Дани улсын Дотоод хэрэг ба Эрүүл мэндийн яам шинэ хуулийн төслөө танилцуулж мэдээлэл хүргэжээ. “Хуулийн төсөлд зааснаар манай орны өсвөр настнууд 15 нас хүрсэн бол эцэг эхээс зөвшөөрөл авахгүйгээр, мөн эрх баригчдаас асуулгүй үр хөндүүлэх боломжтой болно. Аборт хийлгэх хугацааг сунгаж жирэмсний 18 долоо хоног болгов (уг нь 12 долоо хоног байгаа)... Даничуудын хувьд бэлгийн амьдрал эхлэх доод насыг 15 гэж заасан, иймээс хүн өөрөө сонголтоо хийж шийдвэр гаргах юм... Энэ залруулгын ачаар бид цаг хугацаатай хөл нийлүүлэн алхах болно” хэмээн тус яамын сайд Софе Лёде мэдэгдлээ. Сонирхуулахад Даний хаант улсын иргэд 1973 оноос хойш үр хөндөлтийг үнэгүй хийлгэх эрхтэй болсон билээ.
Хуулийн төслийг удахгүй парламентаар авч хэлэлцэнэ. Хэрэв тэд дэмжиж баталбал шинэ хууль 2025 оны 6 сараас Даний хаант улсад хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх аж.
#МЦогзолмаа орчуулав.
Дани: 15 нас хүрвэл эцэг эхийн зөвшөөрөлгүй үр хөндүүлж болно
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.