Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
ЭХЛЭЛ
Улс төр
Эдийн засаг Уул уурхай
Дэлхий дахинд
Хууль эрхзүй
Нийгэм соёл
Хүн байгаль
Спорт
Эрүүл мэнд
  • ЭХЛЭЛ
  • Улс төр
  • Эдийн засаг Уул уурхай
  • Дэлхий дахинд
  • Хууль эрхзүй
  • Нийгэм соёл
  • Хүн байгаль
  • Спорт
  • Эрүүл мэнд

ДОХ-оос 100% хамгаалдаг тариа бүтээжээ

2024-7-18
0
ЖИРГЭХ

АНУ-ын “Gilead Sciences” компани аймшигт ДОХ-оос 100% хамгаалдаг тариа бүтээсэн тухай “New Atlas” мэдээлэв. “ДОХ-ын эхний болон хожуу үе шатанд ч энэ тариаг хэрэглэх боломжтой, харин энэ өвчнөөс сэргийлэхийн тулд жилд 2 удаа арьсан доор тарих юм. ДОХ-ын эсрэг шинэ бүтээгдэхүүн -ленакапавир бол уг өвчний халдвар тархахыг бүрэн зогсоож 100% үр дүнтэй эмчилдэг болохыг манай судалгаа туршилт нотолсон” хэмээн “Gilead Sciences”-н ерөнхий эмч Мердад Парси ярьжээ. 
“Шинэ бүтээгдэхүүний туршилтад Өмнөд Африк, Уганда улсын 16-25 насны 5300 гаруй эмэгтэй сайн дураар хамрагдсан. Тэднийг 3 бүлэг болгон хуваав. 2134 эмэгтэй жилд 2 удаа ленакапавир тариулсан бол бусад нь өдөр бүр “Truvada”, эсвэл “Descovy” эм уусан. Туршилтын үеэр ленакапавир тариа 100% үр дүн өгч түүнийг хэрэглэсэн эмэгтэйчүүдээс нэг нь ч өвчлөөгүй. Гэтэл “Truvada” уусан 1068 хүнээс 16 нь (1,5%), харин “Descovy” хэрэглэсэн 2136 эмэгтэйн 39 (1,8%) нь өвджээ. Одоо ленакапавирыг дан эрчүүд дээр 7 оронд туршиж байгаа. Тухайлбал, Аргентин, АНУ, Бразил, Мексик, Перу, Өмнөд Африк, Таиланд. Энэ туршилт 2024 оны сүүлээр дуусна... ДОХ-ын эсрэг тарианы нэг тун 21125 долларын үнэтэй” гэж “Neurology Advisor” бичжээ. 
“Гэхдээ энэ шинэ тариа бол дархлааны эсүүдийн ялгаруулсан моноклональ эсрэг биет, ийм учраас 1-2 жилийн дараа үйлчилгээ буурна. Яагаад гэвэл, ДОХ-ын вирүүс тус тарианд амархан дасан зохицох чадвартай” гэж ОХУ-ын вирүүс судлаач Павел Волчков мэдэгдэв.
“2022 онд дэлхийн 1,3 сая хүн ДОХ-ын халдвар авсан. Жилд 630 мянган хүн энэ өвчнөөр нас барж байна. 1981 онд ДОХ-ын анхны тохиолдлыг албан ёсоор бүртгэснээс хойш манай гарагийн 40 сая гаруй хүн уг өвчнөөр нас барлаа” хэмээн ДЭМБ мэдээлжээ. 
#МЦогзолмаа орчуулав.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ДОХ-оос 100% хамгаалдаг тариа бүтээжээ
Видео тоглоом уураг тархийг хөгжүүлдэг
Reuters: Далай лам өвдгөндөө мэс засал хийлгэсэн
Ард иргэдийн жинг хянах кампанит ажил Хятадад өрнөлөө
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ мэдээ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “ МИНИЙ ГЭР БҮЛ- МИНИЙ БАХАРХАЛ” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ
    2025-06-23
  • Б.Чойжилсүрэн: ТЭЦ-lll дээр гарсан ослын шууд хохирлын хэмжээг гаргахад дахиад долоо хоног шаардлагатай
    2025-06-19
  • Төрийн өмчит дулааны цахилгаан станцуудад онцгой дэглэм тогтоож ажиллах чиглэл өглөө
    2025-06-19
  • "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК ХАРХОРУМ ХОТЫН 410 ГА ТАЛБАЙД 300 МЯНГАН МОД ТАРИНА
    2025-06-19
  • "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК ХАРХОРУМ ХОТЫН 410 ГА ТАЛБАЙД 300 МЯНГАН МОД ТАРИНА
    2025-06-19
  • “ ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 44.8 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖЛАА
    2025-06-09
  • ГАЛБА-ӨӨШ-ДОЛООДЫН ГОВИЙН САВ ГАЗРЫН ТАЛУУДЫН ОРОЛЦООНЫ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
    2025-06-09
  • Ажлын байрны сонгон шалгаруулалт хийнэ
    2025-06-09
  • ЭТТ ХК дараах ажлын байрны сонгон шалгаруулалтыг хийнэ
    2025-06-09
  • Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02
  • Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Эрдэнэсийн хүүхдүүд” баярын арга хэмжээ боллоо
    2025-06-01
  • Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ боллоо
    2025-06-01
  • Монгол Улсын зээлжих зэрэглэл дахин буурах эрсдэл тулгарлаа
    2025-05-29
  • Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ
    2025-05-28
  • Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ
    2025-05-28
  • Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ
    2025-05-28
  • CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ
    2025-05-28
  • УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА
    2025-05-28
  • “ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ
    2025-05-28
  • “ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК-ИЙН МЕНЕЖЕРҮҮД УУРХАЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
    2025-05-28
ЭХЛЭЛ Улс төр Эдийн засаг Уул уурхай Дэлхий дахинд Хууль эрхзүй Нийгэм соёл Хүн байгаль Спорт Эрүүл мэнд
Вэб сайт хийх