Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
ЭХЛЭЛ
Улс төр
Эдийн засаг Уул уурхай
Дэлхий дахинд
Хууль эрхзүй
Нийгэм соёл
Хүн байгаль
Спорт
Эрүүл мэнд
  • ЭХЛЭЛ
  • Улс төр
  • Эдийн засаг Уул уурхай
  • Дэлхий дахинд
  • Хууль эрхзүй
  • Нийгэм соёл
  • Хүн байгаль
  • Спорт
  • Эрүүл мэнд

Японы 2000 гаруй хүн стрептококкийн халдвар авчээ

2024-6-12
0
ЖИРГЭХ

Японы түүхэнд байгаагүй асар олон хүн гемолитик стрептококкоор өвчилж тус орны хүн амыг түгшээж эхэлсэн тухай дэлхийн ХМХ мэдээлэв. "Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гемолитик стрептококкоор өвчлөгсдийн тоо 3 дахин өссөн. Он гарснаас хойш энэ өвчин 2000 гаруй хүнд халдварлажээ. Ялангуяа Токио хотод нөхцөл байдал хүнд байна... Халдварын эх үүсвэрийг тодорхойлж чадаагүй" хэмээн Японы Эрүүл мэндийн яам мэдэгджээ. Гэхдээ энэ өвчний тухай бодит мэдээллийг эрх баригчид нууж байгаа хэмээн Японы ХМХ сэжиглэж байна.
Гемолитик стрептококк нь ил шарх болон агаар дуслын зам, ойрын хавьтлаар дамжин халдварлаж янз бүрийн эрхтэн, эдүүдэд халдварлаж сепсис үүсгэдэг. Халдвар авсны дараа шархтай газар улайх ба өвдөх, хавагнах, шарх хавьцаах арьс илүү халуун мэт мэдрэгдэх, цэврүүтэй тууралт үүсч хурдан тархах, цусны даралт ихсэх, зүрх дэлсэх, ухаан балартах зэрэг шинж тэмдэг илэрдэг юм байна. 
"Антибиотик уух, эрчимт эмчилгээ хийх, мэс засал хийх зэргээр гемолитик стрептококкийг эмчилдэг. Хурдан эмчлүүлэхгүй бол сепсис, эрхтэний дутагдал болж улмаар үхэлд хүргэх аюултай. Дархлаа сул, архаг өвчтэй хүмүүс, ахмад настнуудын хувьд эрсдэл өндөр. Энэ өвчнөөс хамгаалахын тулд гараа тогтмол угаах, халдвартай хүмүүстэй харьцахаас зайлсхийх зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах хэрэгтэй. Ер нь стрептококк тархах эрсдэл өндөр бөгөөд асар их уршиг дагавар авч ирж болзошгүй" гэж шинжээчид сэрэмжлүүлэв. 
"Японд энэ өвчин өргөн тархахад 3 хүчин зүйл нөлөөлсөн гэж би үзэж байна. Нэгт, Японы эрх баригчид ковидын эсрэг хатуу бодлогыг тууштай авч байсан. Хүмүүс удаан хугацааны турш тусгаарлагдмал байж аливаа халдварт эмзэг, өртөмтгий болсон байх талтай. Гэтэл одоо бүх хориг цуцлагдаж маск ч зүүхээ больсон. Хоёрт, антибиотикийн хяналтгүй хэрэглээ. Антибиотикийг замбараагүй хэрэглэдэг бусад оронтой харьцуулахад Японд энэ үзүүлэлт бага. Гэхдээ Цар тахлын эхэн үед япончууд ковидыг антибиотикоор эмчлэх гэж оролдож байсан юм. Гуравт, гараа хэт ойр ойрхон ариутгагч уусмал, антисептик шингэнээр ямар ч тун хэмжээгүй угааж байснаар бактерийн эсрэг эм хэрэгсэлд илүү тэсвэртэй патоген үүсэх нөхцлийг бий болгосон бололтой. Одоо гемолитик стрептококк зөвхөн энэ нутагт, цөөн хүнд халдварлаад байна. Хэрэв эдгээр тохиолдлыг богино хугацаанд зөв оношилж зохих эмчилгээг хийж чадвал энэ өвчин ковид шиг дэлхий даяар тархахгүй гэж найдаж байна” хэмээн Оросын халдварын эмч Андрей Поздняков ярилаа. 
#МЦогзолмаа орчуулав.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ДОХ-оос 100% хамгаалдаг тариа бүтээжээ
Видео тоглоом уураг тархийг хөгжүүлдэг
Reuters: Далай лам өвдгөндөө мэс засал хийлгэсэн
Ард иргэдийн жинг хянах кампанит ажил Хятадад өрнөлөө
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ мэдээ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “ ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 44.8 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖЛАА
    2025-06-09
  • ГАЛБА-ӨӨШ-ДОЛООДЫН ГОВИЙН САВ ГАЗРЫН ТАЛУУДЫН ОРОЛЦООНЫ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
    2025-06-09
  • Ажлын байрны сонгон шалгаруулалт хийнэ
    2025-06-09
  • ЭТТ ХК дараах ажлын байрны сонгон шалгаруулалтыг хийнэ
    2025-06-09
  • Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02
  • Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Эрдэнэсийн хүүхдүүд” баярын арга хэмжээ боллоо
    2025-06-01
  • Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ боллоо
    2025-06-01
  • Монгол Улсын зээлжих зэрэглэл дахин буурах эрсдэл тулгарлаа
    2025-05-29
  • Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ
    2025-05-28
  • Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ
    2025-05-28
  • Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ
    2025-05-28
  • CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ
    2025-05-28
  • УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА
    2025-05-28
  • “ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ
    2025-05-28
  • “ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК-ИЙН МЕНЕЖЕРҮҮД УУРХАЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
    2025-05-28
  • Хуулийн төсөл өргөн барьлаа
    2025-05-28
  • Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүгийн дэмжлэг үзүүлэх журамд нэмэлт, өөрчлөлт орууллаа
    2025-05-28
  • Ахмад настан сувилуулахад нийгмийн халамжийн сангаас олгох эрхийн бичгийн жишиг үнийн хэмжээг тогтоолоо
    2025-05-28
  • Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
    2025-05-28
  • Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газарт итгэл хүлээлгэвэл би үлдэнэ, үгүй бол огцорно
    2025-05-28
  • “ ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 44.8 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖЛАА
    218 үзсэн
  • Ажлын байрны сонгон шалгаруулалт хийнэ
    32 үзсэн
  • ЭТТ ХК дараах ажлын байрны сонгон шалгаруулалтыг хийнэ
    25 үзсэн
  • ГАЛБА-ӨӨШ-ДОЛООДЫН ГОВИЙН САВ ГАЗРЫН ТАЛУУДЫН ОРОЛЦООНЫ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
    25 үзсэн
  • ЭТТ ХК дараах ажлын байрны сонгон шалгаруулалтыг хийнэ
    0 сэтгэгдэл
  • Ажлын байрны сонгон шалгаруулалт хийнэ
    0 сэтгэгдэл
  • ГАЛБА-ӨӨШ-ДОЛООДЫН ГОВИЙН САВ ГАЗРЫН ТАЛУУДЫН ОРОЛЦООНЫ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
    0 сэтгэгдэл
  • “ ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 44.8 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖЛАА
    0 сэтгэгдэл
ЭХЛЭЛ Улс төр Эдийн засаг Уул уурхай Дэлхий дахинд Хууль эрхзүй Нийгэм соёл Хүн байгаль Спорт Эрүүл мэнд
Вэб сайт хийх