Хятадын эрдэмтэд шинэ төрлийн, “ухаалаг”, гэрэлтдэг ширхэгтэс (волокно) бүтээсэн тухай “Синьхуа” агентлаг мэдээлэв. Шинэ волокно өөрөө тог ялгаруулдаг ба цахилгаан сүлжээнд холбогдоогүй хэрнээ гэрэлтдэг юм байна. Товчхондоо кабельгүй эрчим хүч хуримтлуулахын зэрэгцээ мэдээлэл хүлээн авах ба дамжуулах ажиллагааг хослуулдаг. Микросхем ба аккумулятор ашиглахгүйгээр түүгээр гэрэлтдэг дэлгэц, сенсор удирдлага зэрэг хүн -компьютерийн харилцан үйлчлэлийн функц бүхий даавуу үйлдвэрлэж болно гэж эрдэмтэд үзэж байна. Энэ волокно радио талбайд гэрэл ялгаруулж байгааг Дунхуагийн их сургуулийн Материал судлал, инженерийн хүрээлэнгийн эрдэмтэд санамсаргүй байдлаар нээжээ. Эрдэмтэн Ян Вэй Фэн “Ухаалаг волокног одоо ашиглаж буй материалуудтай харьцуулахад зөөлөн, бас “амьсгалдаг. Шинэ төрлийн волокногийн өртөг хямд, үйлдвэрлэх технологийн туршиж шалгасан” гэсэн бол судлаач Хоу Чен И “Шинэ волокногоор хийсэн хувцас үнэндээ интерактив, гэрэлтдэг, электрон төхөөрөмжүүдийг удирдах боломжтой. Түүнээс гадна хэрэглэгчийн биеийн байрлал, хөдөлгөөнөөс хамаарч өвөрмөц дохио үүсгэдэг” гэж ярилаа.
“Цаашид дэлгэцийн тусгал, хэлбэрийн өөрчлөлт, тооцоолох зэрэг функцийг сайжруулахын тулд сансраас волокногийн эрчим хүч цуглуулах үр ашгийг сайжруулахад анхаарна” гэж эрдэмтэд мэдэгджээ.
Хятадууд "ухаалаг", өөрөө гэрэлтдэг волокно бүтээжээ
2024-4-19

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.