Арабын Нэгдсэн улсын эрдэмтэн, Сансар судлалын төвийн Сансрын техникийн хэлтэсийн дарга Амир Аль Гафери улсынхаа сансрыг эзэмших төлөвлөгөөний тухай хуваалцав. “Манай улс сансрын салбарт Оростой хамтарч ажиллаж байгаа, эхний 2 пуужингаа хөөргөсөн. Би бараг бүтэн сар Байконуурт амьдарсан, надад маш их таалагдсан. Ер нь Оросын тухай маш сайхан дурсамж үлдсэн шүү. Тэндхийн ажилч бүтээлч уур амьсгал нэн онцгой. Бид цаашид ч хамтран ажиллана гэж найдаж байгаа... Хүн төрөлхтөн ирээдүйд Ангараг гарагт шилжин суурьшихад нэн шаардлагатай эрдэм шинжилгээний туршилтуудыг бид явуулж эхэлсэн. Манай улсын Сансрын төвийн нэг чиглэл бол дэлхийн дагуул Сар болон Ангарагийн гадаргуугаас байгалийн баялаг, нөөцийг олж илрүүлж судлах, улмаар Нарны аймгийн эдгээр гараг эрхэс дээр суурьшин амьдрахын тулд тэдгээр баялгийг хэрхэн яаж ашиглах... зэрэг асуудал.... Өнөөдөр бид “Роскосмос”, “НАСА”-тай хамтран олон туршилт явуулж байгаа, тухайлбал хүмүүсийг Ангараг руу тээвэрлэх, тэнд амьдрахад таатай нөхцөл байдлыг бий болгох.... Энэ агуу төлөвлөгөө хэрэгжих цаг үеийг мэдээж, өнөөгийн судлаачид үзэхгүй байх. Гэхдээ бид үр дүнтэй, өндөр ашигтай бүтээлч ажлаа ирээдүй үедээ дамжуулахын тулд хичээх ёстой.... Ангараг гараг дээр хот тосгон барихын тулд олон улсын хамтын ажиллагаа өндөр түвшинд хүрсэн байх нь ойлгомжтой. Бид чухам эдгээр ажиллагааг зохион байгуулахад өдгөө ихэд анхаарч, тухайн салбарт шинэ түншүүдийг эрж хайж байна” хэмээн эрдэмтэн Амир Аль Гафери ярилаа.
Нэмж өгүүлэхэд, АНЭУ-ын сансрын хөтөлбөр саяхан буюу 2019 оноос хэрэгжиж эхэлсэн ч үсрэнгүй хөгжиж байгаа. Эмиратчууд 2037 онд Ангараг гараг дээр бууна гэж төлөвлөжээ.
Орчуулсан #МЦогзолмаа
ОХУ, АНЭУ хамтарч Ангарагийг колоничилно
2023-3-16
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.