Агаарын бохирдлоос болж антибиотикт тэсвэртэй байдал өсч байгаа талаар Англи, Хятадын эрдэмтэд мэдэгдлээ. Тэдний дүгнэлтийг “Lancet Planetary Health” сэтгүүл нийтэлжээ. Эрдэмтэд манай гарагийн 100 гаруй оронд бараг 20 жилийн турш явуулсан олон судалгааг нэгтгэн дүгнэсэн байна. “Агаарын бохирдол ихсэх тусам антибиотикт тэсвэртэй байдал улам нэмэгдэж хүмүүсийн эрүүл мэндэд ноцтой аюул учруулах болсныг бидний судалгаа нотоллоо. Энэ үзэгдэл дэлхийн бүх тивд, бүх улс оронд ажиглагдсан... Антибиотикт тэсвэртэй байх нь даяаршсан эрүүл мэндийн системд хамгийн том аюул заналхийлэл. Үүнээс болж жилд 1,3 сая хүн нас барж байна. Аль ч орны ямар ч насны хүмүүс үүнд өртөж болзошгүй....” хэмээн эрдэмтэд тайлбарлав.
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ажлын байрны сонгон шалгаруулалт хийнэ2025-06-09
-
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ2025-05-28
-
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ2025-05-28
-
Хуулийн төсөл өргөн барьлаа2025-05-28
-
Ажлын байрны сонгон шалгаруулалт хийнэ0 сэтгэгдэл