ӨӨШ-ДОЛООДЫН ГОВИЙН САВ ГАЗРЫН ТАЛУУДЫН ОРОЛЦООНЫ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
    2025-06-09
  • Ажлын байрны сонгон шалгаруулалт хийнэ
    2025-06-09
  • ЭТТ ХК дараах ажлын байрны сонгон шалгаруулалтыг хийнэ
    2025-06-09
  • Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02
  • Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Эрдэнэсийн хүүхдүүд” баярын арга хэмжээ боллоо
    2025-06-01
  • Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ боллоо
    2025-06-01
  • Монгол Улсын зээлжих зэрэглэл дахин буурах эрсдэл тулгарлаа
    2025-05-29
  • Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ
    2025-05-28
  • Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ
    2025-05-28
  • Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ
    2025-05-28
  • CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ
    2025-05-28
  • УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА
    2025-05-28
  • “ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ
    2025-05-28
  • “ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК-ИЙН МЕНЕЖЕРҮҮД УУРХАЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
    2025-05-28
  • Хуулийн төсөл өргөн барьлаа
    2025-05-28
  • Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүгийн дэмжлэг үзүүлэх журамд нэмэлт, өөрчлөлт орууллаа
    2025-05-28
  • Ахмад настан сувилуулахад нийгмийн халамжийн сангаас олгох эрхийн бичгийн жишиг үнийн хэмжээг тогтоолоо
    2025-05-28
  • Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
    2025-05-28
  • Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газарт итгэл хүлээлгэвэл би үлдэнэ, үгүй бол огцорно
    2025-05-28
  • “ ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 44.8 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖЛАА
    218 үзсэн
  • Ажлын байрны сонгон шалгаруулалт хийнэ
    32 үзсэн
  • ЭТТ ХК дараах ажлын байрны сонгон шалгаруулалтыг хийнэ
    25 үзсэн
  • ГАЛБА-ӨӨШ-ДОЛООДЫН ГОВИЙН САВ ГАЗРЫН ТАЛУУДЫН ОРОЛЦООНЫ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
    25 үзсэн
  • ЭТТ ХК дараах ажлын байрны сонгон шалгаруулалтыг хийнэ
    0 сэтгэгдэл
  • Ажлын байрны сонгон шалгаруулалт хийнэ
    0 сэтгэгдэл
  • ГАЛБА-ӨӨШ-ДОЛООДЫН ГОВИЙН САВ ГАЗРЫН ТАЛУУДЫН ОРОЛЦООНЫ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
    0 сэтгэгдэл
  • “ ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 44.8 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖЛАА
    0 сэтгэгдэл
ЭХЛЭЛ Улс төр Эдийн засаг Уул уурхай Дэлхий дахинд Хууль эрхзүй Нийгэм соёл Хүн байгаль Спорт Эрүүл мэнд
Вэб сайт хийх