Америк гүрний 20 томоохон банкийн нэг “Silicon Valley Bank” ердөө 2-хон өдөрт дампуурав. 50 жилийн түүхтэй тус банк активын хэмжээгээр АНУ-д 16-д жагсдаг байсан. Санхүүгийн мониторингийн алба “Silicon Valley Bank”-г хаачихсан, энэ бол сүүлийн 25 жилд хамгийн том, харин Америкийн түүхэнд 2 дахь тохиолдол ажээ. Эргэн сануулахад, 2008 онд “Lehman Brothers” хаагдсанаар дэлхийн санхүүгийн хямрал эхэлсэн билээ. Харин одоо АНУ-ын Сангийн яам (Холбооны нөөцийн сан хэмээх хувийн өмчит байгууллага) нөхцөл байдлыг бүрэн хянаж байгаа гэж мэдэгджээ. Гэхдээ “Silicon Valley Bank”-т хадгалагдаж байсан хадгаламжийн нилээд нь даатгалгүй байжээ.
Энэ дампуурал бирж дээр бөөн үймээн самуун дэгдээв, индекс доош унаж хөрөнгө оруулагчид нэн яаралтай өөрт буй банкуудын үнэт цаасыг зарж байна. “Манай байгууллага дампуурсны буруутан нь үйлчлүүлэгчид. Тэд үймж сандралдан 48 цагийн дотор бүх хөрөнгөө буцааж татсан, 42 тэрбум гаруй доллар. Өмнө нь “Silvergate” банк хаагдсан, үүний дараа манай банкаас мөнгөө тат гэж хувь эзэмшигчдэд хэд хэдэн хөрөнгө оруулалтын сан зөвлөсөн байна" гэж “Silicon Valley Bank”-ын (SVB) удирдагчид мэдэгдлээ. “FDIC” одоо “Silicon Valley Bank”-н хөндлөнгийн удирдагчаар томилогдсон бөгөөд даатгалтай бүх депозитыг өөрийн байгуулсан “Deposit Insurance National Bank of Santa Clara” руу шилжүүлжээ
Олон улсын валютын сан энэ талаар “SVB-н дампуурал манай дэлхийн санхүүгийн тогтвортой байдалд нөлөөлж болзошгүй. Бид нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байна. АНУ-ын улстөрчид энэ байдлыг зохицуулах арга хэмжээ авна гэдэгт бүрэн итгэлтэй байна” хэмээжээ. Харин Америкийн ХМХ үүнтэй санал нийлэхгүй байна: “SVB-н дампуурлаас болж АНУ-ын банкны систем сүйрч хямрал дэгдэж болзошгүй”, “Цагаан ордон хэрэв маргаашийн дотор “SVB”-н хөрөнгө оруулагчдыг аврах төлөвлөгөө гаргахгүй бол банкны хямрал нүүрлэх нь”.
#МЦогзолмаа орчуулав
АНУ-ын том банк 2-хон өдөрт дампуурав
2023-3-13
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.