“2024 оны эхнээс 5 сарын 5 хүртэлх хугацаанд Японд 801 хүн гемолитик стрептококкоор өвчилсөн тухай Халдварт өвчний үндэсний хүрээлэн мэдээллээ. Энэ бол өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад өвчний халдвар 2,76 дахин өссөн гэсэн үг. Стрептококк өвчин хүндрэхээр гар ба хөлийн эдүүд үхжих, улмаар үхэлд хүргэх аюултай.... Өвчний тархалтын шалтгааныг одоогоор тодруулаагүй байна. Коронавирүсийн хөл хорио, хязгаарлалт суларсны дараа өвчний тархалт нэмэгдсэн гэж мэргэжилтнүүд тайлбарлажээ. Тэд мөн гараа маш сайн угааж шархыг ариутгаж байхыг ард иргэддээ зөвлөж байна” хэмээн “NHK” телевиз мэдээллээ.
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.