Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
ЭХЛЭЛ
Улс төр
Эдийн засаг Уул уурхай
Дэлхий дахинд
Хууль эрхзүй
Нийгэм соёл
Хүн байгаль
Спорт
Эрүүл мэнд
  • ЭХЛЭЛ
  • Улс төр
  • Эдийн засаг Уул уурхай
  • Дэлхий дахинд
  • Хууль эрхзүй
  • Нийгэм соёл
  • Хүн байгаль
  • Спорт
  • Эрүүл мэнд

LA Times: Цар тахалд АНУ $14 трлн зарцуулжээ

2023-5-16
0
ЖИРГЭХ

“Коронавирүсийн Цар тахлын улмаас АНУ-д учирсан эдийн засгийн гарз хохирол хохирлыг тооцож үзвэл 2023 оны сүүлээр 14 триллион долларт хүрнэ гэж манай сонины шинжээчдийн баг судалгаа явуулсны эцэст мэдэгдлээ. Тиймээс Цар тахал бол манай улсад 100 жилд гараагүй хамгийн өндөр өртөгтэй сүйрэл. Хамгийн их алдагдал нь дэлгүүр хоршоо хаагдаж нислэгийн тоо буурч бөөн хүмүүс оролцсон олон нийтийн арга хэмжээг хязгаарласны улмаас ихэнх компани, байгууллагуудын ажил зогсч борлуулалт буурсантай холбоотой” хэмээн “Los Angeles Times” мэдээлэв. Тус судалгааны багт улстөрийн бодлогын шинжээчид, эдийн засаг судлаачид, мөн бусад мэргэжилтэн багтжээ. 
Судалгааны багийн ахлагч, Өмнөд Калифорний их сургуулийн дэргэдэх Улстөр ба эдийн засаг, эрүүл мэндийн төвийн эрдэм шинжилгээний ажилтан Якуб Главка “Коронавирүсийн улмаас Америкт 1,1 сая гаруй хүн нас барсан, асар олон хүн эмнэлэгт хэвтсэн.... Бид энэ судалгаанд Цар тахлын эхний 2,5 жилийн мэдээллийг ашиглаж ирээдүйн таамаглалыг дэвшүүллээ” хэмээн ярилаа. 
"Цар тахлын оргил үед буюу 2020 оны 2-р улиралд нислэгийн тоо 60% буурсан, зоогийн газар ба гуанзаар үйлчлүүлэгчид 65% багасч, дэлгүүр хоршооны борлуулалт 43% буурсан билээ. Цар тахлын 2,5 жилд нислэгийн салбарын үйлчилгээ 57.5%, нийтийн хоолных 26.5%, эрүүл мэнд ба нийгмийн үйлчилгээ 29.2%-иар багассан.... 2020-2023 онд АНУ-ын ДНБ 103 триллион доллар орчим болно гэж таамаглаж байгаа. Гэхдээ хэрэв Цар тахал дэгдээгүй бол 117 триллион хүрэх байлаа... Энэ хугацаанд эрүүл мэндийн салбарын шууд зардал 214 тэрбум болсон.... Ер нь Цар тахлын улмаас ДНБ-д учирсан гарз хохирол нь Их хямралын үеэс 2 дахин их, харин 9 сарын 11-ний террорист халдлагынхаас 20 дахин их, XXI зуунд Америкт учирсан бусад гамшгаас 40 дахин их... Америк хэдий Онц байдлаа цуцалсан ч Цар тахал манай эдийн засагт нөлөөлсөөр байна.... Хүн амын эдийн засгийн идэвхжилийн түвшин дөнгөж сая л Цар тахлын өмнөх үедээ дөхлөө....  Гэхдээ судлаачид энд олон дам зардлыг тооцоогүй, жишээлбэл хүн амын бие махбодийн ба сэтгэцийн эрүүл мэндэд ямар уршиг дагавар авч ирсэн.... Тиймээс эцсийн дүндээ зардал нь шинжээчдийн гаргасан албан тооноос ч давах шинжтэй” хэмээн “Los Angeles Times” сонины илтгэлд дурджээ.
#Мцогзолмаа

0
ЖИРГЭХ
Санал болгох
ДОХ-оос 100% хамгаалдаг тариа бүтээжээ
Видео тоглоом уураг тархийг хөгжүүлдэг
Reuters: Далай лам өвдгөндөө мэс засал хийлгэсэн
Ард иргэдийн жинг хянах кампанит ажил Хятадад өрнөлөө
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ мэдээ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “ ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 44.8 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖЛАА
    2025-06-09
  • ГАЛБА-ӨӨШ-ДОЛООДЫН ГОВИЙН САВ ГАЗРЫН ТАЛУУДЫН ОРОЛЦООНЫ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
    2025-06-09
  • Ажлын байрны сонгон шалгаруулалт хийнэ
    2025-06-09
  • ЭТТ ХК дараах ажлын байрны сонгон шалгаруулалтыг хийнэ
    2025-06-09
  • Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02
  • Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Эрдэнэсийн хүүхдүүд” баярын арга хэмжээ боллоо
    2025-06-01
  • Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ боллоо
    2025-06-01
  • Монгол Улсын зээлжих зэрэглэл дахин буурах эрсдэл тулгарлаа
    2025-05-29
  • Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ
    2025-05-28
  • Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ
    2025-05-28
  • Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ
    2025-05-28
  • CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ
    2025-05-28
  • УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА
    2025-05-28
  • “ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ
    2025-05-28
  • “ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК-ИЙН МЕНЕЖЕРҮҮД УУРХАЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
    2025-05-28
  • Хуулийн төсөл өргөн барьлаа
    2025-05-28
  • Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүгийн дэмжлэг үзүүлэх журамд нэмэлт, өөрчлөлт орууллаа
    2025-05-28
  • Ахмад настан сувилуулахад нийгмийн халамжийн сангаас олгох эрхийн бичгийн жишиг үнийн хэмжээг тогтоолоо
    2025-05-28
  • Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
    2025-05-28
  • Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газарт итгэл хүлээлгэвэл би үлдэнэ, үгүй бол огцорно
    2025-05-28
  • “ ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 44.8 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖЛАА
    251 үзсэн
  • Ажлын байрны сонгон шалгаруулалт хийнэ
    33 үзсэн
  • ЭТТ ХК дараах ажлын байрны сонгон шалгаруулалтыг хийнэ
    26 үзсэн
  • ГАЛБА-ӨӨШ-ДОЛООДЫН ГОВИЙН САВ ГАЗРЫН ТАЛУУДЫН ОРОЛЦООНЫ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
    26 үзсэн
  • ЭТТ ХК дараах ажлын байрны сонгон шалгаруулалтыг хийнэ
    0 сэтгэгдэл
  • Ажлын байрны сонгон шалгаруулалт хийнэ
    0 сэтгэгдэл
  • ГАЛБА-ӨӨШ-ДОЛООДЫН ГОВИЙН САВ ГАЗРЫН ТАЛУУДЫН ОРОЛЦООНЫ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
    0 сэтгэгдэл
  • “ ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 44.8 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖЛАА
    0 сэтгэгдэл
ЭХЛЭЛ Улс төр Эдийн засаг Уул уурхай Дэлхий дахинд Хууль эрхзүй Нийгэм соёл Хүн байгаль Спорт Эрүүл мэнд
Вэб сайт хийх