Улаанбаатар
Өнөөдөр / 2023.05.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
ЭХЛЭЛ
Улс төр
Эдийн засаг Уул уурхай
Дэлхий дахинд
Хууль эрхзүй
Нийгэм соёл
Хүн байгаль
Спорт
Эрүүл мэнд
  • ЭХЛЭЛ
  • Улс төр
  • Эдийн засаг Уул уурхай
  • Дэлхий дахинд
  • Хууль эрхзүй
  • Нийгэм соёл
  • Хүн байгаль
  • Спорт
  • Эрүүл мэнд

Хятад үнэ буулгах гэж “Сибирийн хүч 2”-г “хойш чангаадаг”

2023-3-23
0
ЖИРГЭХ

---Оросын тоймч О.Самофаловагийн нийтлэлээс---
...Хятад үнэ ханшийг буулгах гээд л “Сибирийн хүч 2” хийн хоолойн гэрээ байгуулахыг “хойш татдаг”... Өрнөд 2014 онд анхны хоригоо Орост тавих үед бид Хятадтай “Сибирийн хүч” байгалийн хий нийлүүлэх хоолойг барих түүхэн гэрээг байгуулсан байв. Энэ дуулиант үйл явдал Орос орныг тусгаарлах тэдний бүх төлөвлөгөөг нураасан юм. Чухам тэр үеэс хойш “Сибирийн хүч 2” хийн хоолойн төсөл яригдаж байгаа. Түүхэн шинэ хэлцээ хийх цаг ирсэн, гэвч хийхгүй л байна. Яагаад? 
“Сибирийн хүч 2” хийн хоолойг барихтай холбоотой бараг бүх асуудлыг Орос, Хятадын тал ярьж тохирсон тухай Ерөнхийлөгч Владимир Путин сая мэдэгдсэн. Байгалийн хийн хоолой Монгол Улсын газар нутгаар дамжин өнгөрч жилд 50 тэрбум м3 хийг Оросоос Хятадад нийлүүлнэ. 
Ер нь хятадууд Оросоос авч буй байгалийн хийн хэмжээгээ байнга нэмэгдүүлсээр ирлээ. 2022 онд  бид “Сибирийн хүч” хоолойгоор Хятадад 15,5 тэрбум м3 хий нийлүүлж дээд амжилт тогтоосон. “Газпром” корпораци хоногт нийлүүлсэн хийн шинэ шинэ рекордын тухай байнга тайлагнадаг. “Сибирийн хүч 2” хоолойг барьсны дараа 2025 оноос хийн экспорт жилд 38 тэрбум м3 хүрнэ, 2030 онд 98 тэрбум м3 болно. Үүн дээр 100 сая тонн шингэрүүлсэн хий нэмэгдэнэ.... 
Гэвч Хятадын тэргүүлэгч Ши Жинь Пин сая манайд 3 хоног айлчлахдаа түүхэн шинэ гэрээгээ байгуулсангүй. Яагаад? 
“Талууд хийн хоолойн маршрут, шаардагдах хэмжээ, техникийн үзүүлэлтүүдийг аль хэдийн хэлэлцэж тохиролцсон. Ингэж удаан ярьж хэлэлцэж буйн гол шалтгаан бол үнэ ханш. Европын зах зээл дээр “Газпром” корпорацийн байдал хүндрэх тусам бид хожих ёстой гэж хятадууд үздэг. Бээжингийн бодлоор цаг хугацааг сунгах өөрт нь ашигтай. Гэвч тийм биш гэж Орос тэдэнд нотлохыг оролдож байна” хэмээн Оросын ЗГ-ын дэргэдэх Санхүүгийн их сургуулийн шинжээч, Үндэсний эрчим хүчний аюулгүй байдлын сангийн Игорь Юшков ярилаа. 
Мэдээж, хийн хоолойтой холбоотой асуудлаас болж Европын холбооны хийн нөөц огцом буурсан. Гэвч байгалийн хийн нийлүүлэлтээ Европын зах зээлээс бусад зах зээл рүү шилжүүлж чиглүүлэхэд Оросын хувьд техникийн тал дээр нэн хүндрэлтэй. Үүний зэрэгцээ Оросоос авах нэмэлт хийг хойш тавихгүй байх ноцтой шалтгаан Хятад улсад гарч ирэв. Яагаад гэвэл, АНУ ба Хятадын сөргөлдөх нь улам нэмэгдсээр байгаа. Америк өмнө нь Хятадын эсрэг жилд нэг хориг тавьж байв, гэтэл одоо сар тутам шинэ хориг гаргаж ирэх болжээ. АНУ улам дайнч, түрэмгий авирлаж байна, сүүлийн үед бүр Европын зүгээс ийм хандлага ажиглагдаж эхэллээ. 
Бээжин ба Вашингтоны зөрчил хэзээ оргилдоо хүрэхийг хэн ч мэдэхгүй... Гэхдээ зөрчил хурцадсаны дараа өөрийг нь АНУ, Өрнөд байгалийн хий, нөөцөөр “боож хаана” гэдгийг Хятад ойлгох ёстой. Өөрсдөө эрчим хүчний дэд бүтцийг сүйтгэчихээд үүндээ бусад орны идэвхтэнүүдийг яаж буруутгахыг Америк ил тодоор хэдийн харуулсан. Ийм нөхцөл байдал үүсэхээс сэргийлж Бээжин одоо байгалийн хийг найдвартай нийлүүлдэг улс орнуудтай шинэ гэрээ байгуулах хэрэгтэй. Тухайлбал, Оростой. Бид 50 тэрбум м3-ээс ч илүүг нийлүүлж чадна, яагаад гэвэл олборлолтын хүчин чадал маань бүр 200 тэрбум м3-г нэмэх боломжийг өгч буй. 
Хятад улс одоо хүртэл гэрээгээ байгуулахгүй, хийн хоолой барихыг “хойш чангаах” 2 шалтгаантай.
1. Москвагийн үнэ ханшийг буулгах цаг хугацаа өөрсдөд нь хангалттай байгаа гэж хятадууд боддог.
2. Бээжин энэ жил Путиныг Хятадад айлчлах үеэр шинэ гэрээ байгуулахаар төлөвлөж байж магадгүй. 
Тэгвэл хятадууд хий авах гэж Орост очих биш, харин Москва өөрөө хийгээ тэдэнд авч ирж байна  гэж ойлгогдож байна. 
Чухам Бээжинд 2014 оны 5 сард “Сибирийн хүч 1”-н гэрээг байгуулсан, бараг 5 жилийн дараа 2019 оны 12 сард эхний хийг нийлүүлсэн юм. Харин “Сибирийн хүч 2” төсөл илүү хурдан хэрэгжинэ, яагаад гэвэл орд газрын олборлолт өмнөх төсөл шиг тэгээс эхлэхгүй бас бааз суурь бэлэн. Одоо зөвхөн шугаман хийн хоолойг барьж хийгээ урсгаад болоо. Бид өөрсдөө дотоодод  хийн хоолойгоо үйлдвэрлэдэг учраас хийн хоолой барих нь манайд асуудал биш. Байгалийн хийн хоолойн ашиглалтыг ч бид өөрсдөө хариуцдаг, барихад хэдэн жил шаардлагатай.
“Сибирийн хүч 2” мэдээж Европын зах зээлийг бүрэн орлохгүй, тийшээ жилд 160 тэрбум м3 ба  түүнээс дээш хий нийлүүлдэг байв. Гэхдээ л энэ бол орос хийг Европын зах зээлээс анх удаа Азид шилжүүлэх эхний нийлүүлэлт....
Орчуулсан #МЦогзолмаа

0
ЖИРГЭХ
Санал болгох
Эрдоган сонгуульд ялжээ
Саудын Араб эмэгтэй сансрын нисгэгчтэй боллоо
Хятадууд дахиад л Оросыг “гол гаргачихлаа”
Хүний тархинд чип суулгах туршилтыг АНУ зөвшөөрөв
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ мэдээ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрдоган сонгуульд ялжээ
    3 цаг 24 мин
  • 23 градус дулаан
    4 цаг 59 мин
  • Шивээхүрэн боомтыг Сэхэ боомттой 7.1 км төмөр замаар холбох бүтээн байгуулалт өнөөдөр эхэллээ
    Уржигдар 15 цаг 54 мин
  • Шивээхүрэн-Сэхэ боомтын төмөр зам ашиглалтад орсноор ачаа тээвэр 20 сая тоннд хүрнэ
    Уржигдар 13 цаг 39 мин
  • Саудын Араб эмэгтэй сансрын нисгэгчтэй боллоо
    2023-05-26
  • “ Аж үйлдвэржилтийн сэргэлт”-ийг эрчимжүүлэхэд Засгийн газар одоо онцгой анхаарна
    2023-05-26
  • Хятадууд дахиад л Оросыг “гол гаргачихлаа”
    2023-05-26
  • Хүний тархинд чип суулгах туршилтыг АНУ зөвшөөрөв
    2023-05-26
  • Өдөртөө 14 градус дулаан
    2023-05-26
  • Казахстан авлигачдаас хураасан мөнгөөр 2023 онд 62 сургууль барина
    2023-05-25
  • Японы Ерөнхий сайд хүүгээ донгодов
    2023-05-25
  • Цахим шилжилт технологийн шийдэл биш, цахим реформ улс төрийн эр зориг
    2023-05-25
  • Дэлхийн эдийн засгийн 29% нь АНУ-ын хоригт оржээ
    2023-05-25
  • Ихэнх нутгаар сэрүүвтэр байна
    2023-05-25
  • МИАТ ХК орон нутгийн нислэгийн тийзийг 40- 70хувь хямдруулна
    2023-05-24
  • Киргизийн тосгон хогоо ангилж боловсруулж байна
    2023-05-24
  • Дэлхийн ядуурлын жагсаалт нийтлэгдлээ
    2023-05-24
  • Yeni Safak: Украиныг ОХУ-ын хувьд 2 дахь Афган болгохыг АНУ хүсдэг
    2023-05-24
  • Бороотой, зарим нутагт нойтон цас орно
    2023-05-24
  • Леброн Жеймс спортоо орхиж магадгүй
    2023-05-23
  • Шивээхүрэн боомтыг Сэхэ боомттой 7.1 км төмөр замаар холбох бүтээн байгуулалт өнөөдөр эхэллээ
    257 үзсэн
  • Цахим шилжилт технологийн шийдэл биш, цахим реформ улс төрийн эр зориг
    256 үзсэн
  • Шивээхүрэн-Сэхэ боомтын төмөр зам ашиглалтад орсноор ачаа тээвэр 20 сая тоннд хүрнэ
    237 үзсэн
  • ОХУ ба Хятадын эсрэг тэмцэл л Макроныг Монголд авчирлаа
    198 үзсэн
  • “ Аж үйлдвэржилтийн сэргэлт”-ийг эрчимжүүлэхэд Засгийн газар одоо онцгой анхаарна
    151 үзсэн
  • Bloomberg: Хятад өшөөгөө авч эхлэв
    134 үзсэн
  • МИАТ ХК орон нутгийн нислэгийн тийзийг 40- 70хувь хямдруулна
    130 үзсэн
  • Хятадууд дахиад л Оросыг “гол гаргачихлаа”
    128 үзсэн
  • Хүний тархинд чип суулгах туршилтыг АНУ зөвшөөрөв
    124 үзсэн
  • Дэлхийн эдийн засгийн 29% нь АНУ-ын хоригт оржээ
    110 үзсэн
  • Yeni Safak: Украиныг ОХУ-ын хувьд 2 дахь Афган болгохыг АНУ хүсдэг
    106 үзсэн
  • Дэлхийн ядуурлын жагсаалт нийтлэгдлээ
    82 үзсэн
  • Киргизийн тосгон хогоо ангилж боловсруулж байна
    77 үзсэн
  • Казахстан авлигачдаас хураасан мөнгөөр 2023 онд 62 сургууль барина
    72 үзсэн
  • Японы Ерөнхий сайд хүүгээ донгодов
    71 үзсэн
  • Саудын Араб эмэгтэй сансрын нисгэгчтэй боллоо
    64 үзсэн
  • Хятадад 6 сард 7 хоногт 65 сая хүн коронавирүсээр өвчлөх шинжтэй
    63 үзсэн
  • Леброн Жеймс спортоо орхиж магадгүй
    62 үзсэн
  • Италид аймшигт үер болж 14 хүн амь үрэгдэв
    50 үзсэн
  • Бороотой, зарим нутагт нойтон цас орно
    50 үзсэн
  • Италид аймшигт үер болж 14 хүн амь үрэгдэв
    0 сэтгэгдэл
  • Bloomberg: Хятад өшөөгөө авч эхлэв
    0 сэтгэгдэл
  • Өдөртөө +22 градус дулаан
    0 сэтгэгдэл
  • Хятадад 6 сард 7 хоногт 65 сая хүн коронавирүсээр өвчлөх шинжтэй
    0 сэтгэгдэл
  • ОХУ ба Хятадын эсрэг тэмцэл л Макроныг Монголд авчирлаа
    0 сэтгэгдэл
  • Леброн Жеймс спортоо орхиж магадгүй
    0 сэтгэгдэл
  • Бороотой, зарим нутагт нойтон цас орно
    0 сэтгэгдэл
  • Yeni Safak: Украиныг ОХУ-ын хувьд 2 дахь Афган болгохыг АНУ хүсдэг
    0 сэтгэгдэл
  • Дэлхийн ядуурлын жагсаалт нийтлэгдлээ
    0 сэтгэгдэл
  • Киргизийн тосгон хогоо ангилж боловсруулж байна
    0 сэтгэгдэл
  • МИАТ ХК орон нутгийн нислэгийн тийзийг 40- 70хувь хямдруулна
    0 сэтгэгдэл
  • Ихэнх нутгаар сэрүүвтэр байна
    0 сэтгэгдэл
  • Дэлхийн эдийн засгийн 29% нь АНУ-ын хоригт оржээ
    0 сэтгэгдэл
  • Цахим шилжилт технологийн шийдэл биш, цахим реформ улс төрийн эр зориг
    0 сэтгэгдэл
  • Японы Ерөнхий сайд хүүгээ донгодов
    0 сэтгэгдэл
  • Казахстан авлигачдаас хураасан мөнгөөр 2023 онд 62 сургууль барина
    0 сэтгэгдэл
  • Өдөртөө 14 градус дулаан
    0 сэтгэгдэл
  • Хүний тархинд чип суулгах туршилтыг АНУ зөвшөөрөв
    0 сэтгэгдэл
  • Хятадууд дахиад л Оросыг “гол гаргачихлаа”
    0 сэтгэгдэл
  • “ Аж үйлдвэржилтийн сэргэлт”-ийг эрчимжүүлэхэд Засгийн газар одоо онцгой анхаарна
    0 сэтгэгдэл
ЭХЛЭЛ Улс төр Эдийн засаг Уул уурхай Дэлхий дахинд Хууль эрхзүй Нийгэм соёл Хүн байгаль Спорт Эрүүл мэнд
Вэб сайт хийх