Хятадын эрдэмтэд дэлхийд анх удаа II төрлийн диабеттай өвчтөнийг үүдэл эсийн тусламжтай бүрэн эмчилж чадсан тухай “South China Morning Post” мэдээллээ. 59 настай эрэгтэй сүүлийн 25 жилийн турш диабетаар шаналж байсан. Тэрбээр сүүлийн жилүүдэд инсулины ялгаралд чухал үүрэгтэй нойр булчирхайн бараг бүх эсээ “алдсан” , иймээс өдөр бүр хэдэн ширхэг дааврын тариа хийлгэдэг болжээ. Түүнчлэн хэдэн жилийн өмнө эмч нар түүнд бөөр шилжүүлэн суулгасан юм байна.
Хятадын эрдэмтэд үүдэл эсээс нойр булчирхайн эсүүдийг бүтээжээ. Энэ аргын онцлог нь эсүүд байгаа орчноосоо хамаарч ямар ч төрлийн болж хувирдаг ажээ.
2021 онд өвчтөнд үүдэл эсүүдийг шилжүүлэн суулгав. Тэрбээр үүнээс хойш цусан дахь саахрын түвшнийг хянах эм уух шаардлагагүй болсон, тэр бүү хэл инсулины хэрэгцээгээ аажмаар бууруулж эхэлжээ. Ингээд өвчтөн 11 долоо хоногийн дараа инсулинээс бүрэн татгалзсан ба 48 дахь долоо хоногтоо диабетын эсрэг эм уухаа бүрмөсөн больжээ.
#МЦогзолмаа орчуулав.
Хятадууд дэлхийд анх удаа II төрлийн диабетыг бүрэн эмчлэв
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.