Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
ЭХЛЭЛ
Улс төр
Эдийн засаг Уул уурхай
Дэлхий дахинд
Хууль эрхзүй
Нийгэм соёл
Хүн байгаль
Спорт
Эрүүл мэнд
  • ЭХЛЭЛ
  • Улс төр
  • Эдийн засаг Уул уурхай
  • Дэлхий дахинд
  • Хууль эрхзүй
  • Нийгэм соёл
  • Хүн байгаль
  • Спорт
  • Эрүүл мэнд

Английн хаан хорт хавдраар өвчилжээ

2024-2-06
0
ЖИРГЭХ

Английн хаан III Чарльзад хорт хавдар гэсэн онош тавьжээ. “Өнгөрсөн 7 хоногт III Чарльз хаан түрүү булчирхайн мэс засал хийлгэсэн. Энэ үеэр хаан хорт хавдар туссан болохыг илрүүллээ. Эзэн хаан даваа гарагаас эмчилгээгээ эхлүүлсэн” гэж Букингэмийн ордон мэдэгдлээ. Гэхдээ чухам юуны хорт хавдар болох, яг ямар үе шатанд яваа тухай тэд мэдээлсэнгүй. Ямартай ч түрүү булчирхайн хорт хавдар биш гэнэ. Эмчилгээний  үеэр албан үүргээ гүйцэтгэхээ түр зогсоохыг эмч нар III Чарльз хаанд зөвлөжээ. Гэвч хаан тэдний зөвлөгөөг дагахыг хүссэнгүй, ажлаа хийж олон нийттэй харьцсаар байх болно гэхдээ тоог нь цөөрүүлнэ гэжээ. Хаан гадуур эмчлүүлэхээр Лондоноос Норфолк гүнлэгийн Сандрингэм ордондоо иржээ. 
Хэрэв 75 настай хаан албан үүргээ гүйцэтгэж чадахаа боливол хууль дүрмийн дагуу “төрийн зөвлөхүүд” ажилдаа орно. Одоогоор ийм зөвлөхийн тоонд хатан хаан Камилла, хунтайж Уильям, гүнж Анна, ханхүү Эдвард багтаж байгаа. Харин ханхүү Харри ба Йоркскийн ханхүү (Эндрю) үүнд огт хамааралгүй. Ханхүү Харри эцэгтэйгээ утсаар ярьсан, удахгүй эх орондоо ирж түүнийг эргэнэ гэж “BBC” агентлаг мэдээлэв. 
Хааны энэ өвчний талаар мэдээлэл түгсний дараа Үндэсний эрүүлийг хамгаалах албаны сайтаас түрүү булчирхайн өвчлөлийн талаар мэдээлэл хайж уншигсдын тоо 1000% нэмэгджээ. Нас ахих тусам энэ өвчнөөр өвчлөх эрсдэл нэмэгддэг аж. ДЭМБ-ын Хавдрын хөтөлбөрийн экс удирдагч, Английн хавдар судлалын тэргүүлэгч эмч, профессор Карол Сикора “Хүмүүс хорт хавдраас их айдаг. Орчин үед энэ өвчнөөр өвчлөгсдийн бараг тал хувийг бид эмчилж чаддаг болсон” гэжээ. 
Нэмж өгүүлэхэд, хааны том хүүгийн эхнэр бас мэс засалд орсон тухай өмнө нь ХМХ мэдээлсэн юм. Хунтайж Уильямын гэргий, Уэльскийн гүнж 42 настай Кейт 1 сарын 16-нд хэвлийн хөндийн мэс засал хийлгэсэн, иймээс 3 сарын сүүл хүртэл албан үүргээ гүйцэтгэхээ түр завсарлажээ. 
#МЦогзолмаа орчуулав.


 

0
ЖИРГЭХ
Санал болгох
ДОХ-оос 100% хамгаалдаг тариа бүтээжээ
Видео тоглоом уураг тархийг хөгжүүлдэг
Reuters: Далай лам өвдгөндөө мэс засал хийлгэсэн
Ард иргэдийн жинг хянах кампанит ажил Хятадад өрнөлөө
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ мэдээ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “ МИНИЙ ГЭР БҮЛ- МИНИЙ БАХАРХАЛ” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ
    2025-06-23
  • Б.Чойжилсүрэн: ТЭЦ-lll дээр гарсан ослын шууд хохирлын хэмжээг гаргахад дахиад долоо хоног шаардлагатай
    2025-06-19
  • Төрийн өмчит дулааны цахилгаан станцуудад онцгой дэглэм тогтоож ажиллах чиглэл өглөө
    2025-06-19
  • "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК ХАРХОРУМ ХОТЫН 410 ГА ТАЛБАЙД 300 МЯНГАН МОД ТАРИНА
    2025-06-19
  • "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК ХАРХОРУМ ХОТЫН 410 ГА ТАЛБАЙД 300 МЯНГАН МОД ТАРИНА
    2025-06-19
  • “ ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 44.8 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖЛАА
    2025-06-09
  • ГАЛБА-ӨӨШ-ДОЛООДЫН ГОВИЙН САВ ГАЗРЫН ТАЛУУДЫН ОРОЛЦООНЫ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
    2025-06-09
  • Ажлын байрны сонгон шалгаруулалт хийнэ
    2025-06-09
  • ЭТТ ХК дараах ажлын байрны сонгон шалгаруулалтыг хийнэ
    2025-06-09
  • Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02
  • Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Эрдэнэсийн хүүхдүүд” баярын арга хэмжээ боллоо
    2025-06-01
  • Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ боллоо
    2025-06-01
  • Монгол Улсын зээлжих зэрэглэл дахин буурах эрсдэл тулгарлаа
    2025-05-29
  • Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ
    2025-05-28
  • Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ
    2025-05-28
  • Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ
    2025-05-28
  • CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ
    2025-05-28
  • УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА
    2025-05-28
  • “ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ
    2025-05-28
  • “ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК-ИЙН МЕНЕЖЕРҮҮД УУРХАЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
    2025-05-28
ЭХЛЭЛ Улс төр Эдийн засаг Уул уурхай Дэлхий дахинд Хууль эрхзүй Нийгэм соёл Хүн байгаль Спорт Эрүүл мэнд
Вэб сайт хийх