“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК нүүрсний анхны цахим арилжааг амжилттай зохион байгууллаа.
Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 466 дугаар тогтоолоор “Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам”-ыг баталсан. Үүний дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК Монголын хөрөнгийн биржтэй хамтран экспортод гаргах нүүрсний анхны цахим арилжааг өнөөдөр /2023.02.09/ амжилттай зохион байгуулав.
Энэ удаад 32 мянган тонн коксжих нүүрсийг арилжлаа. Өмнө нь “Эрдэнэс Тавантолгой” ХК БНХАУ-ын талд уурхайн амны үнээр нэг тонн нүүрсийг 109 ам.доллараар борлуулж ирсэн бол өнөөдөр хил нөхцөлөөр нэг тонн нүүрсийг 179,1 ам.доллараар борлууллаа. ЭТТ ХК анх удаа нүүрсээ цахимаар арилжааллаа. Энэ бол түүхэн үйл явдал. Нүүрсний салбар шилэн болсоор байна. Өөрөөр хэлбэл өмнө нь уурхайн ам нөхцөлөөр маш бага өртөгөөр зардаг байсныг хил нөхцөлөөр өндөр үнээр арижаалж эхэлсэн юм байна.
“Эрдэнэс тавантолгой” ХК анх удаа хил нөхцлөөр 1 тонн нүүрсийг 179,1 ам.доллараар арилжааллаа
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.