Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
ЭХЛЭЛ
Улс төр
Эдийн засаг Уул уурхай
Дэлхий дахинд
Хууль эрхзүй
Нийгэм соёл
Хүн байгаль
Спорт
Эрүүл мэнд
  • ЭХЛЭЛ
  • Улс төр
  • Эдийн засаг Уул уурхай
  • Дэлхий дахинд
  • Хууль эрхзүй
  • Нийгэм соёл
  • Хүн байгаль
  • Спорт
  • Эрүүл мэнд

Цар тахлыг амжилттай давж, иргэдээ эрт илрүүлэгт хамруулж байгаа нь дэлхийд сайн туршлага боллоо

2023-7-10
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Ерөнхий захирал  Др. Тедрос А.Гебрейесустэй уулзаж, урилга хүлээн авч манай улсад айлчлал хийж буйд талархал илэрхийллээ. 
            Манай улс Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын  удирдлагад “Ковид-19”-ийн эсрэг дархлаажуулатыг богино хугацаанд, эрчимтэй зохион байгуулсны дүнд Монгол Улс цар тахлын дэглэмийг 2022 оны хоёрдугаар сарын 14-нд бүрэн цуцалсан. Цар тахлын тохиолдолд эзлэх нас баралтын тоо олон улстай харьцуулахад тав дахин бага байгаа. Үүнд ДЭМБ-ийн арга зүйн зөвлөмж, удирдамж, хамтын ажиллагаа чухал байсан гэж Ерөнхий сайд хэлэв.  Мөн “Манай улс “Ковид-19”-ийн дараах нөлөөг илрүүлэх зорилгоор эрт илрүүлгийн ажлыг улс орон даяар зохион байгуулж байгаа. Энэ ажилд ДЭМБ дэмжлэг үзүүлж хамтарч ажиллахыг хүсье. Цар тахлаас  манай улсын суралцсан зүйл бол эрүүл мэндийн салбарт бэлэн байдлыг хангах, чадавхижуулах гэдгийг ойлгосон. Энэ тал дээр Засгийн газар анхаарч ажиллаж байгаа” гэв. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Ерөнхий захирал Тедрос А.Гебрейесус Ерөнхий сайдыг хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлээд “Бээжингийн олимпоор анх уулзаж байсан. Хатуу хөл хориотой, цар тахлын оргил үе байсан. Танай улс энэ үеийг хамтын хүчээр давж гарч чадсан. Миний айлчлалын гол зорилго бол “Ковид-19” цар тахлыг Монголын ард түмэн амжилттай даван туулсанд талархал илэрхийлэх юм. Монгол Улсад цар тахлын тохиолдолд эзлэх нас баралтын хувь дэлхийн дунджаас тав дахин бага байгаа нь Засгийн газрын авч хэрэгжүүлсэн зөв бодлого, арга хэмжээнээс шууд хамааралтай” гэлээ. 
Мөн Монгол Улсын Засгийн газар цар тахлын үед эрүүл мэндийн салбартаа анхаарахаас гадна эдийн засгаа зэрэгцүүлж авч явсан нь хүндрэлийг богино хугацаанд давахад  зөв бодлого болсон гэдгийг онцлов. Монгол Улсын Засгийн газраас цар тахлын дараа иргэдийнхээ эрүүл мэндэд анхаарч, эрт илрүүлэг, үзлэг оношилгоонд хамруулах ажлыг зохион байгуулж байгааг дэмжиж буйгаа тэмдэглээд хамтран ажиллахаа илэрхийллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ДОХ-оос 100% хамгаалдаг тариа бүтээжээ
Видео тоглоом уураг тархийг хөгжүүлдэг
Reuters: Далай лам өвдгөндөө мэс засал хийлгэсэн
Ард иргэдийн жинг хянах кампанит ажил Хятадад өрнөлөө
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ мэдээ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “ МИНИЙ ГЭР БҮЛ- МИНИЙ БАХАРХАЛ” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ
    2025-06-23
  • Б.Чойжилсүрэн: ТЭЦ-lll дээр гарсан ослын шууд хохирлын хэмжээг гаргахад дахиад долоо хоног шаардлагатай
    2025-06-19
  • Төрийн өмчит дулааны цахилгаан станцуудад онцгой дэглэм тогтоож ажиллах чиглэл өглөө
    2025-06-19
  • "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК ХАРХОРУМ ХОТЫН 410 ГА ТАЛБАЙД 300 МЯНГАН МОД ТАРИНА
    2025-06-19
  • "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК ХАРХОРУМ ХОТЫН 410 ГА ТАЛБАЙД 300 МЯНГАН МОД ТАРИНА
    2025-06-19
  • “ ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 44.8 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖЛАА
    2025-06-09
  • ГАЛБА-ӨӨШ-ДОЛООДЫН ГОВИЙН САВ ГАЗРЫН ТАЛУУДЫН ОРОЛЦООНЫ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
    2025-06-09
  • Ажлын байрны сонгон шалгаруулалт хийнэ
    2025-06-09
  • ЭТТ ХК дараах ажлын байрны сонгон шалгаруулалтыг хийнэ
    2025-06-09
  • Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02
  • Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Эрдэнэсийн хүүхдүүд” баярын арга хэмжээ боллоо
    2025-06-01
  • Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ боллоо
    2025-06-01
  • Монгол Улсын зээлжих зэрэглэл дахин буурах эрсдэл тулгарлаа
    2025-05-29
  • Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ
    2025-05-28
  • Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ
    2025-05-28
  • Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ
    2025-05-28
  • CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ
    2025-05-28
  • УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА
    2025-05-28
  • “ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ
    2025-05-28
  • “ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК-ИЙН МЕНЕЖЕРҮҮД УУРХАЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
    2025-05-28
ЭХЛЭЛ Улс төр Эдийн засаг Уул уурхай Дэлхий дахинд Хууль эрхзүй Нийгэм соёл Хүн байгаль Спорт Эрүүл мэнд
Вэб сайт хийх