Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
ЭХЛЭЛ
Улс төр
Эдийн засаг Уул уурхай
Дэлхий дахинд
Хууль эрхзүй
Нийгэм соёл
Хүн байгаль
Спорт
Эрүүл мэнд
  • ЭХЛЭЛ
  • Улс төр
  • Эдийн засаг Уул уурхай
  • Дэлхий дахинд
  • Хууль эрхзүй
  • Нийгэм соёл
  • Хүн байгаль
  • Спорт
  • Эрүүл мэнд

ОХУ, Хятадын холбоо цэргийн эвсэл биш, гуравдагч орны эсрэг чиглээгүй гэв

2023-3-22
0
ЖИРГЭХ

ОХУ-ын нийслэл Москвад Орос, Хятадын хэлэлцээр явагдаж дууслаа. Талууд 2 орны Иж бүрэн түншлэл, стратегийн харилцан үйлчлэл ба харилцаагаа улам гүнзгийрүүлэх тухай хамтарсан мэдэгдэл (10 хуудас) гаргаж эдийн засгийн хамтын ажиллагааны гол чиглэлүүдийг 2030 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөөгөө танилцуулав. "Манай 2 орны харилцаа түүхэнд байгаагүй хамгийн өндөр, дээд түвшинд хүрч үргэлжлэн хөгжсөөр байна. Бидний харилцаа бол цэрэг-улстөрийн эвсэл холбоо биш, гуравдагч орнуудын эсрэг чиглээгүй... Олон туйлт дэлхийн дэг журам бүрэлдэн тогтох явц түргэслээ... “Дээд ардчилал” гэж байхгүй. Хүний эрхийг хамгаалах тал дээр улс орон бүр өөрийн хөгжлийн замыг бие даан сонгох эрхтэй. Өөр өөр соёл иргэншил, улс орнууд харилцан бие биеэ хүндэтгэж хүлээн зөвшөөрөх ёстой. Улс орны дотоод хэрэгт хөндлөнгийн хүч оролцохыг бид эсэргүүцдэг... Орос, Хятад хамтарч далай тэнгист, агаар тэнгэрт тогтмол эргүүл хийж 2 орны Зэвсэгт хүчний харилцан итгэлцлийг улам нэмэгдүүлнэ.... Шинжлэх ухаан, техник, эрүүл мэндийн зэрэг салбарт хамтарч үсрэнгүй судалгаа шинжилгээ явуулахад хүчин чадлаа төвлөрүүлнэ... 
Дэлхийн нэг ч орон бусад орны аюулгүй байдлыг золиослон байж өөрийн аюулгүй байдлыг хангах ёсгүй. Цөмийн дайнд ялагч гэж байхгүй, ийм дайн хэзээ ч дэгдэх ёсгүй. Хамтын мэдэгдэлд гарын үсэг зурсан орнуудад бид хандаж гол зарчмуудыг амьдрал дээр дагаж мөрдөхийг уриалж байна. 
Цөмийн гүрнүүд атомын зэвсгээ өөрийн нутаг дэвсгэрийн гадна байрлуулж болохгүй, гадаадад байршуулсан цөмийн зэвсгээ эгүүлэн татах ёстой" хэмээн хамтарсан мэдэгдэлд дурджээ. 
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Манай 2 орны хэлэлцээр амжилтай, үр дүнтэй явагдлаа. Орос-Хятадын харилцаа түүхэнд байгаагүй өндөр түвшинд хүрлээ. ... Хятадын энхийн төлөвлөгөөний заримыг авч Украины зөрчлийг зохицуулахад ашиглаж болох юм, мэдээж Өрнөд ба Киев үүнд бэлэн болсны дараа. ...Англи улс ядууруулсан урантай зэвсгээ Киевт нийлүүлэх болсноос үзэхэд Өрнөд ам хэлээр биш бодит амьдрал дээр сүүлчийн украин амь тавьтал ОХУ-тай дайтахаар шийджээ. Олон улсын ихэнх асуудлын тухайд Орос, Хятадын байр суурь адил төстэй байгаа. “Сибирийн хүч 2” байгалийн хийн хоолойн тухайд Монгол Улстай бүх хэлэлцээрийг хийж тохирсон. Орос түүгээр жилд 50 тэрбум м3 хий нийлүүлнэ, улмаар Хятадад экспортлох байгалийн хий нэмэгдэх юм.... Ази, Африк, Латин Америкийн орнуудтай тооцоо хийхдээ хятад юань ашиглахын төлөө байгаагаа бид илэрхийлсэн... Хятадад нийлүүлж буй шингэрүүлсэн нефтийн хийн хэмжээг Орос улам нэмэгдүүлэх болно. Москва нефтиэ тасралтгүй нийлүүлэхэд бэлэн. Оросын бизнесийн салбар өдгөө Хятад орны өсөн нэмэгдсээр буй эрчим хүчний эрэлт хэрэгцээг бүрэн хангах боломжтой. Орос-Хятадын бараа эргэлт түүхэн дээд амжилт тогтоож 185 тэрбум доллар болжээ. Орос улс түүнчлэн Хятадад мах, үр тариа экспортлох хэмжээгээ эрс нэмэгдүүлж чадна. 2 орны хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний худалдаа маш эрчимтэй өсч байгаа. Хятад бол манай Алс Дорнодыг эзэмших гол түнш болсон. Орос- Хятад хоёр Хойд мөсөн далайн замыг хөгжүүлэх хамтарсан байгууллага байгуулахад бэлэн... Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хүрээнд спорт нийгэмлэг байгуулах санаачилгыыг бид дэмжиж байгаа. Москва, Бээжин ирээдүйд Мэдээллийн технологи, Хиймэл оюун, сүлжээний аюулгүй байдал зэрэг салбарт дэлхийд тэргүүлэх боломжтой. Оросоос явсан фирм, компаниудыг орлох Хятадын бизнесийг Орос дэмжинэ. Ковидын улмаас цуцалсан “Оюутнуудын солилцоо” хөтөлбөрийг олон дахин нэмэгдүүлнэ” хэмээн мэдэгдэв.
Харин Хятадын тэргүүн Ши Жинь Пин “Анд нөхөр Путинтэй хийсэн уулзалт, ил тод бөгөөд найрсаг нөхөрсөг байсан. Хятад-Оросын харилцаа бол дэлхийн өнөөгийн дэг журамд амин чухал ач холбогдолтой. Бараа эргэлт өссөний дүнд Хятад ба Оросын нийгэм-эдийн засгийн хөгжил хурдаслаа. Бид НҮБ-ын дүрмийг удирдлага болгодог ба Украины хямралын тухайд хөндлөнгийн ажиглагчийн байр сууринаас ханддаг. Украины зөрчлийг зохицуулах асуудлын тухайд Хятад маань энх тайван, харилцан ярианы төлөө байгаа. Хятад, Орос 2 НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүний тухайд цаашид ч олон улсын харилцааны суурь дүрмийг баримтлахын төлөө тэмцдэг.... Манай 2 орон олон туйлт дэлхийг бүрдүүлэхийн төлөө хүч чадлаа улам нэмэгдүүлэх болно. Худалдаа болон IT салбар, баялгийн борлуулалтад цогц төлөвлөлтийг хэрэгжүүлнэ" гэж хэлжээ. 
Орчуулсан #МЦогзолмаа

0
ЖИРГЭХ
Санал болгох
АНУ: Японы төлөө цөмийн зэвсэг хэрэглэхэд бэлэн
Белоруссын шүүх герман эрд цаазын ял ногдуулав
Байден: Нам, эх орныхоо төлөө нэрээ татлаа
Японы ЕС уучлал гуйв
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ мэдээ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхийлөгчийн ивээл дор “Сувилагч таньдаа баярлалаа” үндэсний зөвлөгөөнийг зохион байгуулж байна
    18 цаг 18 мин
  • Бүсчилсэн хөгжлийн реформ Дорноговь аймагт болж байна
    18 цаг 33 мин
  • Даланжаргалан нарны цахилгаан станцын үйл ажиллагаатай танилцлаа
    Уржигдар 18 цаг 52 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    2025-05-08
  • Ураны хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд иргэдийн хяналт, оролцоог хангана
    2025-05-07
  • Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн ЗГ шийдвэр гаргалаа
    2025-05-07
  • Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл шинэчилсэн бүрэлдэхүүнээр хуралдаж байна
    2025-05-06
  • Хөгжлийн банкыг экспорт импорт банк болгох хуулийн төслийг УИХ-д өргөн барина
    2025-05-05
  • ЭТТ ХК 3.5 их наядын татвар төлж, татвар төлөлтөөрөө тэргүүллээ
    2025-05-05
  • ЭТТ ХК-д дараах ажлын байрны сонгон шалгаруулалтыг зарлаж байна
    2025-05-05
  • Гэр хорооллын айл өрхийг цахилгаан халаагуур, бүх төрлийн хийн түлшинд шилжүүлэх бэлтгэл ажлыг зуны саруудад ч тасралтгүй үргэлжлүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо
    2025-04-30
  • Шадар сайд АНУ-аас2.0 тэрбум долларын хөрөнгө оруулалтыг татаж чадлаа
    2025-04-30
  • Л.Оюун-Эрдэнэ: Олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн уул уурхайн салбар, хөрөнгө оруулалтын шинэ хуудсыг хамтдаа нээцгээе
    2025-04-30
  • Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн 102.5 км салбар төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ
    2025-04-30
  • Ноолуур худалдан авах нэмэлт эх үүсвэр бүрдүүлж вексель гаргана
    2025-04-30
  • Нийслэлийн Засаг даргын дэргэдэх дөрвөн газрыг татан буулгалаа
    2025-04-30
  • Улаанбурхан өвчний дэгдэлтийн хариу арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болголоо
    2025-04-30
  • Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэ
    2025-04-30
  • “ ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО
    2025-04-30
  • Оны шилдэг эмэгтэй шагналд нэр дэвшиж байна
    2025-04-30
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    378 үзсэн
  • Даланжаргалан нарны цахилгаан станцын үйл ажиллагаатай танилцлаа
    282 үзсэн
  • Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл шинэчилсэн бүрэлдэхүүнээр хуралдаж байна
    275 үзсэн
  • Ураны хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд иргэдийн хяналт, оролцоог хангана
    269 үзсэн
  • Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн ЗГ шийдвэр гаргалаа
    263 үзсэн
  • Бүсчилсэн хөгжлийн реформ Дорноговь аймагт болж байна
    205 үзсэн
  • Ерөнхийлөгчийн ивээл дор “Сувилагч таньдаа баярлалаа” үндэсний зөвлөгөөнийг зохион байгуулж байна
    159 үзсэн
  • Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл шинэчилсэн бүрэлдэхүүнээр хуралдаж байна
    0 сэтгэгдэл
  • Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн ЗГ шийдвэр гаргалаа
    0 сэтгэгдэл
  • Ураны хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд иргэдийн хяналт, оролцоог хангана
    0 сэтгэгдэл
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    0 сэтгэгдэл
  • Даланжаргалан нарны цахилгаан станцын үйл ажиллагаатай танилцлаа
    0 сэтгэгдэл
  • Бүсчилсэн хөгжлийн реформ Дорноговь аймагт болж байна
    0 сэтгэгдэл
  • Ерөнхийлөгчийн ивээл дор “Сувилагч таньдаа баярлалаа” үндэсний зөвлөгөөнийг зохион байгуулж байна
    0 сэтгэгдэл
ЭХЛЭЛ Улс төр Эдийн засаг Уул уурхай Дэлхий дахинд Хууль эрхзүй Нийгэм соёл Хүн байгаль Спорт Эрүүл мэнд
Вэб сайт хийх